Хачирхалтай өв залгамжлагчид

Амьдрал яавч зєєлєн тоглоом биш болох нь мэдрэгдэж, мєнгєгvй л бол єєдєєс инээх нь битгий хэл хичнээн хичээвч тоож харах ч хvн ховор болохыг ухаарах vе хэн бvхэнд хаяа хаяа тохиолддог. Яг тийм vедээ бид “Надад америкад ч юм уу дэлхийн хаа нэгтээ нэгэн баян эмээ эсвэл бvvр холын хамаатан байдаг байсан ч болоосой. Тэгээд тэр настай хамаатан маань нас барахдаа, надад их хэмжээний хєрєнгєє гэрээслvvлж vлдээгээд...”- гэх мэтчилэнгээр мєрєєдєх нь цєєнгvй.

Хачирхалтай өв залгамжлагчид

Энэ бол мэдээж хоосон, бvтэшгvй, бас зарим талаараа бvvр хор хєнєєлтэй гэж хэлж болохоор мєрєєдєл билээ. Тэгвэл хачин сонин нь барагддаггvй алаг хорвоо дээр хамаатан садан ч биш, зарим нь бvvр огт танихгvй, зарим нь бvvр ямар ч хамааралгvй хvнээс, маш их хэмжээний хєрєнгє мєнгийг тун санамсаргvй байдлаар євлєн авсан хvмvvс олноороо байдаг ажээ. Тиймээс та бvхэнд яг ийм аз нь гийсэн хvмvvсийн талаар, ер нь маш санаанд оромгvй гэрээслэл, єв залгамжлалуудын тухай хамгийн сонирхолтой 10 баримтыг хvргэхээр бэлтгэлээ.

 

1 Португалийн чинээлэг язгууртан, утасны жагсаалт хоёр.

Португалийн сурвалжтан Луис Карлос де Норонья Сабрал да Камара гэгч нь насныхаа эцэст єєрийн хэмжээлшгvй их хєрєнгє мєнгєє маш сонин байдлаар євлvvлэн vлдээсэн хvн юм. Тэрээр Лиссабон-ы оршин суугчдын утасны жагсаалтнаас огт танихгvй 70 хvний нэрийг сонгож аваад, єєрийн бvх эд хєрєнгєє тэнцvv хувааж єгчээ. Гэрээслэл бичих vйл явц маш хялбар бєгєєд шуурхай болж єнгєрсєн байна: Тэрээр нас барахаасаа хэдэн жилийн ємнє хоёр гэрч болон нэг хуульчийг хажуудаа суулгаж байгаад, утасны жагсаалтнаас сонгосон 70 дугаарыг тэмдэглvvлээд, єв залгамжлахад шаардлагатай бvхий л бичиг баримтуудыг бvрдvvлж ирэхийг тэдгээр дугаарын эздэд сануулжээ. Португалийн ихэнхи хєрєнгєтєнгvvд тэр vед єв залгамжлуулж дадаагvй байсан бєгєєд, бvхий л хєрєнгєє эцсийн хvслээ биелvvлж, дураараа дургихад vрж дуусч байж таалал тєгсдєг байсан тул азтай 70 гэр бvл анхандаа их л гайхаж байжээ. Тэр тусмаа тэдний ихэнхи нь гэнэтийн энэ их азаа хэн нэгний тохуурхал, тэр битгий хэл залилан хэмээн хvлээн авч байжээ. Арга ч vгvй дээ.

Португалийн чинээлэг язгууртан, утасны жагсаалт хоёр.

2 Орон гэргvй ах, дvv хоёрын Герман эмээ

Будапештийн дэргэдэх ой модон дотор амьдардаг асан орон гэргvй ах дvvс болох Золт болон Геза Пелади нар нь цуглуулсан лааз шилээ тушааж олсон жоохноороо ходоодоо баярлуулдаг, ёстой л нэг сохор зоос ч vгvй “шалдан гуя”-нууд байжээ. Амьдралынхаа бараг тэн хагасыг дэндvv тарчиг байдлаар єнгєрvvлсэн энэ хоёрын бага нь 43 нас хvрсэн жил гэнэт албаны хувцастай эрхэмvvд тэдэн дээр очиж, хичнээн удаан хайснаа хэлээд, 100 гаран сая еврогийн єв жалгамжлагчид болсныг нь мэдэгджээ. Учир нь Германы Баден-Вутерберг хотод амьдарч байсан тэднй эмээ нь нас барчихсан аж. Харин Германы хуулиар бол ийм тохиолдолд нас барагчийн бvхий л ємчийг хамгийн ойрын хамаатнуудад нь хуваан олгох ёстой байдаг юм гэнэ. Ингээд Золт, Геза хоёрт эмээгийнх нь тэр их хєрєнгєний тал хувь нь ноогдсон нь тэр. Харин vлдсэн хэсгийг нь Америкад байдаг тэдний эгч євєлжээ. Ах дvvсийн хэлснээр: “Манай ээж маш баян чинээлэг айлд тєрж, єссєний бид гадарладаг байсан. Харин тэрээр гэр бvлийнхээ чанад хатуу ёс жаяг, хатуу хvмvvжлийг тэсч чадалгvй хамаатан саднаасаа хєндийрсєн. Тэгээд эцэст нь биднийг энэ хvнд хэцvv, ядуу амьдрал дунд орхиод, хорвоогоос хальсан даа.”-гэж хуучилжээ. Vнэхээр их аз биш гэж vv? Харин одоо ах дvvсийн хувьд гэнэт олдсон тэр их мєнгийг зєв зvйлд зарцуулж гэрэл гэгээтэй ирээдvйг єєрсєддєє бэлэглэж чадах эсэх нь л хамгийн том асуудал болоод байгаа гэнэ. Учир нь ядуу сэтгэлгээн дунд єсч, насаараа ядуугийн зовлонг туулсан хvмvvс их мєнгєний бараа харахаараа яахаа мэдэхээ байдаг шvv дээ.

Орон гэргvй ах, дvv хоёрын Герман эмээ

3 Молдавын оюутан болон тэрбум орчим евро

Молдавын Комрат хотод оршин суудаг Сергей Судев гэгч нь нэгэнтээ Германд амьдардаг ахтайгаа уулзжээ байжээ. Тэрээр ахтайгаа хуучилж байхдаа, нас барахдаа гэрээслэлдээ багтаахыг тоглоом шоглоомоор сануулчихажээ. Тэр цагаас хойш арван жил єнгєрч, он цагийн тоосонд ахтайгаа хийсэн єнєєх уулзалт, санамсаргvй тоглоомоор хэлсэн vг нь мартагдчихсан байхад гэнэт хаалгыг нь тогшиж, ахынх нь туслахууд гэрт нь орж ирээд, 950 сая евро залгамжлан авах болсныг нь мэдэгджээ. Сергей МАШ ИХ гайхаж, эхэндээ хэн нэгэн тvvгээр тохуурхаж байна гэж санаад, итгэхгvй байжээ. Харин vнэхээр vнэн гэдгийг нь мэдээд яаж баярласан бол оо. Ингээд тэрээр єдгєє Молдавийн хамгийн баян хvмvvсийн нэг болжээ. Дашрамд дурдахад тус улсын нэг хvний дундаж орлого нь 300 евро л байдаг ажээ.  

Молдавын оюутан болон тэрбум орчим евро

4 Хятадын хамгийн баян эмэгтэй бєгєєд фэнг-шу

Химийн бэлдмэл vйлдвэрлэлтээр томоохон бизнес эрхэлдэг байсан Нина Ванг хэмээх хятад эмэгтэй нь 2007 онд 69 насандаа хорт хавдрын улмаас таалал тєгсжээ. Тэрээр нас барахаасаа ємнє бvх хєрєнгєє Тони Чан гэгч нэгэн єєртэй нь ямар ч хамааралгvй фэнг-шу –ийн мастерт гэрээслэсэн байжээ. Энэ чадварлаг бизнесмэн эмэгтэй яагаад ийм vйлдэл хийхэд хvрснийг та гайхаж байгаа байх. Хэргийн учир нь тэрхvv фэн-шу мастер эмэгтэй Нина Вангийг таалал тєгсєхєєс хоёр жилийн ємнє  залуу нас болон мєнхийн амьдралыг бэлэглэнэ хэмээн амлаж байжээ. Тэгээд л Нина Ванг агсан тэр мастерийн vгэнд итгэмэгцээ гэр бvлийнхэн болон сайн vйлсийн байгууллагад олгохоор бvх хєрєнгєє гэрээслэсэн байснаа шууд єєрчилсєн байна. Мєн тэрээр vнэхээр мєнх амьдрахаар болсон юм бол гэрээслэл бичих хэрэг юу байсан юм бол?...

Хятадын хамгийн баян эмэгтэй бєгєєд фэнг-шу

5 Зєєгч бvсгvй vйлчлvvлэгчээсээ хєрєнгє залгамжилжээ

1992 онд 17 настай Кара Вуд нь Кливлэндээс 20 км-ийн зайтай байдаг Chagrin Falls  хэмээх тєрєлх хотынхоо Drin's Colonial хэмээх зоогийн газарт зєєгч хийдэж байжээ. Тэрээр ажлаа сайн гvйцэтгэж, vйлчлvvлэгч нартай чин сэтгэлээсээ сайхан харьцдаг нямбай сайн зєєгч байсан аж. Тус рестораны байнгын vйлчлvvлэгчдийн нэг болох ноён Билл Кракстон нь тэнд зочлох болгондоо чухам Кара Вуд-ээр л vйлчлvvлдэг байжээ. Зєєгч охин, баян хєгшин хоёр ч нилээн сайн найзууд болж, Кара бvvр заримдаа євгєний гэрт нь очин, аар саар ажилд нь тусалдаг болсон байна. Дашрамд дурдахад Билл Кракстон нь бэлэвсэн, ганц бие нэгэн байжээ. Євгєн ч сайхан сэтгэлтэй залуухан бvсгvйд маш ихээр дасаж, бvvр єєрийн гэрээслэлдээ тvvний нэрийг гол єв залгамжлагчаар нэмж оруулан єєрчилсєн байна. Тэрээр 1992 онд буюу тэр жилдээ, 82 насандаа зvрхний шигдээсээр таалал тєгсчээ. Кара бvсгvй ч хагас сая-ын хєрєнгє євлєн авсан байна.

Зєєгч бvсгvй vйлчлvvлэгчээсээ хєрєнгє залгамжилжээ

6 Аргентины зарц бvсгvй 40 000 000$ євлєсєн нь

Ева Паоле хэмээх аргентины нэгэн зарц эмэгтэй нь 10 жил шvvхдэсний эцэст 40 сая долларын хєрєнгє євлєн авах эрхтэй болжээ. Тэрээр 1983 онд таалал тєгссєн Руфино Отеро гэгч бароны нууц ч гэсэн тєрсєн ганц охин нь байсан аж. Ева Паоле –гийн эх нь эцгийнх нь талаар ам нээхгvй байсаар хорвоог орхисон юм байна. Харин ДНК-ийн шинжилгээгээр Ева нь vнэхээр бароны охин болох нь тогтоогдсон аж. Гэтэл бароны шуналтай хамаатнууд нь тэр тухай олж мэдмэгцээ тvvний (бароны) булшинд єєр хvний цогцосыг сольж тавьсан байна. Гэсэн хэдий ч Евагийн биенээс эхийнхтэй нь харьуулсан ДНК-ийн шинжилгээг ахин авч, vнэхээр чинээлэг язгууртны тєрсєн охин мєн болохыг нь тогтоож чаджээ. Ингээд л яг vлгэрт гардаг шиг, удаан тэмцсэний эцэст хорон санаатай, шуналтай, харамч хамаатнууд нь ялагдаж, сайн санаатай зарц бvсгvй нєлєє бvхий газрын эзэн агсан аавынхаа хєрєнгєнєєс 40 сая долларыг євлєн авахаар болжээ.

Аргентины зарц бvсгvй 40 000 000$ євлєсєн нь

7 Эрдэнэс нуусан арлыг залгамжилсан єсвєр насны хvv

17 настай Жош гэдэг хvv эмээтэйгээ гарын арван хуруунд багтахаар маш цєєхєн удаа уулзаж байжээ. Язгууртан гаралтай, чинээлэг бєгєєд хуучимсаг vзэлтэй эмээ нь Жошийн ээж буюу єєрийн охин Сьюзан –ыгаа єєр шашинтай хvнтэй гэрлэсэнд нь тун тааггvй ханддаг байж. Гэсэн ч хачирхалтай нь тэрээр хаяа хаяахан єєр дээр нь очдог ач хvv Жош-доо маш хайртай байсан аж. Тиймээс л 2007 онд таалал тєгсєхдєє 15 гектар талбайтай арал болон далайн эргийн 32 гектар vржил шимтэй газрыг ач хvvдээ гэрээслэн vлдээсэн байна. Хvv ч маш ихээр гайхсан бєгєєд, арлын “хаа нэгтээ” нуусан vнэт эрдэнэсийг бас тvvнд євлvvлсэн болохыг гэрээслэлийн бичгээс олж уншаад бvvр их алмайрсан гэнэ. Чухам эрдэнийн сан арлын хаахна байгааг гэрээслэлд огт дурьдаагvй байна. Тиймээс Жош хvv єдгєє ээж Сьюзаннатайгаа хамт арал дээрээс тэрхvv эрдэнийн санг олж авахаар зориг шулуудан хайсаар байгаа ажээ.

Эрдэнэс нуусан арлыг залгамжилсан єсвєр насны хvv

8 12 000 000$-ын vнэтэй нохой

Зєрvvд яхир зан авираараа алдартай байсан, Нью-Йоркийн зочид буудлын томоохон сvлжээний эзэгтэй, тэрбумтан агсан Леона Хемсли нь гэрээслэлдээ Trouble хэмээх хайртай нохойныхоо нэрийг оруулж, тусдаа мєрєнд, тодоос тод vсгээр 12 сая долларыг тvvндээ євлvvлснээ тэмдэглэн vлдээжээ. Гэтэл тэрээр хамаатан саднуудынхаа заримд нь нохойноосоо хавьгvй бага хєрєнгє євлvvлсэн бєгєєд, 4 ачынхаа хоёрыг нь бvvр гар хоосон vлдээсэн байна. Одоо харин нохойнд нь vлдээсэн тэр их хєрєнгийг тэрбумтан талийгаачийн дvv нь болох Алвин Розенталь нь хэрэглэж байгаа гэнэ. Алвин Розенталь нь  Леонагаас 10 сая буюу хайртай нохойноос нь бага мєнгє залгамжилсан юм байна.

12 000 000$-ын vнэтэй нохой

9 Хамгийн олон хvvхэдтэй эхийн бэлэг

1926 онд таалал тєгссєн нэрт хуульч тєдийгvй алдартай хєрєнгє оруулагч агсан Чарльз Миллар нь хvн гэдэг амьтны харамч зан, хамраа сєхсєн араншинг vзэж чаддаггvйн дээр, тийм зантангуудыг vргэлж шооч байдлаар шvvмжилдгээрээ алдартай нэгэн байж. Тэрээр эд хєрєнгєє гэрээслэх тєрєл садангvй байсан тул Ямайкад хамт амарч байсан гурван залууд, морин тойруулгын эсрэг лигийнхэнд, протестант сvмийнхэнд гэх мэтчилэнгийн нилээн сонин хvмvvст хєрєнгєнийхєє тодорхой хэсгийг євлvvлэх замаар дээрхи байр сууриа илэрхийлсэн байна. Мєн нас барснаас нь 10 жилийн хойно хамгийн олон хvvхэдтэй байх эхэд vлдсэн бvх хєрєнгєє vлдээнэ гэж тэрээр гэрээслэлдээ бас тусгасан байв. Тvvнчлэн таалал тєгсєєд 10 жил єнгєрснийх нь дараа, тухайн жилд нь хамгийн олон хvvхэдтэй эх нэг бус байх аваас тухайн vлдсэн хєрєнгийг нь хувааж олгоно гэж гэрээслэлд нь заасан байжээ. Ингээд тvvний vхлээс 10 жилийн дараа зохиосон хамгийн олон хvvхэдтэй эхийг шvvн тодруулах тэмцээн нь Great Stock Derby гэдэг нэртэй алдартай vйл ажиллагаа болжээ. Ялагчаар ес есєн хvvхэдтэй 4 эх тодорч, хагас сая-ын хєрєнгийг тэнцvv хуваан авсан байна.

Хамгийн олон хvvхэдтэй эхийн бэлэг

10 Гудамжны тэнvvлчин єв залгамжлахаас зугтаажээ

Боливын нийслэл Санта Круз де ла Сиерра хотод амьдардаг гудамжны тэнvvлчин эр ойртон ирэх цагдаа нарыг хараад ухаан жолоогvй зугтаж, бєглvv гудамруу орон алга болжээ. Архи ууж, хар тамхи хэрэглэсэн хэргээр єєрийг нь баривчлах нь гэж айсандаа учир зvггvй зугтан алга болсон нь тэр. Гэтэл цагдаа нар ноён Мартинез гэгч тэрхvv тэнvvлч эрийг салсан эхнэр Инесс Гуардо Оливарес-аасаа 6 сая долларын хєрєнгє гэрээсэлж авсан талаархи баяртай мэдээг дуулгахаар очиж байсан ажээ. Хадагтай Инесс Гуардо Оливарес ч гэсэн тухайн хєрєнгийг эцэг эхээсээ євлєж авч байжээ. Чамгvй их хєрєнгєний залгамжлагч болох замаасаа єєрєє зугтсан энэ азгvй тэнvvлчний талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслvvд бие биенээсээ єрсєн бичиж байсан цаг саяхан аж. Мэдээллийн хэрэгсэл бvрээр єєрийнх нь талаар гараад байхад хvртэл ноён Мартинез “би энд байна”-гээд гараад ирчихээгvй л єнгєрсєн гэнэ дээ. Гэхдээ архи, хар тамхинд донтсон хvн тэр их мєнгийг гар дээрээ аваад сайн зvйл лав хийхгvй нь ойлгомжтой. Тиймээс зугтсан нь харин ч сайн хэрэг болсон ч юм билvv, бvv мэд. 

Гудамжны тэнvvлчин єв залгамжлахаас зугтаажээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()