1
Дулаахан төрхтэй, инээмсэглэлээр өөрийгөө чимсэн хүмүүс ихэвчлэн найдвартай, ухаалаг гэж ойлгоддог. Тэдний нүдийг харах төдийд л итгэл төрж, бүх зүйлсээ яримаар санагддаг аж. Нэг ёсондоо тэднийг эерэг энергитэй, дотно мэдрэмж төрүүлдэг хүмүүс гэж болно.
2
Хүүхэд шиг царай төрхтэй хүмүүс халуун дулаан уур амьсгалыг төрүүлж, гэнэн итгэмтгий мэт сэтгэгдэл төрүүлдэг. Том нүдтэй, дугуй царайтай, булцгар хацартай хүмүүсийг ерөнхийд нь хүүхэд шиг төрхтэй хэмээн нэрийднэ.
Тус хүмүүсийн амьд төлөөлөл бол нэрт загвар өмсөгч Миранда Керр (Miranda Kerr) юм. Мөн эрчүүдээс илүүтэй бүсгүйчүүд хүүхэд шиг царайтай байдаг билээ.
3
Үргэлж инээж явах хүмүүс бусдад сайн сайхан энерги бэлэглэхээс гадна шууд л өөртөө татаж байдаг. Харин ууртай, баргар царайлсан хүмүүсийн тухайд өөртөө итгэлтэй, хүчтэй харагддаг байна.
4
Тодоров судалгаандаа Америк коллежийн оюутнуудыг оролцуулж, тэдний царай төрхийг компьютерт суурилуулсан байна. Үүнээсээ цааш судалгаагаа амжилттай хэрэгжүүлсэн билээ.
5
Зурагт зүүнээс баруун руу өссөн үзүүлэлт гаргасан аж. Үүнд туршилтанд орсон залуусыг өөртөө итгэлтэй байдал, юу ч хийхээс буцахгүй эр зоригоор нь дугаарлажээ. Хамгийн дээд хэмжүүрт байрласан төрх нь өөрийн эрч хүчийг бүрэн мэдэрсэн аж.
6
Зүүнээс баруун чиглэлд судалгаанд оролцогчдыг эр хүйсийн давамгайлал, хүч чадлаар нь эрэмблэсэн байна. Тэдний царай төрхөөс л хүч чадал, эр зориг нь мэдрэгдэх аж.
7
Мөн л зүүнээс баруун чиглэлтэйгээр тэднийг аз жаргалыг мэдэрч буй, баяр хөөртэй байдлаар нь дугаарлажээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүмүүс нь амьдралыг ямагт гэгээлэг өнцгөөс хардаг, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс байдаг юмсанж.
8
Харин энэхүү үзүүлэлт нь бусдыг өөртөө татах байдал, хайр энхрийллийг нүүрний хувирлаар илэрхийлж буй төрх аж.
9
Зүүнээс баруун чиглэлд эм хүйсийн давамгайлал, зөөлөн энэрэнгүй байдлаар нь жагсаан байрлуулжээ. Тэдний царайг харах төдийд л халуун, дулаан мэдрэмж төрөх байна шүү.
10
Харин тус судалгааны баг нэгэн бүсгүйг өөрсдийн судалгаанд хамруулж, царай төрхийг нь сэтгэл хөдлөлд тааруулан, комьпютер ашиглан өөрчилжээ. Энэхүү өөрчлөлт нь энгийн нүдээр ялган танихад тун бэрх аж.
11
Хэдийгээр бид өөрсдийн гаргаж байгаа царай төрхөө хянахыг оролдох боловч хүслээр болно гэж үгүй. Бидний гаргаж буй царайн дээр бодож санаж, мэдэрч байгаа бүхэн бичээстэй байдаг төдийгүй нуухыг хичээвч амжилт олдоггүй байна.
12
Харин өөрийн мэдрэмжээ нууж чаддаг хүмүүс ч гэж байна. Тэдний юу бодож, мэдэрч байгааг тайлна гэдэг тун бэрх боловч мэргэжлийн хүмүүс хэдхэн секунд ажиж, бүхнийг тайлж уншдаг аж. Хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүлж, тухайн хүний гаргаж буй нүүрний хөдөлгөөн, мимик бүрийг нэг бүрчлэн ажиглахад гол нууц оршино.
13
Энэхүү жагсаалт нь зүүнээс баруун чиглэлд гэмт хэрэгтэн байж болохуйц царай төрхийг дүрслэн үзүүлжээ. Тэдний ихэнх нь хүчирхэг царайтай байх бол зарим нь гэнэн, даруу царайгаар өөрийгөө халхалсан байх боломжтой аж.
14
Үүнээс гадна тухайн хүний гаргаж байгаа царай бусдыг өөртөө татаж, үзэл бодлыг нь удирдах хүчтэй аж. Нүд рүү ширтэж, өөртөө итгэлийг цогцлоож ярих нь ихэвчлэн итгэл үнэмшил төрүүлж, өөрийн мэдэлгүй түүний ярианд уусаж, ховсдуулах мэт болдог.
15
Магадгүй хүмүүсийн гаргаж буй царай нь тэдний мэдрэмжийн нууцыг тайлах түлхүүр байж болох хэдий ч зарим тохиолдолд алдаж болно. Жишээлбэл бага насны хүүхдүүд толгойгоо ажилуулж хэт их зүйлсийг бодоод байдаггүй тул тэдний мэдрэмжийг тааварлахад бэрх. Мэдээж баяртай жаргалтай, айдастай тавгүй зэргийг таних хялбар боловч нарийн шинжлэх боломж хомс байдаг билээ.