Брэд Питтэй унтахыг хүсдэг халуухан одууд

Холливуудын сайхан залуусын нэг, нэрт жүжигчин Брэд Питт (Brad Pitt) залуу, халуун цагаасаа эхэлж охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсээр ирсэн. Тэрээр үргэлж л олны танил дур булаам бүсгүйчүүдтэй нэр холбогдож, болзож явсан сүйхэйтэй эр юм. Нуулгүй хэлэхэд, түүнтэй унтахыг хүсдэг халуухан одууд байх аж. Ингээд Брэд Питтэй унтахыг хүсдэг халуухан одуудыг танилцуулъя.  

Брэд Питтэй унтахыг хүсдэг халуухан одууд

1 Маргот Робби (Margot Robbie)

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг үзэсгэлэнт Маргот Роббиг халуухан, дэндүү төгс гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин тэрээр 2014 онд өгсөн ярилцлагандаа Анжелина Жолигийн оронд Брэд Питтэй байхыг хүсч байна хэмээж, багагүй шуугианыг дэгдээж байсан юм. Магадгүй ирээдүйд тэд хамтдаа уран бүтээл дээр ажиллавал харилцаа холбоо үүсгэхэд гайхах зүйлгүй юм. 

Маргот Робби (Margot Robbie)

2 Эмбер Хёрд (Amber Heard)

Нэгэн үе нэрт жүжигчин Жонни Депп (Johnny Depp)-ийн гэргий хэмээгдэж явсан Эмбер Хёрд нь Брэд Питтийн хамгийн сайхан залуу хэмээн нэрийдэж явсан удаатай. Тиймдээ ч үдэшлэг цэнгүүн дээр Брэдтэй тааралдаж, гэмгүй яриа өрнүүлэх дуртай аж. Харин одоо тэд гэр бүлээсээ салж, ганц бие болсон тул уулзаж, болзоход  нь саад болох зүйлгүй билээ.  

Эмбер Хёрд (Amber Heard)

3 Лупита Нионго ( Lupita Nyong’o)

Гайхалтай жүжигчин бүсгүй нь 2013 онд "12 Years a Slave" кинонд тоглосон бөгөөд тус уран бүтээлийг Брэд Питт продьюсерлэсэн юм. Тэрээр нэгэн шагнал гардуулах ёслолын үеэр "Нионго бол маш гайхалтай залуу хадагтай. Түүнийг ямар сэтгэл татам, чадварлаг гэж санана" хэмээсэн төдийгүй Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio)-г Нионгод баяр хүргэж хацар дээр нь үнсэхэд Брэд "Миний хатагтайгаас хол байгаараа" гэхэд Нионго аз жаргал, хайр шингэсэн харцаар жүжигчин залууг ширтэж байсан гэдэг. 

Лупита Нионго ( Lupita Nyong’o)

4 Марион Котиллард (Marion Cotillard)

Үзэсгэлэнтэй Франц жүжигчин бүсгүй эртнээс Брэд Питтэй холбоотой байсан юм. Үүнээс гадна зарим хүмүүс Брэд Питт болон Анжелина Жоли нарын салалтыг Франц жүжигчин бүсгүйтэй холбон тайлбарлаж байна. Тэд олон жилийн өмнөөс кинонд хамтран тоглож, дотно байх болсон төдийгүй сүүлийн үед ойр ойрхон уулзаж, болзох болжээ. Харин тэдний энэхүү байдлаас болж Анжелина Жоли нөхрөөсөө салсан гэх боловч саяхан Марион жирэмсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Хүн бүр л түүний хүүхдийн эцэг нь Брэд Питт гэж байсан ч бүсгүй эрс үгүйсгэсэн юм. 

Марион Котиллард (Marion Cotillard)

5 Женнифер Анистон (Jennifer Aniston)

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй нь Брэд Питтийн анхны гэргий нь билээ. Тэд 2000 онд гэр бүл болж, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж байсан боловч 2005 онд хоёр тийш болж, тус тусын замаа хөөсөн юм. Тэдний харилцаа өндөрлөхөд маш олон үнэн, худал үгс тарж, Брэдийг эхнэрээ хуурсан тул салахад хүрсэн хэмээж байв. Гэсэн хэдий ч Женнифер Анистон өнөө хэр нь хуучин нөхөртөө сайн гэх бөгөөд ядаж ганц шөнийг хамт өнгөрүүлэхийг хүсч явдаг ажээ. 

Женнифер Анистон (Jennifer Aniston)

6 Деми Мур (Demi Moore)

Нэгэн үе эр хүн бүрийн мөрөөдөл, хүслэн болж явсан үзэсгэлэн төгс, халуухан бүсгүйтэй Брэд Питт нэр холбогдож, болзож явсан цаг саяхан билээ. 90-ээд оны дундуур тэдний хамтдаа дотно гэгч нь явж байгааг харсан хүмүүс олон байдаг боловч, тэд хэзээ ч өөрсдийн харилцаагаа албан ёсоор зарлаагүй билээ. 

Деми Мур (Demi Moore)

7 Лара Марсден (Lara Marsden)

2011 онд Брэд Питт "World War Z" кинонд тоглохдоо кино багийн туслах Лара гэх бүсгүйтэй тун ч дотно байсан аж. Бүсгүй цаг тутамд жүжигчин залууд анхаарал тавьж, хажуунаас нь огт холддоггүй байжээ. Мэдээж Брэд шиг сайхан залуутай учир ургуулахыг хүсэхгүй бүсгүй гэж байхгүй болов уу? 

Лара Марсден (Lara Marsden)

8 Жульетт Льюис (Juliette Lewis)

1990 оны эхэн үед ердөө 17 настай охин өөрөөсөө 10 насаар ах жүжигчин залуутай үерхэж байна хэмээн хэл ам ихээр гарч байв. Гэвч тэд энэ бүгдийг үл тоон болзож байсан ч хоёр тийш болохоос өөр аргагүйд хүрсэн юм. Харин 2014 онд жүжигчин Жульетт Брэд Питтийн төрсөн өдрөөр түүнд зориулан мэндчилгээ дэвшүүлж, хуучны найзаас чинь хэмээсэн нь багагүй шуугиан тариад амжсан билээ. 

Жульетт Льюис (Juliette Lewis)

9 Бритни Спирс ( Britney Spears)

Попын гүнж гэгддэг Бритни Спирс нь олон гайхалтай уран бүтээлээр бидний сонорыг мялаасан билээ. Харин тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би 10 жилийн өмнөх явдалд маш их харамсдаг. Тэр үед би Брэд Питтийн болзоонд явах урилгад зөвшөөрөх ёстой байсан юм" хэмээсэн бөгөөд түүний энэхүү ярилцлага жинхэнэ шуугиан тарьж, олныг алмайруулж орхисон юм. 

Бритни Спирс ( Britney Spears)

10 Кендалл Женнер (Kendall Jenner)

Загварын ертөнцийн чамин шигтгээ болж гялалзаж яваа залуухан халуухан Кендалл нь олон залуусын харцыг булаасан нэгэн. Харин тэрээр энэ оны эхээр Брэд Питтийн залуу үеийн зургийг өөрийн Инстаграм хуудаснаа байрлуулж, тэр үнэхээр сайхан залуу байжээ гэхчлэн сээтэн хаясан юм. Ингэхэд Кендалл арай Брэдийг хүсч явдаг юм биш байгаа?

Кендалл Женнер (Kendall Jenner)

11 Жордин Спаркс (Jordin Sparks)

2014 онд дуучин Жордин Спаркс нь Брэд Питтэд татагддаг болохоо мэдэгдсэн юм. Тэрээр бага залуу байхаасаа л жүжигчин залууг харж, хайрлаж явсан гэх бөгөөд шүтэн бишрэгч нь байжээ. 

Жордин Спаркс (Jordin Sparks)

12 Селена Гомез (Selena Gomez)

2016 оны "Алтан бөмбөрцөг" кино наадмын үеэр Селена, Брэд хоёр их л дотно байж, тухлан ярилцаж байсан нь олны гайхшралыг төрүүлээд зогсохгүй эхнэр Анжелинагийн уурыг хүргээд амжсан юм. Түүгээр ч зогсохгүй сэтгүүлчдийн хараанд өртөж, хэсэгтээ л дуулианыг тарьсан.

Селена Гомез (Selena Gomez)

13 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

1995 онд бүтээгдсэн "Seven" кинонд тоглох явцдаа бие биедээ дурлаж болзож эхэлсэн гэх бөгөөд тухайн үед Гвинет 22 настай байсан бол Брэд түүнээс 10 насаар ах байсан юм. Тэдний харилцаа 3 жил үргэлжилсэн бөгөөд сүй тавиад байсан ч Гвинет өөрийгөө хэт залуу байна, Брэд өөрт нь ахадна хэмээн үзэж хоёр тийш болсон байна. Харин сүүлд жүжигчин бүсгүй Брэдийг өнөө хэр дотроо бодож явдаг тухайгаа хальт дурдаж байсан удаатай. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

14 Дакс Шепард (Dax Shepard)

Мэдээж тэр бол олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн чадварлаг жүжигчин эр юм. Түүний гэргий болох Кристен Белл (Kristen Bell ) нь нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Нөхөр маань Брэд Питтэд хайртай. Түүний тоглосон кино бүрийг үзэж, шүтэн бишэрдэг. Бараг надаас илүү түүнд хайртай байж ч мэднэ" хэмээсэн байдаг. Магадгүй энэ нь тоглож хэлсэн байж болох ч Дакс нь Брэдийн үнэнч шүтэн бишрэгч юм. 

Дакс Шепард (Dax Shepard)

15 Тэйлор Свифт (Taylor Swift)

Урлагийн ертөнцөд од болон гялалзаж яваа залуухан халуухан дуучин бүсгүй нь олон залуустай нэр холбогдож явсан бөгөөд Брэд Питтийн тухайд ам сайтай байдаг юм. Тэрээр бага байхаасаа жүжигчин залууг дэмжиж ирсэн төдийгүй түүнд дурлаж явсан удаатай юм. Харин өдгөө тэд адил гэр бүл, хосгүй болсон тул болзож, уулзахад буруудаад байх зүйлгүй.  

Тэйлор Свифт (Taylor Swift)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()