1
"Хирошимагийн дэлбэрэлт" - Буруу ойлголцол
Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр буюу 1945 оны 8 сарын 6-нд АНУ, Хирошима хотын дээрээс атомын бөмбөг хаясан бөгөөд үүний уршгаар 129,000 эгэл жирийн ард иргэд амь насаа алдсан байдаг. Япончууд Сувдан эрэгт бөмбөг хаясны улмаас Америкчууд хариугаа авч Хирошимаг дэлбэлсэн гэж үздэг. Харин үүнийг өөр нэгэн хэлбэрээр тайлбарладаг бөгөөд Япон улсад бууж өгөх "Потсдамын тунхаглал"-ыг тулган шаардахад тус улсын удирдагч Кантаро Сүзүки (Kantaro Suzuki) хариу болгож “Mokusatsu” буюу "хэлэх үг алга" хэмээн хариулсан аж. Гэвч үүнийг Америкчууд өөр нэгэн утга болох "тунхаглалийг эсэргүүцэж байна" хэмээн буруу ойлгож, 10 хоногийн дараа Хирошима, Нагасаки хотуудад бөмбөг хаясан гэдэг.
2
Христийн шашины тархалт - Солир
Манай эриний өмнөх 306-337 оны хооронд төр барьж байсан Ромын эзэн хаан Константин (Constantine) анх Христийн шашинг Ром улсад нэвтрүүлсэн юм. Түүнийг дайтаж байхад тэнгэрт нэгэн гэрэл анивчиж, Константины гайхшралыг төрүүлж, энэ нь бурхны өгч буй дохио, шашиныг дэлгэрүүл гэсэн заавар хэмээн ойлгосон аж. Тиймдээ ч тэрээр Христын шашинг дэлхий нийтэд сурталчилан таниулах үүргийг хүлээж авсан байдаг. Харин сүүлд судлаачид түүний харсан тэнгэрийн гэрлийг солир болохыг тогтоосон билээ.
3
Титаникийн сүйрэл - Ганц түлхүүр
Тэртээ 100 гаруй жилийн өмнө Атлантын далайд харамсалтайгаар сүйрсэн Английн алдарт "Титаник" хөлөг онгоцын сүйрлийн талаар өдгөө эрдэмтэн судлаачид маш олон тайлбар, дүгнэлтүүдийг гаргасаар байгаа юм. 1912 оны 4-р сарын 14-нөөс 15-нд шилжих аймшигт хар дарсан шөнө эл аварга том хөлөг онгоц осолдож, дэлхийн түүхэнд хэзээ ч арилшгүй хар мөрийг үлдээсэн билээ. Энэхүү хөлөг онгоцны багийнхан дурангаа ашиглаж, мөсөн уулыг харж чадаагүйн улмаас мөргөж, осолдсон байдаг. Үнэн хэрэгтээ тус хөлгийн ахмадын туслах Дэвид Блэр (David Blair) нь хөлөг онгоц далайд гарахаас хэдхэн хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд харамсалтай нь тэрээр дуран хийсэн сейфний түлхүүрийг буцааж өгөхөө мартчихсан аж. Харин дуран байсан бол тэд мөсөн уулыг арай эрт, хол байхад нь харж онгоцны замыг өөрчлөн тойрч гарах боломж байсан төдийгүй олон мянган хүн амь насаа алдах аюултай нүүр тулахгүй байжээ. Тиймдээ ч энэхүү алдарт түлхүүр нь дуудлага худалдаагаар 90,000 долларын үнэ хүрч, нэгэн Хятад эр худалдаж авсан байдаг юм.
4
Наполеон Бонапарт (Napoléon Bonaparte)
Түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэгэнд зүй ёсоор багтдаг бөгөөд түүний алт шиг дайны бодлого нь Францын цэргийн хүчийг ердөө 10-хан жилийн дотор хөл дээр нь тогтоож, хүчирхэгжүүлсэн юм. 1799 онд Напелеон төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө консулаар томилжээ. Харин үүнээсээ ердөө 5 жилийн дараа Францын эзэн хаанаар өргөмжлөгдсөн байдаг. 1804-1814 оны хооронд улсынхаа цэрэг армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, олон арван тулаанд ялалт байгуулснаар Европ тивд ноёрхож байсан билээ. Харин тэрээр цэвэр Франц хүн биш гэдгийг та мэдэх үү? Тэрээр Корсик аралд мэндэлсэн бөгөөд 9 настай байхаасаа Франц хэл сурсан гэдэг боловч түүний судсаар Франц цус гүйдэггүй аж. Түүний эцэг эх нь Италийн цагаач төдийгүй хэрэв тэдний амьдардаг арлыг Францууд өөрийн нэр дээр болгоогүй бол түүхэнд Наполеон гэх хүн тодоор бичигдэн үлдэх байсан болов уу?
5
Зүүн Энэтхэгийн Компани
1600 онд Англи улс Испанийн усан флотын хөлөг онгоцуудыг бут ниргэснээс ердөө 12 жилийн дараа Хатан хаан Нэгдүгээр Елизабет "Зүүн Энэтхэгтэй худалдаа наймаа эрхлэх Лондон хотын наймаачдын компани"-ийг 21 жилийн хугацаатайгаар байгуулах зарлиг гаргасан байна. Энэ бол улс үндэстний ашиг сонирхлын үүднээс байгуулагдан хамгийн анхны хувьцаат нийгэмлэг болсон Британийн Зүүн Энэтхэгийн компани билээ. Харин Бенгал дахь Зүүн Энэтхэгийн компанийн удирдагч Роберт Клайв (Robert Clive) Франц улстай дайтаж, гавьяа байгуулсны үндсэн дээр Зүүн Энэтхэгийн Компани нь оршин тогтнох боломжтой болсон. Тэрээр 19 насандаа амиа хорлох оролдлого хийж байсан төдийгүй хэрэв Роберт тухайн үед нас барчихсан бол Зүүн Энэтхэгийн Компани гэж байхгүй, өнөөгийн эдийн засаг, худалдаа наймааны зах зээл үсрэнгүй дэвшилд хүрээгүй байж ч мэдэх байсан билээ.
6
Осама Бин Ладен (Osama Bin Laden)
Алан хядагчдын бүлэглэл болох "Аль-Кайда"-ийн толгойлогч Осама Бин Ладен нь 2001 оны 9-р сарын 11-нд Америкийн худалдааны ихэр цамхагийг онгоцоор мөргөх тушаалыг өгч, 3000 гаруй хүний аминд хүрч, 6000 гаруй хүнийг хөнгөн хүнд бэртээснээс гадна 10 гаруй тэрбум долларын хохирол учруулсан байдаг. Үүнийг Америкийн түүхнээ хар өдөр болгон нэрлэсэн юм. Харин Осама Бин Ладенийг 1998 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон (Bill Clinton) хөнөөхийг тушааж байсан ч удалгүй цуцалжээ. Хэрэв тухайн үед түүнийг хөнөөчихсөн бол 3 жилийн дараа олон мянган хүн амиа алдах байсан эсэх нь эргэлзээтэй. Сүүлд 2011 онд Осама Бин Ладен нь цагаан арьстай Америк цэрэгт буудуулж амиа алдсан байдаг аж.
7
Аюулгүйн шил
Олон хүний амь насыг аварч, элдэв аюулаас биднийг хамгаалагч аюулгүйн шилийг зохион бүтээсэн хүмүүст талархах нь зүйтэй. Ингэснээр бид тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд ороход шил үүрч унахгүй тул давуу тал болдог. Хэрэв машины аюулгүйн шил байгаагүй бол олон мянган хүн золгүй тохиолдлоор амиа алдах байсан болов уу. Харин 1903 онд нэгэн ослоор машины салхины шил хагарч, жолоочыг зоож хөнөөсөн байсан аж. Үүнээс үүдэн судлаачид аюулгүйн шилийг зохион бүтээж хэдэн зуун саяар тоологдох хүний амийг аварсан билээ.
8
Калифорнийн гал түймэр
2003 онд Калифорни мужын түүхэн дэх хамгийн том, хор хөнөөл ихтэй "Cedar" гэх гал түймэр дэгдэж, 3,200 км квадрат газар нутгийг бүрхэж, 27 сая долларын хохирол учруулсан төдийгүй хамгийн аймшигтай нь 15 хүний алтан амийг авч одсон байдаг. Харин энэхүү аймшигт түймрийн шалтгаан нь анчин Серхио Мартинес (Sergio Martinez) гэх эртэй холбоотой аж. Тэрээр ойд ан хийж яваад төөрсөн бөгөөд түүнийг хайж явсан хайгуулын багийнханд дохио өгөх үүднээс гал гаргаж байгаад түймэр тавьж орхижээ. Түүний гаргасан санамсаргүй алдаа олон хүний аминд хүрсэн нь аймшигтай.
9
Пенициллин
Пеницилин нь бактерийн эсрэг гаралтай өвчин, эмгэгүүдийг анагаах хүчин чадалтай хамгийн эрэлт хэрэгцээ өндөртэй эм бэлдмэл юм. Харин энэхүү эмийн үүсэл гарал нь тун ч хачирхалтай аж. Шотландын шинжлэх ухааны эрдэмтэн Александр Флеминг (Alexander Fleming) бактерийн нэгэн хэлбэр болох стафилококийг судлахаар амралтанд явжээ. Харин тэрээр цонхны хажууханд наалдсан хөгцийг олж харан үүнээсээ санаа аван, бактерийн эсрэг үйлчилгээтэй пеницилинг зохион бүтээх ажилдаа орсон байдаг. Тэрээр Англи дахь "St Mary"-ийн эмнэлгийн лабораторид эхний туршилтаа хийж байсан бөгөөд түүнийг хүн төрөлхтөнд хэрэгтэй антибиотикыг бүтээнэ гэж хэн санах билээ.
10
Адольф Гитлер (Adolf Hitler)
Нацист Германы нэрт удирдагч, олон хүний амь насыг хайр найргүй бүрэлгэж, хэдэн мянган хүний заналт дайсан байсан гэдгээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн Гитлер нь газар нутгаа өргөтгөх үүднээс дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн бөгөөд үүнээс үүдэн 55 сая хүн амиа алдсан байдаг. Харин тэрээр бага байхдаа зураач болохыг ихэд мөрөөдөж, урлагт хайртай нэгэн байжээ. Тэрээр 18 настай байхдаа урлагийн коллежид орох хүсэлтээ өгсөн боловч хүлээж аваагүй аж. Тиймдээ ч Гитлер өөрийн хүсэл сонирхлыг орхиж, улс төрд хүчин зүтгэсэн байдаг. Магадгүй тэр урлагт хөл тавьж чадсан бол гэм зэмгүй олон мянган хүн дайны хөлд үрэгдэх эсэх нь эргэлзээтэй байсан биз ээ.