“Google”-д ажиллах үнэндээ ямар байдгийг ажилтнууд нь хуваалцжээ

“Google”-д ажилласнаар хялбархан карьер ахих боломжтой гэж ихэнх хүмүүс боддог. Мэдээж, дэлхийн томоохон байгууллагад ажиллах хэн бүхэнд таатай санагдана. "Quora" санал асуулгын сайтад Google-ийн одооны болон хуучин ажилчид ажлын байрны талаарх өөрийн санал бодлыг хэлсэн бөгөөд үнэн хэрэгтээ Google-д ажиллах нь бусдын бодож байгаа шиг  таатай биш байдаг гэнэ. Ингээд Google-ийн ажилчдын нуудаг зүйлстэй танилцацгаая.

“Google”-д ажиллах үнэндээ ямар байдгийг ажилтнууд нь хуваалцжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ажлын хамтрагчиддаа чин сэтгэлээсээ хандах боломжгүй

Google-ийн инженер-программист асан Влад Партышев: “Найзтайгаа л биш бол бусад хүмүүстэй ямар нэг сэдвийн талаар чин сэтгэлээсээ ярилцаж болохгүй. Аливаа асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх талаар бодсоны ч хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолдоо бат зогсож, бусдын бодлыг сонсдоггүй. Харин томоохон удирдлагууд ямар нэг зүйл хэлвэл л  хүлээж авах магадлалтай" гэжээ. 

Ажлын хамтрагчиддаа чин сэтгэлээсээ хандах боломжгүй

2 Бүх зүйл мэргэжлийн гэвэл үгүй

Нэрээ нууцалсан ажилтан: “Энэхүү байгууллагад шилдэг коллежийн олон оюутнууд ажилладаг бөгөөд тэд Google-ийн сурталчилгааны техникийн асуудлыг хариуцдаг. Заримдаа YouTube-ээс асуудалтай контентийг механик аргаар устгадаг. Эсвэл сайтын өнгийг шалгах анхан шатны кодыг бичдэг.”

Бүх зүйл мэргэжлийн гэвэл үгүй

3 Мунхаг хүмүүс ч бий

Хуучин инженер: “Маш олон авьяаслаг хүмүүс байдаг хэдий ч дан ганц авьяас таныг том төсөлд ажиллах баталгаа болохгүй. Учир нь таны өмнө ухаалаг хэрнээ бүтээлч бус хүмүүс бий. Заримдаа мунхаг хүмүүс ч таарах бөгөөд та өөрийгөө тэднээс өөр гэдгээ батлах шаардлагатай болно.”

Мунхаг хүмүүс ч бий

4 Найман жил ажилласан ч албан тушаал ахихгүй байх магадлалтай

Нэрээ нууцалсан ажилтан: “Таныг хэн ч анзаарахгүй байх магадлал өндөр. Найман жилийн турш программистын ажил хийгээд албан тушаал ахиж чадаагүй олон хүмүүсийг би мэднэ.”

Найман жил ажилласан ч албан тушаал ахихгүй байх магадлалтай

5 Таны оффис маш жижиг байх магадлалтай

Бүтээгдэхүүн хариуцсан дизайнер Энн К. Холсолл: “ Хэрвээ та Google-ийн гол дөрвөн байрны нэгт ажиллахаар болсон бол таны ажлын байр жижиг хэмжээтэй байх болов уу. 3-4 ажилтан нийлж нэг өрөөнд суух, эсвэл хэд хэдэн менежерүүд нэг өрөөнд суух нь энгийн үзэгдэл. Тиймээс тайван сууж аливаа зүйлийг эргэцүүлэх газар олоход төвөгтэй байдаг.”

Таны оффис маш жижиг байх магадлалтай

6 Google маш том учир дуу хоолойгоо хүргэхэд хэцүү

“Би Google-д гурван жил ажилласан. Ажлаасаа гарахад надад хэцүү байсан ч өөрийн үзэл бодлыг хэлж бусдад нөлөөлөх боломж маш бага байсан нь ажлаас гарах шалтгаан болсон. Google бол AdWords сурталчилгааны тусламжтайгаар орлого олдог аварга машин гэдэг нь үнэн. Хэрвээ та үнэхээр чадварлаг, авьяаслаг инженер л биш бол та зүгээр л компьютер тослох үүрэгтэй нэгэн мэтээр карьераа үргэлжлүүлэх болно.”

Google маш том учир дуу хоолойгоо хүргэхэд хэцүү

7 Дунд түвшний менежмент нь тааруу

“Энд ажилладаг менежерүүдийн ихэнх нь дунд түвшнийх байдаг, тэд зөвхөн тоон үзүүлэлт дээр анхаарал хандуулж, бусад хүчин зүйлсийг төдийлөн анзаардаггүй. Тэд ажилчиддаа ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхэд огтхон ч анхаарахгүй. Тэд зөвхөн брэнд, Google-ийн нэр хүндэд л санаа тавьдаг.”

Дунд түвшний менежмент нь тааруу

8 Байгууллагын соёл муу

“Энэ бол яг л “хаа нэгтээ байгаа жижиг арал”-тай ижил бөгөөд ажилчид нь хүссэн үедээ цай ууж, хоорондоо ярьж, төрөл бүрийн тоглоом тоглодог. Тиймээс бараг л ажил хийх хүн олддоггүй.”

Байгууллагын соёл муу

9 Зайнаас ажиллах боломжгүй

Гэрээт ажилтан Димитар Боянчев: “Энэ байгууллагад зайнаас ажиллаж болдоггүй нь надад таалагдаагүй. Харин би сүүлийн 5-6 жилийн турш чөлөөт ажилтнаар амжилттай ажиллаж ирсэн.”

Зайнаас ажиллах боломжгүй

10 Стэнфордын инженерүүд

Хуучин инженерийн ажилтан, Нэтан Йоспе: “Google компанийнхан ихэнхдээ системчлэлийн тал дээр мэргэшсэн инженерийг ажилд авдаг бөгөөд тэд алгоритм, мэдээллийн сангийн концепц, гүйлгээ боловсруулах, масштабчлал гэх мэт ажилдаа хэнийг ч дагуулахгүй. Харин тус бүрийн бүтээгдэхүүн боловсруулалтын тал дээр туршлагагүй. Техникийн асуудлыг шийдвэрлэж чаддаг инженерүүдийг сайшаах хэрэгтэй байдаг. Тэдний үлдээсэн бүтээгдэхүүн боловсруулалтын ажлыг 1-р түвшнээс 3-р түвшин хүртэл өөр ажилчид хийдэг бөгөөд тэд хэрэглэгчдийн сэтгэгдэл дээр тулгуурлаж шинэчлэлт хийдэг.”

Стэнфордын инженерүүд

11 Чадварлаг бус, хэнэггүй ажилтан тушаал дэвших боломжтой

Нэтан Йоспе: "Би Маунтин-Вьюгаас хол орших томоохон кампуст ажилладаг байсан бөгөөд тэр газар хийх боломжтой хамгийн таатай зүйл нь ярилцах процесс юм. Энэ нь би шилдэг мэргэжилтнүүдтэй таарсан учраас биш харин өөртөө бүрэн итгэлтэй, улс төрийн мэдлэгтэй хүмүүстэй таарч байсанд оршино. Миний удирдлагад 2 жилийн турш кодонд гар хүрээгүй, программист тал дээр мэргэшээгүй хүн байсан бөгөөд техникийн захирал маань л UX-ийг ойлгодог байсан.”"

Чадварлаг бус, хэнэггүй ажилтан тушаал дэвших боломжтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()