Хатгуулсан хүнийг амиа хорлоход хүргэдэг дэлхийн хамгийн аюултай ургамал - Австрали халгай

Австралид манай гарагийн хамгийн аюултай амьтад бий. Тэгвэл ургамал цэцэгсийн хувьд ч мөн хортой төрлүүд чухам энд төвлөрсөн байдаг ажээ. Та хортой ургамлаас идэх нь бүү хэл, зүгээр л хүрэх төдийд үхэлд хүрэх эрсдэлтэй аж. Тэдгээрээс нутгийн оршин суугчдын Гимпи-гимпи (gympie gympie) гэж нэрлэдэг Dendrocnide moroides ургамал нь онцгой аюултай гэнэ. Уг ургамалд хүрсэн хүн галзуурч, амиа хорлоход хүрдэг учир Австралийн ургамлын ертөнцийн хамгийн аюултай төлөөлөгчдийн нэгт зүй ёсоор багтдаг байна.

Хатгуулсан хүнийг амиа хорлоход хүргэдэг дэлхийн хамгийн аюултай ургамал - Австрали халгай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гимпи-гимпи буюу хатгадаг өвс нь 18-20 см хэмжээтэй, зүрх хэлбэртэй том навч бүхий 1-2 метр өндөртэй, Urticaceae овгийн ургамал юм. Энэ ургамал нь бидний сайн мэдэх халгайны ойрын төрөл бөгөөд түүнд хүрсэн газраар түлэгдэж загатнадаг.

Гимпи-гимпи нь түймэр гарсны дараа нөхөн төлжиж буй газарт ургадаг анхны ургамал гэнэ. Үржлийн хувьд эр, эм цэцэгс нэг дор ургадаг учраас тоосоо маш амархан хүртээдэг байна. Тийм ч учраас нэг ургасан газраа маш хурдан олширдог.

Гимпи-гимпид хүрсэн хүний арьс улайн түлэгдэж, аажмаар хавдаж эхэлнэ. Уг түлэгдэлт нь тэсвэрлэхийн аргагүй өвчин мэдрүүлдэг байна.

Хорт ургамлаас болж гэмтсэн ч азаар амьд үлдсэн хүмүүс энэ өвдөлтийг нэгэн зэрэг цахилгаанд цохиулан, хүчилд түлэгдэж байгаатай зүйрлэсэн байдаг. Үүний зэрэгцээ өвдөлт нь цаг хугацааны явцад багасдаггүй, харин эсрэгээрээ минут тутамд нэмэгддэг байна. Зовиур нь хэд хоногоос нэг сар хүртэл үргэлжилдэг бөгөөд хүчтэй өвдөлт намдаах эм хэрэглээд ч дарж чаддаггүй гэнэ.

Гимпи-гимпигийн хохирогчид хэд хоногийн турш энэ зовлонг мэдэрсээр цаашид тэсвэр алдаж, амиа хорлох тухай бодож эхэлдэг байна. Мөн тус ургамалд түлэгдсэнээсээ болж тэр дороо нас барсан тохиолдол цөөн байдаг ч харамсалтай нь өвдөлтөөс болж амиа хорлосон хүмүүсийн статистик мэдээллийг хадгалдаггүй гэнэ. Хүнээс гадна энэхүү ургамал нь морь, нохой, муур зэрэг амьтдын эрлэг юм. Эдгээр амьтад жилд хэдэн зуугаараа түлэгдэж үхдэг.

Энэ ургамлын талаар олон жилийн турш судалгаа хийж байгаа биологич Ирина Веттер үүнийг халгай шиг түлдэг, хорт трихом бүхий жижиг өргөстэй байдаг гэж тайлбарлажээ. Тэдгээр нь ургамлын навч, ишийг бүрэн бүрхдэг учраас хаана нь ч хүрсэн түлэгддэг байна.

Гимпи-гимпигийн жижиг өргөс нь тамин хэлбэрийн хүчил болон гемпитидийн бүлгийн нейротоксин ялгаруулдаг аж. Навчнууд нь хатсан ч аюултай шинж чанараа хадгалж үлддэгийг бас онцлох нь зүйтэй. Энэ ургамлыг хатааж, аюулгүй болсон гэж эндүүрсэн олон хүн мөн л хохирогч болдог аж.

Гэхдээ Австралид Гимпи-гимпигийн хор нөлөөлдөггүй амьтад бас бий. Үүний улаан шүүслэг жимсээр нь хэд хэдэн төрлийн хөхтөн амьтад, зарим мэрэгч, шувуу, шавьж хооллодог байна. Тэдгээр амьтад дээрх ургамлын хорноос дархлаатай байдаг гэнэ.

Эрдэмтдийн хувьд Австралид түгээмэл тархсан хорт Гимпи-гимпи бол жинхэнэ үнэ цэнтэй ургамал юм. Тэд ургамлын хор гемпитидийг судалж үзээд, модны түлэгдэлтийг арилгах арга болох төдийгүй, бусад олон ижил төстэй амьтад, ургамлын хорны эсрэг үр дүнтэй ерөндөг болж чадна гэж үзжээ. Магадгүй гимпи-гимпи Австрали, Шинэ Гвинейн эрэг орчмын усанд байдаг, дэлхийн хамгийн хортой хөвөгч медузын хорны эсрэг бэлдмэл гаргаж авахад тусалж чадахыг ч үгүйсгэхгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()