Бидний амьдралыг өөрчилсөн 25 чухал нээлт

Бид техник технологийн эрин үед амьдарч байгаа бөгөөд сүүлийн хэдэн арван жилд хүн төрөлхтний амьдралд солир мэт харван орж ирсэн, гайхалтай нээлтүүд нь амьдралыг тэр чигт нь өөрчилж, шинэ түвшинд аваачсан билээ. Эдгээр нээлтүүд хийгдээгүй бол өдгөө бид хэрхэн, яаж амьдрах байсныг таашгүй юм. Ингээд та бүхэндээ бидний амьдралыг өөрчилсөн гайхалтай нээлтүүдийг танилцуулъя. 

Бидний амьдралыг өөрчилсөн 25 чухал нээлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Агааржуулагч

Орчин үеийн агааржуулагчийг 1902 онд Виллис Карьер (Willis Carrier) зохион бүтээсэн байдаг. Тэрээр агааржуулалтын системийг илүү шинэ түвшинд авчирсан билээ. 

Агааржуулагч

2 Жазз

Хөгжмийн гайхалтай нэгэн төрөл болох жаззыг Бадди Болден (Buddy Bolden) 1895 онд үүсгэж, дэлхий нийтэд баяр баяслыг авчирсан юм. 

Жазз

3 Суултуур

1596 онд Жон Харрингтон (John Harrington) нь орчин үеийн суултуурын үүсэл хөгжлийн эх үндэс болсон ус татагчтай суултуурыг зохион бүтээж байжээ. 

Суултуур

4 Богино долгионы зуух

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон богино долгионы зуухыг 1945 онд Перси Спенсер (Percy Spencer) гэх эрхэм зохион бүтээжээ. Тэрээр өөрийн халаасанд хайлах шоколадыг ажиглаж, энэхүү бүтээлийг дэлхий нийтэд таниулсан байдаг. 

Богино долгионы зуух

5 Пенициллин

Алдарт пенициллины түүх нь 19-р зуунд эхэлсэн байдаг юм. Италийн нэгэн эмч 1896 онд анхлан "антибиотик" бүтээсэн нь "пенициллин" байсан боловч амьдрал дээр хэрэгжиж чадаагүй аж. Харин 1928 онд Шотландын биологич, судлаач Александр Флеминг (Alexander Fleming) пенициллины цэвэр хэлбэрийг гаргаж чадсан бөгөөд энэ нь 1943 оноос үйлдвэрлэж эхэлсэн байдаг билээ. Тэрээр энэхүү бүтээлээрээ Нобелийн шагнал хүртэж байсан аж. 

Пенициллин

6 Шээсний катетер

АНУ-ын тусгаар тогнолын эцэг Бенжамин Франклин (Benjamin Franklin) агуу удирдагч байснаас гадна олон салбарт амжилт олсон маш оюунлаг, гайхалтай зохион бүтээгч хүн байсан юм. Тэрээр шээсний катетерийг бүтээж, дэлхий нийт, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хувьсал хийсэн билээ. 

Шээсний катетер

7 Телевиз

Үе үеийн олон эрдэмтдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд телевиз бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй билээ. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (James Clerk Maxwell) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглалыг анх дэвшүүлсэн байдаг. Харин Жон Логи Бэйрд (John Logie Baird) нь 1926 оноос телевизийг илүү шинэ түвшинд аваачихаар зүтгэж эхэлсэн бөгөөд 1938 онд өнгөт телевизийг бүтээсэн аж. 

Телевиз

8 Нисэх онгоц

1903 оны 12 сард Орвилл (Orville) болон Вилбур Райт (Wilbur Wright) гэх зохион бүтээгч ахан дүүс нь хамтран хамгийн анхны нисэх онгоцыг зохион бүтээжээ. Тэдний энэхүү суут бүтээл нь өдгөө тэнгэрт дүүлэн нисэх төмөр шувуу болон хувирч хүн төрөлхтөний томоохон хэрэгцээ болон хувирсан байна. 

Нисэх онгоц

9 Угаалгын машин

Нэрт зохион бүтээгч Алва Жи Фишер (Alva J Fisher) нь 1907 онд "Thor" нэртэй угаалгын машиныг анх зохион бүтээжээ. Энэ нь хамгийн анх зах зээлд борлуулагдсан механик угаалгын машин байв. 

Угаалгын машин

10 Кофе чанагч

1929 онд авьяас чадвар өндөртэй Италийн зохион бүтээгч Аттиллио Калимани (Attilio Calimani) нь кофе чанагч бүтээж, өөрийн нэрээ түүхэнд мөнхлөн үлдээсэн аж. Түүний бүтээл толгой өвтгөх зүйлгүй байсан төдийгүй ердөө л кофены үрийг, буцалсан устай нийлүүлж, буцалгадаг байжээ. 

Кофе чанагч

11 Комьпютер

Хэрэв Алан Тьюринг (Alan Turing) гэж эрхэм байгаагүйсэн бол өнөөгийн комьпютер ч оршин тогтнохгүй байжээ. 1936 онд түүний санал болгосон абстракт тооцоолон бодох машин өргөн хүрээнд зориулагдсан комьпютер юм. Дэлхийн Хоёрдугаар дайны үед тэрээр энэхүү нээлтээ дэлхий нийтэд таниулж, комьпютерийн эх үүслийн өвөг эцэг гэгдэх болсон байдаг. 

Комьпютер

12 Форд машин

Хенри Форд (Henry Ford) нь дэлхийд алдаршсан АНУ-ын Форд Мотор компаний үндэслэгч бөгөөд анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн юм. Түүний үйлдвэрлэсэн Форд Т загвар нь Америкийн нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн.

Форд машин

13 Хүүхдийн суудал

1950-аад оны үед анх хүүхдийн суудлыг зохион бүтээж байжээ. Гэхдээ үүнийг хүүхдийн аюулгүй байдал бус цонхоор элдэв зүйлсийг ажиж явахад зориулан бүтээсэн гэдэг. 

Хүүхдийн суудал

14 Купон

Аса Кандлер (Asa Candler) гэх эрхэм 1887 онд анх купоныг зохион бүтээж, амьдралд нэвтрүүлжээ. Тэрээр Коко Кола компанид зориулан шинэ маркетинг авч хэрэгжүүлсэн нь амжилттай болж, дэлхий нийтэд тархсан юм. 

Купон

15 Ариун цэврийн цаас

1857 онд хамгийн анхны ариун цэврийн цаасыг Жозеф Гаейти (Joseph Gayetty) зохион бүтээж, танилцуулж байжээ. Үүнээс өмнө хүмүүс ноос ноолуур, олс зэргийг ашиглаж, ариун цэврийг сахидаг байсан аж. 

Ариун цэврийн цаас

16 Хэвлэгч

15-р зууны дунд үед Жоаннес Гутенберг (Johannes Gutenberg) хэвлэх машиныг зохион бүтээсэн юм. Энэ нь он цагийн эрхээр хөгжсөөр өнөөгийн хэвлэх машин бий болсон байдаг. 

Хэвлэгч

17 Хүүхдийн живх

Хүүхдийн живхийг Марион Донован (Marion Donovan) гэх бүсгүй 1950-аад оны үед зохион бүтээсэн гэдэг. Харин тухайд үед түүний бүтээлийг үнэлэх хүн ховор байсан төдийгүй 1961 оноос л хүмүүсийн дунд дэлгэрч эхэлсэн аж. 

Хүүхдийн живх

18 Наалт

1948 онд Жорж де Местерал (George de Mesteral) гэх Швейцар зохион бүтээгч эр нь наалтыг бүтээжээ. Тэрээр нохойгоо салхилуулж яваад чухам яагаад оосрыг нь өмдтэйгээ нааж болохгүй гэж бодон, үүнийг санаачилсан байдаг. 

Наалт

19 Баттерей

Алессандро Вольта (Alessandro Volta) нь 1800 онд анх  баттерейг зохион бүтээжээ. Мэдээж анхны бүтээл тул алдаа дутагдал ихтэй байсан бөгөөд өдөр ирэх тусам бага багаар шинэчлэгдсээр өндөр түвшинд хүртлээ хөгжжээ. 

Баттерей

20 Видео тоглоом

Ральф Баер (Ralph Baer) нь хамгийн анх дэлгэцнээ дүрс нь харагддаг орчин үеийн видео тоглоомыг бүтээж, олон нийтэд таниулсан аж. 

Видео тоглоом

21 Хамгаалалтын шил

Сүүлийн үед үйлдвэрлэгдэж байгаа автомашинуудын цонхны шилийг давхарлаж хийж байгаа бөгөөд энэ нь жолооч болон зорчигчдыг гэнэтийн осол аваараас хамгаалах зориулалттай ажээ. 1903 онд эрдэмтэн Эдуард Бенедиктус (Edouard Benedictus) уг төрлийн хамгаалалтын шилийг зохион бүтээж байсан юм.

Хамгаалалтын шил

22 Чипс

Хүн бүрийн идэх дуртай амтат чипсийг 1853 онд Жорж Крам (Geоrge Crum)  бүтээжээ. Тэрээр төмсийг маш нимгэн хэрчиж, шаржигнуур болтол нь шаран, давсаар амталсан бөгөөд энэ нь чипсийн эх үүсвэр байв. 

Чипс

23 Хуванцар сав

1907 онд Бельги-Америкийн химич Лео Баклэнд (Leo Baekland) гэх эрхэм хуванцар сав зохион бүтээхээр судалгаа явуулж эхэлсэн бөгөөд түүний эхний туршилтууд цөм бүтэлгүйтэж байжээ. Харин түүний олон удаагийн уйгагүй оролдлого эцэст нь амжилтанд хүрч, хуванцар сав бий болсон байна. 

Хуванцар сав

24 Нарны тос

"L'Oreal" компанийн үүсгэн байгуулагч Ежени Шюллер (Eugene Schueller) нь өнөө цагийн нарнаас хамгаалах тосыг зохион бүтээсэн билээ. Тэрээр өөрийн бүтээлээ 1936 оноос зах зээлд нийлүүлсэн бөгөөд маш амжилттай ажиллаж байв. 

Нарны тос

25 Цахилгаан

Хэрвээ бидний амьдралд тог, цахилгаан гээч нь орж ирээгүй байсан бол хэрхэн амьдрал өрнөж үргэлжилж байх байсан бол? Бид үүнийг зохион бүтээсэн хүмүүст ямагт талархаж явах хэрэгтэй юм шүү. Олон эрдэмтэд эртнээс үүнийг судалж ирсэн боловч 1930 онд л анх зохион бүтээсэн байдаг юм.

Цахилгаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()