Дэлхий нийтэд "молиго үмхүүлж" чадсан 10 хөгжилтэй тохиолдол

2020-04-07, 14:29
6,059

4-р сарын 1-ний инээдмийн баярын өдөр хүмүүс янз бүрээр нэгнийгээ хуурч, инээлдэж хөөрөлддөг.  Тэгвэл энэхүү хууралт зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн дунд болоод өнгөрөх бус олон нийтийг хамрах тохиолдол цөөнгүй гарч байжээ. Ингээд олон нийтийг тэр чигт нь молиго үмхүүлж чадсан алдартай тохиолдлуудыг сонирхуулъя. 

Дэлхий нийтэд "молиго үмхүүлж" чадсан 10 хөгжилтэй тохиолдол

1 "Сиднейд ирсэн мөсөн уул"

1978 оны 4-р сарын 1-нд Сидней хотын иргэд нэгэн мөсөн уул хотынх нь усан зогсоолд байхыг харж шуугилдаж эхэлсэн байна. Хэд хоногийн өмнө нутгийн бизнесмен Дик Смит Антарктидаас мөсөн уул авчирч байгаа тухай мэдээлж байсан бөгөөд олон түмэн үүнийг нь дэмжиж, бүр тэнгисийн цэргийн флотынхон ч зохих тусламж үзүүлэхэд бэлэн гэж амлаж байжээ. Энэ бүх шуугиан бороо орох хүртэл үргэлжилсэн бөгөөд ширүүн орсон борооны ус мөсөн уулын гаднах хэсэг болох гал унтраадаг хөөсийг хуулж хаяхад “мөсөн уул” маань дан цагаан өнгөтэй пластик байсан нь тодорхой болжээ. 

"Сиднейд ирсэн мөсөн уул"

2 "Taco Bell эрх чөлөөний хонхыг худалдан авав"

1996 оны 4-р сарын 1 ний өдөр Taco Bell компани нь эрх чөлөөний хөшөөг оролцуулсан нэгэн сурталчилгаа явуулсан ба залгаад энэ компани нь Америкийн тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон эрх чөлөөний хонхыгхудалдан авчээ гэсэн мэдээ гарсан байна. Тус компани цаашдаа энэ хонхыг Калифорни дахь Taco Bell-ийн байранд хадгалах болно гэсний дараа олон хүн уурсан утастаж эсэргүүцэж байсан гэдэг бөгөөд  4-р сарын 1 ний өдрийн энэ хуурамч мэдээгээр "Taco Bell" олны танил болж, бизнесээ ч өргөжүүлж чаджээ. 

"Taco Bell эрх чөлөөний хонхыг худалдан авав"

3 "Биг-Бен-ийг тоон дэлгэцтэй болгоно"

1980 онд алдарт Биг-Бений цагийг сольж, тоон дэлгэцтэй болгох ба хуучин цагийн зүүг хамгийн түрүүнд утастсан дөрвөн хүнд бэлэг болгон өгнө хэмээн BBC World Service мэдээлжээ. Олон хүн үүнд дургүйлхэж утастаж байсан бол Японы нэгэн далайчин нь алдарт цагийн зүүг авах гэж их далайн дунд хөвөн яваа усан онгоцноосоо шууд холбогдож байжээ.

"Биг-Бен-ийг тоон дэлгэцтэй болгоно"

4 "Модонд ургадаг шпагетти"

1957 онд Их Британийн BBC сувгаар Швейцарт шпагетти хурааж авч байгаа тухай мэдээ гарч, Швейцарчууд модонд ургасан шпагеттийг хурааж авч байгаа тухай видеог үзүүлсний дараа энэ хоолны тухай багахан мэдлэгтэй олон иргэд тус суваг руу утастаж хэрхэн яаж шпагетти ургуулах тухай асууж байсан гэдэг. Хариуд нь “модны мөчир дээр улаан лоолийн сүмстэй шпагетти өлгөөд сайн ургаасай гэж хүлээж бай” гэж хариулж байжээ.

5 "Эрх чөлөөний хөшөө Мендота нууранд"

Висконсины Их Сургуулийн оюутан Леон Варьян болон Жим Маллон нар 1978 оны Висконсины оюутны ассоциацын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө нэгэн өвөрмөц зүйл амласан нь Эрх чөлөөний хөшөөг Мендота нууранд авчран байрлуулах тухай байв. Тэд сонгуульд ялсныхаа дараа амласан зүйлээ биелүүлсэн бөгөөд гурав хонгийн дотор Эрх чөлөөний хөшөөний дээд хэсгийг мод болон бусад зүйлээр хийж хөлдсөн нууранд байрлуулсан байна.

"Эрх чөлөөний хөшөө Мендота нууранд"

6 "Аварга том тетрис"

Массачусетсийн технологийн их сургуулийн оюутнууд 90 метрийн өндөр Green Building байрыг аварга том тетрис болгох талаар 1993 оноос төлөвлөж эхэлсэн бөгөөд 2012 онд санасандаа хүрчээ. Тус байрны 153 цонхонд утасгүйгээр цахилгаан дамжуулах нарийн төвөгтэй систем бүхий блок байрлуулж, түүгээрээ тетрис тоглосон гэдэг.

7 "Эсрэг багаа дэмжсэн нь"

Их сургуулийн хооронд болдог регбигийн тэмцээний үеэр Калифорнийн технологийн их сургуулийн оюутнууд нь өрсөлдөгч баг болох Вашингтоны багийн хөгжөөн дэмжигчдийн удирдах картыг нь нууцаар өөрчилжээ. Ингэснээр уг тэмцээний үеэр Вашингтоны их сургуулийн дэмжигчид хайртай багийнхаа нэрийг асар томоор харуулах самбар барин зогсож байгаа гэж бодож байсан ч үнэндээ эсрэг багийнх нь нэр байв. 

"Эсрэг багаа дэмжсэн нь"

8 "Никсон дахин ерөнхийлөгч болсон нь"

1974 онд Уотергейтийн хэргээс болж огцорсон Ричард Никсон нь дахин ерөнхийлөгч болохоор Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа тухай мэдээг National Public Radio нь 1992 онд дамжуулжээ. Уг мэдээнд  “би хэзээ ч муу муухай зүйл хийгээгүй” гэсэн үг бүхий Никсоны хэлсэн үгийг хүртэл оруулсан боловч энэ нь ердөө л эвлүүлэг байсан юм.

"Никсон дахин ерөнхийлөгч болсон нь"

9 "Өнгөт зурагт"

Шведийн нэгэн телевизийн суваг нь жирийн “шилэн триконы” тусламжтайгаар зурагтаа өнгөт болгох арга бий хэмээн  үзэгчиддээ тайлбарласан гэдэг. “Техникийн эксперт" Кьелл Стенссон  шинжлэх ухааны нэр томьёо ашиглан ярьж байхдаа хэд хэдэн шилэн трикогоор дэлгэцээ бүтээж чадвал тэдгээр нь төрөл бүрийн өнгийг шүүх замаар зурагт нь өнгөт болдог гээд бас бүр илүү сайн өнгөний ялгарал харахын тулд зурагт үзэх үедээ толгойгоо байнга  ийш тийш хөдөлгөх хэрэгтэй гэж ярьжээ. 

"Өнгөт зурагт"

10 "Пасха арлын хүн чулуу Нидерландын эрэгт ирсэн нь"

1962 оны 3-р сарын 29 нд Нидерландын Зандвротын ойролцоох наран шарлагын газраас Пасха арлын хүн чулуунууд олдлоо гэсэн мэдээ гарсан бөгөөд 4-р сарын 1-нд уг чулууг үзэхээр Норвегиос ирсэн эксперт үүнийг үнэн хэмээн баталсан учир уг чулууг олон түмэнд үзүүлэхээр хотын төвд тавьжээ. Харин тухайн өдрийн орой уран барималч Эдо ван Теттероде энэ чулууг хийсэн гэдгээ хүлээсэн байна.

"Пасха арлын хүн чулуу Нидерландын эрэгт ирсэн нь"

11 "Пи тоо өөрчлөгдсөн нь"

1998 оны 4-р сарын 1-нд гарсан мэдээгээр АНУ-ын Алабам мужийн хууль тогтоох байгууллага нь математикийн шинжлэх ухааныг өөрчилсөн нэгэн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь пи тоо хэмээх константын 3,14159 гэсэн утгыг 3,0 байхаар тогтоосон явдал юм. Харин хууль тогтоогчид нь ийм явдал болж байгааг огт мэдээгүй ба уурлан эсэргүүцсэн олон хүмүүс утастах үед л ийм тоглоом болж өнгөрснийг мэдсэн байна.

"Пи тоо өөрчлөгдсөн нь"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()