Оросын анхны хаягдал боловсруулах үйлдвэр

2015-05-10, 23:20
18,871
Танд хаягдал хуванцар сав баглаа боодлуудыг хэрхэн шинэ зүйл үйлдвэрлэхэд ашиглах түүхий эд болгон хувиргадаг явц сонирхолтой байгаа бол, Оросын хуванцар сав дахин боловсруулах анхны үйлдвэрийн ажлын технологитой товч танилцуулъя.
Оросын анхны хаягдал боловсруулах үйлдвэр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хуванцар савыг полиэтилентерефталатаар (ПЭТ) хийдэг байна. Статистик мэдээгээр, энэ нь дэлхийн хамгийн сайн дахин боловсруулагддаг хуванцар ажээ. Дахин боловсруулах явц нь гурван үе шаттай.

www.caak.mn

1. Түүхий эд материал цуглуулах
Түүхий эд материалаа хог хаягдлын цэг, хог хаягдал ялгах үйлдвэр болон хувь хүмүүсээс худалдаж авдаг байна. Нэг килограммыг 25 рубль буюу Монгол мөнгөөр 950 орчмоор худалдан авдаг. Уг үйлдвэр нэг цагт 1200 кг хуванцар сав боловсруулдаг байна.

www.caak.mn

2. Ангилан ялгах
Хамгийн их цаг хугацаа шаардсан хэцүү шат бол хуванцар савнуудыг өнгөөр нь ангилан ялгах явдал юм. Эхлээд хуванцар савнууд шороо тоосноос нь цэвэрлэх болон хар металлуудаас салгах хүрдэнд орно. Дараа нь компьютер тэдгээрийн өнгийг тодорхойлон зохих сав руу илгээдэг. Байгалийн, цэнхэр, бор, ногоон гээд нийт дөрвөн өнгө байдаг байна. Боловсруулсны дараа хуванцар доорх өнгөтэй болдог ажээ. Тиймээс дахин боловсруулсан хуванцар сав нь баглаа боодол үйлдвэрлэгчдийн дунд маш их хэрэгцээтэй байдаг байна: түүхий эд нь өнгөтэй учир үнэтэй будагч бодист мөнгө зарцуулах ямар ч шаардлагагүй юм.

www.caak.mn

Хуванцар сав бохир байх тусам өнгийг тодорхойлоход хэцүү байдаг, тиймээс нэг шил нь ангилах шатыг хэд хэдэн удаа дамжиж болно. Дараа нь хуванцарыг 200 кг жинтэй дөрвөлжин болгон баглан, хоёр дахь цех рүү илгээдэг байна.

www.caak.mn

3. Угаах
Хоёр дахь цехэд хуванцар савнууд дахин металл илрүүлэгч дундуур явсаар шороо элсийг угаадаг хүйтэн устай угаагчинд орно.

www.caak.mn

Халуун устай угаагч хуванцар савыг хаяг цааснаас нь салгана. Цэвэрхэн савнууд туузан дамжуулагч руу унаж, улмаар тэднийг гар аргаар шалгана.

www.caak.mn

Дараа нь хуванцар савыг бутлана.

www.caak.mn

Жижиглэсэн хуванцарууд дараагийн угаалганд орохын өмнө, завсарын саванд хуримтлагдана. Энэ явц нь юм угаахыг санагдуулна: жижиглэсэн хуванцарыг шүлтлэг болон угаалгын нунтагтай усаар угааж, хоёр удаа зайлан, усыг нь шүүнэ. Савны бөглөөнүүд өөр саванд орно, эдгээр нь хуванцарын өөр нэг төрөл бөгөөд тэдгээрийг боловсруулсны дараа гэр ахуйн бараа үйлдвэрлэгчид худалдан авдаг байна.

www.caak.mn

Хуванцарын нунтаг эцсийн ангилалтанд орно: Компьютер өөр өнгөтэй гологдлуудыг дахин ялгадаг байна.

www.caak.mn

4. Үрлэн хуванцарууд
Гурав дахь цехэд жижиглэсэн хуванцаруудыг бутлуурт нунтаглана. Тоос шороо нь бүхэлдээ механикаар бүрэн шигшигддэг байна. Жижиглэсэн хуванцарууд 280 градуст хайлдаг бөгөөд хайлмагаас хортой бодис болон том биетүүд нь сорогддог. Дараа нь тусгай машин нарийхан хуванцар утас болгон гаргана.

www.caak.mn

Утаснуудыг хөргөн жижиглэн зүссэнээр хуванцар үрлүүд бий болно.

www.caak.mn

Хуванцар үрлүүд 50 метр “цамхагт” орон азот болон өндөр хэмийн нөлөөгөөр бараан өнгөтэй зуурамтгай болдог байна.

www.caak.mn

Бүтээгдэхүүн цамхагт 16 цаг байсны дараа хөрч савлагддаг.

www.caak.mn

Эцсийн бэлэн болсон бүтээгдэхүүнийг шуудайнд савлаж, дараа нь тэдгээрийг хэрэглэгчдэд илгээдэг байна.

www.caak.mn

Дахин боловсруулсан хуванцарыг сав баглаа боодол, барилгын материал, нэхмэлийн бус даавуу үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Жишээ нь, полиэстр материалтай цамц үйлдвэрлэхэд 20 хуванцар сав шаардагддаг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()