Гэнэт их хэмжээгээр таргалж буй 4 шалтгаан

Их хэмжээгээр жин нэмэх нь амьдралын буруу хэвшил, хэт их идэх, стресс бухимдал зэргээс хамаардаг гэлцдэг. Гэхдээ үүнээс гадна, эрүүл мэндийн асуудлаас болж жин нэмдэг бөгөөд энэ үед хичнээн хоолоо багасгаж, дасгал хөдөлгөөн хийлээ ч турж чаддаггүй байна. Иймд бид та бүхэндээ гэнэт их хэмжээгээр таргалж байгаагийн 4 шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гэнэт их хэмжээгээр таргалж буй 4 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Бөөрний дээд булчирхайн" таргалалт

Бөөрний дээд булчирхай нь стрессийг зохицуулж, бие организмийг эрүүл байлгах үүрэгтэй эрхтэн юм. Хэрэв тус булчирхайн үйл ажиллагаа алдагдах юм бол, биед стресс хуралдаж, гормоны тэнцвэртэй байдал алдагдах бөгөөд үр дүнд нь таргалалт үүсдэг аж.

Бөөрний дээд булчирхай нь "кортизол" гормоныг ялгаруулдаг бөгөөд энэхүү гормоны тэнцвэр алдагдсанаар цээж, бэлхүүсээр эрчимтэй жин нэмж эхэлдэг байна. 

Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа хэвийн бус байгаа нөхцөлд илрэх шинж тэмдэг:

  • Хэвлий бэлхүүсээр жин нэмнэ.
  • Хүзүү, нүүр, бугалга хэсгээр таргална.
  • Цусны даралт ихсэнэ.
  • Цусан дахь сахарын хэмжээ ихэсч, булчин суларна.

Та стресс бухимдлаас аль болох хол байж, сэтгэл санаагаа тайван байлгаарай. Хэрэв үнэхээр бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа муудаж, байдал хурцадсан тохиолдолд эмчид хандахыг зөвлөе. 

"Бөөрний дээд булчирхайн" таргалалт

2 "Элэг"-ний таргалалт

Биеийг эрүүл байлгах үүрэгтэй, чухал эрхтнүүдийн нэг бол яахын аргагүй элэг юм. Харин элэг өвчилж, үйл ажиллагаа нь алдагдвал хэвлий хэсгээр таргалж эхэлдэг байна.

Элэг өвчилсний шинж тэмдэг:

  • Цусан дахь сахарын хэмжээ ихэснэ.
  • Цусны даралт тогтворгүй болж, холестролыг хэмжээ алдагдана.
  • Үе мөч өвдөж, харшил өгч, арьсан дээр тууралт гарна.

Хэрэв та зөвхөн хэвлий хэсгээрээ огцом таргалж, дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандахыг зөвлөе. Учир нь энгийн нэг таргалалт гэж бодон хоол, дасгалаар хэвийн байдалд нь оруулах гэж цаг алдсанаар өвчин хүндэрч мэдэх юм. 

"Элэг"-ний таргалалт

3 "Бамбай булчирхайн" таргалалт

Бамбай булчирхай нь биеийн эрч хүчийг зохицуулж байдаг. Харин тус эрхтний үйл ажиллагаа суларсан тохиолдолд хэвлий болон гарын бугалга, шуу хэсгээр огцом таргалж эхэлдэг аж.

Бамбай булчирхай өвчилсний шинж тэмдэг:

  • Булчин суларна.
  • Үргэлж ядарч, жин нэмнэ.
  • Үс унана.
  • Зүрхний цохилт удаашрана.
  • Сэтгэл гутралд орно.

Танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал, эмчид хандаж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгээрэй. Ингэснээр та буцаад хэвийн байдалд шилжиж, жингээ хасах болно. 

"Бамбай булчирхайн" таргалалт

4 "Өндгөвчний асуудал"-ын таргалалт

Дааврын тэнцвэргүй байдлын улмаас өндгөвчинд асуудал үүсч, жин нэмж эхэлдэг байна. Хичнээн хоолны дэглэм баримталж, дасгал хийж хөлсөө урсгалаа гээд нэмэр болохгүй бөгөөд өгзөг, гуя хэсгээр улам таргалсаар байдаг. Бүсгүйчүүд яагаад турж чадахгүй байгаагаа ойлгохгүй явдаг бөгөөд энэ нь өндгөвчтэй холбоотой байж ч болох юм. 

Өндгөвчний үйл ажиллагаа алдагдсан үед илрэх шинж тэмдэг:

  • Дасгал хөдөлгөөн хийсэн ч жин нэмнэ.
  • Амттан идэх дур хүсэл нэмэгдэнэ.
  • Биеийн доод хэсгээр таргална.
  • Өндгөвч өвдөнө.

"Өндгөвчний асуудал"-ын таргалалт

Хэрэв танд дээрх төрлүүдийн шинж тэмдэг илрээгүй мөртлөө таргалаад байвал, эрүүл хооллолтын дэглэм баримталж, сайтар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингэхдээ өөрийн биеийн онцлог, таргалалтанд тохирсон дэглэмийг баримтлах хэрэгтэйг мартуузай. Хамгийн гол нь хүн эрүүл биетэй байж л амархан турж чаддаг тул эхлээд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()