Насанд хүрэгчид батгатай хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ?

Батга! Энэ асуудал бараг хүн бүрт тохиолдож байсан, зарим нь одоо ч ийм асуудалтай байгаа байх. Насанд хүрсний дараа батга гарахаа больдог гэх буруу ойлголт бидний дунд түгээмэл байдаг. Харамсалтай нь, наснаас үл хамааран зарим хүмүүсийн хувьд энэ нь архаг өвчин болсоор байна. Мэдээж хэрэг өсвөр үеийнхээс харьцангуй бага ч томчуудын дөрвөн хүн тутмын хоёр нь ямар нэг байдлаар батгашилттай байх магадлал өндөр бөгөөд 40 насанд хүртэл тохиолддог. Тэгвэл томчуудын хувьд батгатай хэрхэн тэмцэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Насанд хүрэгчид батгатай хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Батга бол нэг төрлийн эмгэг

Батга нь дархлааны тогтолцоо буруу ажилласнаас болж үүсдэг үрэвсэлт өвчин юм. Өөрөөр хэлбэл, дархлааны систем арьсны зарим ашигт бактерийг усгаснаар үрэвсэл үүсдэг.

Харин залуучууд, эрчүүдийн хувьд тэд том биетэй, хүчтэй учир илүү их тестостерон даавар ялгаруулснаас болдог аж.

Өөх, тосны булчирхайнууд дархлааг дэмжиж үрэвслийг намдаадаг боловч дархлааны систем буруу ажиллах үед ашигт болон ашиггүй бактерийг ялгах чадваргүй болсноор идээт батга үүсэхэд хүргэдэг байна.

Батга бол нэг төрлийн эмгэг

2 Зориулалтын тос түрх

Гормоны хэлбэлзэл өөх, тосны булчирхайг илүү мэдрэмтгий болгодог учир үрэвсэл, цаашдын тархалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс арьсыг цэвэр байлгаж, зохих ёсоор нь арчлах нь чухал юм. Батганы эсрэг зориулалтын тос нь арьсны нүхийг шаардлагатай микроэлементүүдээр тэжээж, нүх сүвийг нээж, цэвэрлэдэг.

Арьсанд шинэгэсэн гадны бохирдол, илүүдэл тослогтой холилдсоноор батга үүсэхэд мөн нөлөөлнө. Харин батга нь тэр дороо арилахгүй учираас системтэйгээр тогтмол арчлах хэрэгтэй. Ингэснээр арьсанд хуримтлагдсан бактери, өөх тос аажмаар үгүй болж эхэлнэ. Эцэст нь хүссэн үр дүндээ хүрснийхээ дараа ч урьдчилан сэргийлэх зорилгоор тосоо үргэлжлүүлэн түрхээрэй.

Зориулалтын тос түрх

3 Эрүүл хоолло

Батгашилтын өөр нэг шалтгаан нь стресс, зарим төрлийн хоол хүнс байж болно. Жишээ нь хийжүүлсэн ундаа, чихэр, тослог ихтэй түргэн хоол, цагаан талх зэрэг гликемийн өндөр агууламжтай хүнсүүд нь батга үүсэх шалтгаан болдог. Харин эрүүл хооллолт батгыг бүрэн арилгахгүй ч тус болж чадна. Тиймээс, хэрэв та овъёосны будааг угааж идвэл батга бүрэн арилахгүй ч, багасах боломжтой.

Эрүүл хоолло

4 Хялбар арга замыг бүү хай

Батга эмчлэх ганцхан арга зам гэж байдаггүй. Учир нь батга үүссэн шалтгаан нь арьс, хоол хүнс, цус гээд юу ч байж болно. Тиймээс эхлээд арьсны эмчид хандаад үзээрэй. Ингэснээ арьсны бохирдлоос үүссэн үү, эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг мэдэх боломжтой.

Хэрэв гормонтой холбоотой байвал түүнийг бууруулах ямар эм эмчилгээ, найрлага бүхий бүтээгдэхүүн танд тохирох вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Магадгүй та өдөржин тос түрхээд батгандаа баяртай гэж хэлж болох ч түр зуур л үр дүнгээ өгөх болно. Харин батга үүсгэгч цаад шалтгаан хэвээрээ үлдэнэ. Тиймээс гол эх үүсвэр, шалтгааныг нь олж мэдэх нь нэн чухал юм.

Хялбар арга замыг бүү хай

5 Хүлээн зөвшөөр

Хэрэв  батгатай тэмцэх бүх аргыг туршиж, бүх эмчид хандсан боловч юу ч тус болохгүй байвал яах вэ? Энэ үед та нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, цаг хугацааны явцад өөрөө арилахыг нь хүлээх л үлдлээ. Харин зүгээр хүлээх биш, өөрийн салбартаа амжилт гарга. Амжилттай нэгэн болсон байхад батга танд асуудал болохгүй шүү дээ. 

Хүлээн зөвшөөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()