Бид яагаад зүүдээ санадаггүй вэ?

Зүүдний учир шалтгааныг шинжлэх ухаан тогтоож чадаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ тал дээр хийсвэр үзэл илүүтэй давамгайлдаг байна. Бид шөнө бүр шахам элдэв янзын зүүд зүүдлэх боловч зарим тохиолдолд юу зүүдэлснээ санадаггүй билээ. Бүтэн өдөржин зүүдээ санах гэж хичээх боловч амжилт олохгүй байх нь бий. Иймд та бүхэндээ зүүдний тухай эрдэмтэн, судлаачид чухам юу гэж дүгнэж байгаа тухай сонирхуулъя гэж бодлоо.

Бид яагаад зүүдээ санадаггүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүүдээ санахад яагаад хэцүү байдаг вэ?

Эрдэмтэн судлаачид өнөөдрийг хүртэлх хугацаанд бид чухам яагаад зүүдэлсэн зүүдээ санадаггүй болохын учир шалтгааныг олж тогтоогоогүй байгаа юм. Харин Зигмунд Фрейд (Sigmund Fried)-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний газрын сэтгэл судлаачдын зүгээс хүмүүс бодит амьдрал дээр шийдвэрлэх ёстой гэж бодсон зүйлээ зүүдэлдэг хэмээн үзжээ. Түүнээс гадна тархины эрүүл мэнд доголдсоноос шалтгаалж, элдэв янзын зүүд зүүдэлдэг байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.

Тэгвэл Харвардын Эрүүл мэндийн сургууль (Hardvard Medical School)-ийн судлаачид хүмүүс өмнөх өдрүүдэд өөрт нь тохиолдсон зүйлсийг дурсамж болгон санаж байдаг ба түүнийгээ хэт их бодсоноос болж зүүдэлдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ бүгдээс харахад хүн өдөр бүр шинэ адал явдалтай учирдаг нь зүүдлэхэд хүргэж байгаа бөгөөд өмнөх өдрүүдийн дурсамжийг шинэ адал явдалтай учирмагц, тархи ой санамжаас бага багаар арчиж байдаг байна. Түүнчлэн унтаад сэрэх үед компьютерийг "restart" буюу дахин шинээр ачааллуулж байгаа мэт үйл явц хүний тархинд явагддаг нь зүүдийг санахгүй байхад хүргэдэг байж болох юм.

Зүүдээ санахад яагаад хэцүү байдаг вэ?

2 Ямар хүмүүс бусдаас илүү зүүдээ сайн санадаг вэ?

2013 онд хэсэг бүлэг сэтгэл судлаачид ямар хүн бусдаас илүү сайн зүүдээ санадаг болох тухай судалгаа хийсэн байна. Чухам ямар хүмүүс нь бусдаас илүү зүүдэлсэн зүүдээ сайн санадаг юм бол хэмээх судалгааны үр дүнг сонирхсон хүмүүс тухайн үед олон байсан бөгөөд хариулт нь тэдгээр хүмүүсийн тархи нь ямар нэгэн бодол санаа, дурсамжийг ой санамжаасаа хайх үед маш хурдан үр дүнг нь гаргаж ирдэг, сэтгэн бодох чадвар сайтай хүмүүс байдаг гэнэ.

Нэг ёсондоо ямар нэгэн сайт руу орж, хайлт хийхэд архиваас таны хайлтын үр дүнг танилцуулдаг шүү дээ. Түүнтэй адилаар энэ төрлийн хүмүүсийн тархины хөгжил сайн байдаг байна. Түүнчлэн эдгээр хүмүүс өөрсдийнх нь нэрийг хэн нэгэн дуудахад ач холбогдол өгдөг болох нь судалгааны үеэр батлагдсан юм. Хамгийн сонирхолтой нь тэд унтаж байх үедээ үл ялих чимээнээс болж сэрэх бөгөөд амьдрал дээр төдий чинээ ажигч, гярхай хүмүүс байдаг ажээ.

Ямар хүмүүс бусдаас илүү зүүдээ сайн санадаг вэ?

3 Бид яагаад зарим зүүдээ санадаг вэ?

Зарим үед бид зүүдэлсэн зүүдээ алдаг оног санах нь бий. Огт зүүдлэсэн зүүдээ санахгүй байх тохиолдол бараг байдаггүй байна. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар хүн зүүднийхээ ердөө 5%-ийг л тод санадаг бөгөөд энэ нь хүмүүсийн бодит амьдралтай салшгүй холбоотой ажээ. Тухайлбал өдрийн туршид хийсэн, харсан, сонссон зүйлээс өөрт хамгийн ойр санагдсан зүйл тань зүүдэнд орж ирвэл түүнийг маргааш өглөө сэрэхдээ санах магадлал хамаагүй өндөр байдаг байна. 

Бид яагаад зарим зүүдээ санадаг вэ?

4 Зүүдээ санахгүй байгаад юу нөлөөлж байж болзошгүй вэ?

Үүнд тархины төрөл бүрийн гэмтэл, хорт хавдрыг нэрлэж болох бөгөөд энэ үед хүн зүүдэлсэн зүүдээ санах нь битгий хэл ой санамжаа ч алдахад хүрдэг байна. Түүнээс гадна амьдралд тохиолдож буй олон зүйлс бидний зүүдэнд нөлөөлдөг болохыг сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Стресс, сэтгэл санааны хямрал, нойргүйдэл, уур бухимдал зэргээс үүдэж, сайн унтаж амарч чадахгүй байх магадлалтай бөгөөд ингэснээр хар дарах, элдэв янзын зүүд зүүдлэх үндэс болдог байна. Хүмүүсийн хувьд ихэнх тохиолдолд фантази буюу хийсвэр зүүдийг энгийн зүүдээс илүүтэйгээр зүүдэлж, маргааш өглөө сэрэхдээ санадаг болох нь тогтоогджээ.

Зүүдээ санахгүй байгаад юу нөлөөлж байж болзошгүй вэ?

5 Зүүдлэхийг болиулах ямар нэгэн арга байдаг уу?

Одоогоор ямар нэгэн арга гээд хэлчих зүйл байхгүй бөгөөд хойшдоо ч гэсэн зүүдлэхийг болиулах ямар нэгэн арга чарга олдохгүй гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Зарим үед нойр хүргэх зориулалттай эм, тан уух тохиолдол хүмүүсийн дунд ажиглагддаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй байдаг байна. Хэрвээ тогтмол эм, тан авч, ууж хэвшмэл эмнээс хараат болох аюултай байдаг ажээ. Хамгийн гол нь сэтгэл санаагаа тайван байлгаж, стрессээс холуур тойрч байхыг эрхэмлэх хэрэгтэй бөгөөд ингэсэн нөхцөлд сайн унтаж амарч, бие организм тань эрүүл чийрэг, оюун ухаан тань саруул байх үндэс болдог гэдгийг эрдэмтэд зөвлөж байна. 

Зүүдлэхийг болиулах ямар нэгэн арга байдаг уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()