Эрчүүд яагаад хайртай хүнээ араар нь тавьдаг вэ?

Ихэнх бүсгүйчүүдэд учирч болох хамгийн хэцүү мөч бол итгэж, хайрлаж байсан залуудаа хууртсанаа мэдэх мөч юм. Хууртсанаа мэдээд дан ганц сэтгэлээр унаад зогсохгүй “Яагаад тэр намайг орхив?” “Би юуг буруу хийсэн бэ?” гэх зэрэг асуултаар өөрийгөө булж эхэлдэг. Тэгвэл хайртай залуу чинь таныг хуурч, өөр бүсгүйг сонгох түгээмэл 13 шалтгааныг танилцуулъя.

Эрчүүд яагаад хайртай хүнээ араар нь тавьдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Таны буруу

Үерхэл зөвхөн нэг тал дээр тогтдоггүйг анхаараарай. Хайртай хүн чинь орхиж явсныг зөвхөн түүний буруу гэж үзэлгүй өөрөөсөө ч бас бурууг хайх нь зөв. Зарим тохиолдолд бүсгүйчүүд буруутай байх нь бий. Бүсгүйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь эрчүүдэд ч гэсэн таны адилаар хайр халамж, анхаарал хэрэгтэй байдгийг мартдаг явдал гэнэ шүү.

Таны буруу

2 Нэг хүнтэй олон жил хамт амьдрахад бэлэн болоогүй хүмүүс

Та удаан, тогтвортой амьдрал мөрөөдөж, одоогийн найз залуутайгаа амьдрахыг хүсэх ч хайртай залуу тань ийм амьдралд арай л бэлэн болоогүй тохиолдол байдаг. Тэрээр үүнийгээ танд тэр бүр хэлэхгүй бөгөөд төд удалгүй өөр бүсгүйтэй болж таныг орхидог.

Нэг хүнтэй олон жил хамт амьдрахад бэлэн болоогүй хүмүүс

3 Төрөлхийн худалчид

Та төрөлхийн хуурамч эртэй учирвал, хичнээн хичээгээд ч удаан, тогтвортой харьцааг бүтээж чадахгүй. Мэдээж бүх эрчүүд энэ бүлэгт хамаарахгүй ч, хэзээ ч засрахгүй хуурамч эрчүүд байдаг ажээ. Эрчүүд өөр бүсгүй сонгоход таниас шалтгаалахгүй хэд, хэдэн шалтгаан байдаг бөгөөд энэ бол тэдгээрийн ердөө л нэг нь юм.

Төрөлхийн худалчид

4 Таны хүлээлтэд хүрэхгүй байх тохиолдол

Ихэнх бүсгүйчүүд найз залуугийнхаа ирээдүйг хэтэрхий сайн, сайхнаар төсөөлдөг ба төсөөлөл нь ихэвчлэн бодит байдлаас дээгүүр байдаг. Шаардлагад нь хүрэхгүй байх үеэс эхлэн амьдралынх нь баатар байсан эр бүсгүйн хувьд хэн ч биш болж хувирдаг гэнэ. Улмаар найз залуугаа үргэлж шүүмжилж, амжилттай яваа хэн нэгэнтэй харьцуулж эхэлдэг. Эр хүнд ямар ч цагт түүнд итгэж, дэмжих бүсгүй л хэрэгтэй болохоос шүүмжлэгч, шаардагч хэрэггүй гэдгийг санаарай.

Таны хүлээлтэд хүрэхгүй байх тохиолдол

5 ​ Бүсгүйчүүдийг гангараа мэт авч үздэг эрчүүд

Хэрвээ ийм эртэй учирвал та хэдий хичээгээд ч харьцаагаа аварч үлдэж чадахгүй. Учир нь бүсгүй таныг зөвхөн гангараа, эд хэрэглэл мэт авч үздэг эр таны сэтгэл зүрхэнд татагдахгүй ба удаан харилцааг хамтдаа бүтээж чаддаггүй. Хэдий үерхлийн эхний хугацаанд яг л үлгэр мэт байх ч төд удалгүй таниас залхаж, орхино. Иймд хүн таних нь маш чухал юм шүү.  

​ Бүсгүйчүүдийг гангараа мэт авч үздэг эрчүүд

6 Хайр дурлал гэж юу болохыг ойлгоогүй эрчүүд

Бүсгүйчүүдийг гангараа мэт авч үздэг эрчүүдийн адилаар та ийм эртэй учирсан бол хэдий хичээгээд ч тогтвортой, сайхан үерхлийг бүтээж чадахгүй. Тэд наанаа таны хүссэнээр аашлах атлаа цаанаа хайр дурлал гэж юу болохыг ойлгохгүй зүгээр л танд таалагдахыг хичээж, цаг нөгцөөж байдаг.

Хайр дурлал гэж юу болохыг ойлгоогүй эрчүүд

7 Уйдах

Урт хугацааны үерхэлд зайлшгүй тулгардаг зүйл. Мэдээж ямар ч харилцаа эхний үедээ маш сонирхолтой байх боловч цаг хугацаа явах тусам уг байдал багасдаг. Хосууд бие биенээсээ залхаж мессэж бичих, хайрын үг хэлэх нь багасах бөгөөд энэ үед салах хамгийн зөв шийдвэр мэт санагдаж, улмаар салах шалтгаан болдог гэнэ.

Уйдах

8 Хардалт

Эрчүүдийн таныг орхиж явах хамгийн том шалтгаан. Хуураагүй байхад нь хүртэл та хардаж, утсыг нь шалгах гэх зэргээг түүнд итгэхгүй байгаагийн илэрхийлэх юм бол таныг гэх түүний итгэл ч байхгүй болдог. Нэгэнт л та түүнд хайртай болсон бол итгэх хэрэгтэй байдгийг санаарай.

Хардалт

9 Сэтгэл дээр тулгуурлаагүй харилцаа

Энэ төрлийн харилцаа анхнаасаа л салалтаар дуусах тавилантай байдаг гэхэд буруудахгүй. Зөвхөн гадаад үзэмж дээр суурилсан харилцаа эхэндээ маш сайхан байх ч, удалгүй хосуудын дунд үл ойлголцол үүсч эхэлнэ. Удахгүй та түүнээс уйдаж эхлэх ба энэ үед л та түүнтэй сайн ярилцаж чадвал, харилцаагаа хэвээр үлдээх боломжтой ч ихэнх тохиолдолд эсрэгээрээ төгсдөг.

Сэтгэл дээр тулгуурлаагүй харилцаа

10 Түүний зан аашийг сайн таньж мэдээгүй

Жишээлбэл хүүхдээрээ зантай, аливаад хөнгөн ханддаг хүмүүстэй анх уулзахад маш сайхан сэтгэгдэл төрдөг. Тэд хөгжилтэй, цайлган сэтгэлтэй, найрсаг хүмүүс байх боловч хэсэг хугацааны дараа та түүний бусад зан чанарыг ойлгож эхэлнэ. Хэдий тэдэнтэй цагийг өнгөрөөхөд уйдах завгүй ч ийм төрлийн хүмүүс ихэнх тохиолдолд бусдаас анхаарал, халамж хүлээж байдаг. Харин та түүнийг бусадтай сайн харьцаж чаддаг, биеэ даасан хүн гэж ойлгох бөгөөд энэ нь үл ойлголцол үүсгэж, салалтын шалтгаан болдог гэнэ.

Түүний зан аашийг сайн таньж мэдээгүй

11 Үнэн сэтгэлээсээ ярилцахаас зайлсхийх

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар эрчүүд гаднаа хээгүй харагддаг ч дотроо үргэлж хэн нэгэнтэй ярилцаж, өөрийн бодлоо хуваалцахыг хүсэж байдаг. Гэтэл хосууд бие биетэйгээ сэтгэлээ дэлгэн ярилцахгүй байх нь үерхэлд гардаг нэг алдаа юм. Иймээс бие биенээсээ нуулгүйгээр бүх зүйлээ илэн далангүй ярилцах нь удаан, тогтвортой харилцааны хамгийн  гол багана болно.

Үнэн сэтгэлээсээ ярилцахаас зайлсхийх

12 Түүнийг хэт шүтэх

Найз залуугийнхаа зөвхөн сайн талыг нь харан, сул тал байхгүй мэт аашилдаг хүмүүс цөөнгүй. Хэдий байж болох зүйл ч энэ нь салалтын томоохон шалтгаан болдог гэнэ. Учир нь тогтвортой үерхэл тухайн хүнийг сайн, муу бүх талтай нь хайрлаж байж оршин тогтдог бөгөөд хэрвээ та түүнийг хэт шүтэх юм бол тэр төгс нэгэн байхаас залхаж, жинхэнэ өөрийг нь хайрлах эмэгтэйг сонгодог аж.

Түүнийг хэт шүтэх

13 Түүнд хичээх боломж олгодоггүй

Өмнө дурдсанчлан үерхэл, хайр дурлал 2 хүний сэтгэл, зүтгэл дээр тогтдог. Үргэлж түүнээс хайр халамж, анхаарал нэхэх нь залхах нэгэн шалтгаан болох бөгөөд үргэлж түүнийг шахаж, шаардахын оронд зүгээр л бага зэрэг цаг хугацаа, орон зай өгөөд үзэх хэрэгтэй. Түүнчлэн авахаас илүү өгөх нь чухал гэдгийг санаарай.

Түүнд хичээх боломж олгодоггүй

Таны бодлоор эрчүүд яагаад найз бүсгүйгээ хуурдаг вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()