Дэлхий дээрх хамгийн урт настай 10 амьд биет

2011 онд Их Британийн нэгэн судлаач, хүн төрөлхтөн 150 наслах чадвартай болсон хэмээн дуулиант мэдэгдэл хийсэн юм. Хэдий энэ үнэн байлаа ч манай гараг дээр амьдарч байгаа урт настай зүйлүүдтэй харьцуулахад маш өчүүхэн ажээ. Ингээд дэлхий дээрх хамгийн урт настай организмуудтай танилцана уу. Эдгээр тоо таныг гайхшруулах нь мэдээж...

Дэлхий дээрх хамгийн урт настай 10 амьд биет
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


188 жил
Гэрэлт яст мэлхий (188 жил). Энэ төрөл зүйлийн яст мэлхий нь хэвлээр явагчдын дунд хамгийн өндөр насалдаг болох нь албан ёсоор батлагдсан. Домогт Тонго арлын удирдагчийн ахмад Кукад бэлэглэсэн гэгдэх Туи Малила яст мэлхий 188 насалж, 1965 онд өөд болсон байдаг. Гэрэлт яст мэлхий зөвхөн Мадагаскарт амьдардаг бөгөөд өдгөө мөхлийн ирмэгт ирээд байгаа ажээ.



211 жил
Гренландын халим (211 жил). Эхэндээ гренландын халимыг 70 орчим жил насалдаг хэмээн үзэж байлаа. Гэвч хожим нэгэн гренланд халимны биеэс гарсан XIX  зууны үеийн халим агнахад хэрэглэдэг жадны зэвнээс улбаалан дээрх дүгнэлтийг гаргажээ. Халимын нүд болон шүдэнд хийсэн аминохүчлийн зарим судалгаан дээр үндэслэн дээрх мэдээллийг бататгасан бөгөөд тэд үнэхээр 200 гаруй жил амьдрах чадвартай болох нь тогтоогдсон байна. Ингэснээр гренландын халим сүүгээр бойжигчдын дунд хамгийн өндөр насалдаг амьтан болж таарчээ.



500 жил
Хясаа (500 жил). Нялцгай биетний төрөл болох хясааны “Arctica islandica” төрөл нь жирийн дунгийн адил харагддаг. Гэвч гадна төрхөнд хууртах хэрэггүй. Энэ хясааны бүрхүүлийн цагаригийг тоолж үзсэн биологичид 300 –гаас дээш насалдаг болохыг тогтоосон байна. Тэдгээрийн дундаас Мин нэртэй хясаа 507 насалж дээд амжилтын эзэн болсон байна. Энэ нь бүлээр амьдардаггүй организмуудын дундах үнэмлэхүй дээд амжилт юм байна.



2400 жил
Мөөг (2400 жил). 2003 онд 2400 жил насалсан “Armillaria solidipes”  төрөл зүйлийн мөөг дээр хийсэн судалгаа шинжлэх ухааны салбарыг донсолгосон юм. Уг мөөг газар дор таван кв.м талбайг эзлэн орших бөгөөд Дэлхийн хамгийн хөгшин амьд биет хэмээн тооцогдсон байна.



5000 жил
Соролхог нарс (5 000 жил) — Хачин жигтэйгээр тахиралдан ургадаг, бага зэргийн  шилмүүст мод. Хэдий үзэмжгүй харагдах ч уг нарс хэдэн мянган жил амьдрах чадвартай ажээ. Уг модод дундаас хамгийн өндөр насалсан нь Мафусаил. 5062 жилийг ардаа үдсэн уг мод манай гарагийн хамгийн эртний соёл иргэншилүүдтэй бараг нас  чацуу юм байна.



11 мянган жил
Гурван шүдэт ларрей (11000 жил) — эмчилгээний шинж чанартай навч бүхий бутархаг ургамал. 1970 онд Фрэнк Васек гэгч эр Мохавегийн цөлд цагариг хэлбэртэй бут олж нээсэн нь нэгэн төрлийн клонжсон организм байж төөрсөн юм. Уг бутны мөчрүүд нь хэдэн зуун жилийн дараа өгөршиж, үхжиж болох ч үндэс нь бараг мөнх амьдардаг юм байна.



34 мянган жил
Бактер (34000 жил). 1990-ээд оны дундуур эрдэмтдийн баг хуванд занданшин үлдсэн 40 сая жилийн тэртээ амьдарч байсан зөгийн биен дэх бактерийг амьдруулж чаджээ. 2000 онд давсны талстаас 250 мянган жилийн настай бактерийг гарган авчээ. Дээрх баримтуудыг дахин нягталж судлах шаардлагатай байгаа бөгөөд бактерийн насыг 34 мянган жил хэмээн албан ёсоор мэдэгдсэн байдаг байна.



80 мянган жил
Гоолиг тоорой мод (80000 жил). Эсийн хувирсан хэлбэр нь үхэшгүй мөнхөд ойртох хамгийн найдвартай зам гэдгийн тод жишээ нь гоолиг тоорой мод юм. Жирийн гоолиг тоорой модод 130-аас илүүгүй насалдаг байхад Пандо хэмээх нэртэй колони үүсгэн амьдардаг тоорой нь 80 мянган жил насалж, үр удмаа үлдээсээр байна.



200 мянган жил
Посидон (200000 жил) — Газрын дундад тэнгист ургадаг далайн ургамал. Посидоны нэг төрөл болох "Posidonia oceanic"-иас авсан ДНК-гийн шинжилгээгээр уг ургамал 100-200 хүртэл мянган жил амьдрах чадвартай болохыг тогтоожээ. Гэхдээ уг ургамлыг цаашид оршин тогтноход цаг уурын дулаарал, далайн эрэг дээрх барилгажилт ноцтой аюул учруулж байгаа гэнэ.



Үхэшгүй мөнх
Далайн мөгөөрс /залхаг/- Эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн үеийн дүгнэлтээр энэ организмыг үхэшгүй мөнх хэмээн тодорхойлоод байна. Серфингээр хичээллэгчдийн хар дарсан зүүд болсон энэ амьтан 1884 оноос хойш нийт 5564 хүний амийг авч одсон гэнэ. Далайн мөгөөрс нь 15 тохой урт бөгөөд 60 орчим тэмтрүүлтэй байдаг ажээ. Уг амьтны тэмтрүүлэнд ороогдсон хүн ердөө гуравхан секундын дотор зүрх нь зогсдог ба уурласан үедээ онцгой гэрэл цацруулж нэг дор 50 орчим хүнийг хороох чадалтай болох нь тогтоогджээ. Далайн мөгөөрс Австрали болон Филиппиний халуун бүс нутагт голлон амьдардаг билээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()