Ах дүүс нарын хачирхалтай түүхүүд

2018-04-21, 20:03
16,161

Өөрийнхөө ихрийг өөрөө төрүүлэх, төрөх орон дээр солигдох гээд эдгээр хачирхалтай түүхүүдийг та өдөр бүр сонсоод байхгүй гэдэгт итгэлтэй байна. 

Ах дүүс нарын хачирхалтай түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрөө өөрийнхөө ихэр

Тэйлор Мухл (Taylor Muhl) нь 2 өөр хүний ДНХ (бусад хүнээс ялгарах дахин давтагдашгүй молекул)-г өөрийн биедээ тээдэг байна. Түүний энэхүү ховор тохиолдлыг ээжийнхээ гэдсэнд байхдаа ихэр байснаас үүдсэн гэж тайлбарладаг. Яагаад 2 дархлааны системтэй, 2 цусны урсгалтай болсны шалтгаан нь генетикийн химеризм хэмээх өвчин юм. Мөн Тэйлорийн ДНХ нь ихрийнхээ ДНХ-г гадны биет хэмээн биедээ хүлээж авдаггүйн улмаас тэрээр амьдралынхаа туршид харшилтай байж, гэдэс хэсгийнх нь баруун тал өөр өнгөтэй болсон байна. "Бүхэл амьдралынхаа туршид яагаад 2 өөр өнгийн гэдэстэй байсан шалтгаанаа мэдсэний дараа надад маш сайхан санагдсан" хэмээн Тэйлор "People" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ. 

Өөрөө өөрийнхөө ихэр

2 Түүний баатар төрсөн эгч нь байв

Жен Брикер (Jen Bricker)-ийг жоохон байхад нь Романиа дахь асрамжын газраас үрчлэн авахад тэрээр 2 хөлөө алдсан байжээ. Гэсэн ч охин өөрийн хүсэл мөрөөдлийг даган гимнастикийн ертөнцөд амжилт гарган, Олимпын алтан медальт Доминик Мокеану (Dominique Moceanu) шиг гайхалтай тамирчин болохыг хүссэн байна. Брикер аажим аажмаар хөдөлмөрлөн, гимнастикчин болжээ. Хамгийн хачирхалтай нь, 2003 онд Брикер өөрийнх нь баатар Мокеану төрсөн эгч нь байсныг олж мэдсэн байна. Тэдний эцэг эх нь ч мөн адил Олимпын наадамд оролцож байсан гимнастикчид аж. Үүнээс хойш Брикер, Мокеану, тэдний дүү Кристина нар холбоотой амьдрах болжээ. 

Түүний баатар төрсөн эгч нь байв

3 Ихэр байна гэдэг ганцхан ижилхэн царайтай байх биш

1979 онд ихрүүд болох Жим Спрингер (Jim Springer), Жим Левайс (Jim Lewis) нар 39 насандаа анх удаа бие биентэйгээ уулзхад зөвхөн нэр нь ижил байгаад зогсохгүй тэдний эхнэр болон тэжээж байсан нохой нь хүртэл ижилхэн нэртэй байв. Тохиолдол уу? Магадгүй л юм. Гэхдээ ингээд дуусаагүй. Тэдний толгой өвддөг, хумсаа мэрдэг, ижил төрлийн тамхинд донтсон байдал нь хүртэл адилхан байлаа. Энэ талаар нэгэн сэтгэл судлаач "Эцэг, эхийн гень хүүхдэд шууд дамждаг бөгөөд хүйсийн сонирхол, шашин шүтлэг, зан аашт нөлөөлдөг. Ихрүүдийн хувьд бол энэ нь илүү тод илэрдэг" гэжээ. 

Ихэр байна гэдэг ганцхан ижилхэн царайтай байх биш

4 Төрөхөд солигдсон нь

Алис Коллинс Флебук (Alice Collins Plebuch) өөрийн Ирланд гарал үүслээ нотлохын тулд ДНХ-ын шинжилгээ өгсөн ч хариуд нь түүнийг хагас Еврей гэж дүгнэлт гарсан байна. Эцэг эх нь Ирланд байтал яагаад ийм зүйл болдог билээ? Түүний ээж өөр хүнтэй байв уу? 

Үгүй. Харин аав нь болох Жим Коллинс бодож байсан шиг хүн биш байжээ. Тэрээр 1913 оны 9 сарын 23-нд Фордхам эмнэлэгт төрсөн еврей хүүхэд байв. Түүнийг Ирланд гаралтай эцэг эхэд өгч явуулсан бол ирланд хосуудын хүүхэд болох  Филиф Бенсон (Phillip Benson)-ийг Еврей хосуудад өгөөд явуулсан байжээ. 

Төрөхөд солигдсон нь

5 Эгчийгээ аврахын тулд төржээ

1990 он. Анхны охиноо төрүүлснээс 16 жилийн дараа Мэри, Абрахам Аяала (Mary and Abraham Ayala) нар дахин нэг охинтой болсон юм. Дахин хүүхэдтэй болсон гол шалтгаан нь том охин 16 настай Аниссадаа ясны чөмөгний донор болгох байв. 

Марисса төрж, эгчдээ донор болсноор Анисса одоо хүртэл эрүүл саруул амьдарч байна. 2013 онд "Cal State Long Beach" сургуулийг төгсөөд "The Press-Telegram"-д өгсөн ярилцлагандаа Марисса: "Би үүнээс илүү жаргалтай байж чадахгүй. Би өөрийн гэсэн зорилго, мөрөөдлөө биелүүлж байна. Эгчийгээ аварч, түүнтэй хамт амьдарч байгаадаа маш их баяртай байна" гэжээ.

Эгчийгээ аврахын тулд төржээ

6 Холбоотой ихрүүд

1908 онд Дэйси болон Виолет нар төрөхдөө биеэрээ холбогдсон байжээ. Тэдний төрсөн эх нь охидыг аврахыг хүсээгүй учраас Мэри  Хилтон гэгч эмэгтэйд өргүүлжээ. Гэвч түүний хүсэл гэгээн цагаан байсангүй. Хилтон нөхрийнхөө хамт бар ажиллуулдаг байсан бөгөөд охидыг хүмүүсийн анхаарал татаж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд ашиглан үзүүлбэр үзүүлдэг байжээ. Ингээд Хилтоны хосууд охидод хэрхэн хүмүүсийг хөгжөөх талаар зааж, охид ч алдартай болж Боб Хофетой хүртэл үзүүлбэр үзүүлж байсан байна. Харамсалтай нь тэдний бүх орлогыг Хилтоныхон авдаг байв. Хэдэн жилийн дараа тэд өөрсдийн эрх чөлөөний төлөө тэмцэж, амьдралынхаа ихэнхи хэсгийг Хойд Каролина мужид хамтдаа үзүүлбэрээ үзүүлэн, ажиллаж өнгөрүүлэв. Тэд 1968 онд томууны улмаас амиа алдсан бөгөөд эгч дүүсийг нэг хүний багтаамжтай авсанд хамтад нь оршуулсан аж. 

Холбоотой ихрүүд

7 Хамгийн хүнд мэс засал

Ихэр ургуудын үр хөврөл бүрэн салаагүйн улмаас биеэрээ нийлсэн ихрүүд төрдөг юм. "Maryland Medical Center"-ийн их сургуулийн мэдээллээр, 200 мянган төрөлт тутмын нэг нь хоорондоо нийлсэн байх магадлалтай бөгөөд тэдний 2% нь л ховор тохиолдох байрлал буюу толгойгоороо нийлсэн байх магадлалтай байдаг. Хэатер Делани (Heather Delaney)-ийн ихрүүд ийм эмгэгтэй байсан бөгөөд Филаделфиагийн хүүхдийн эмнэлгийн багийнхан 60 жилд хийгдээгүй байсан ихрүүдийн нийлсэн толгойг салгах хүнд мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэж чадсан байна. 

"Уг мэс ажилбарын үеэр манай багийнхан эхлээд хүүхдүүдийн судас, тархийг бүрхсэн мембранийг салгаад, хамгийн хэцүү хэсэг болох нуман самсааг салгасан юм. Эцэст нь багийн гишүүдээ 2 хувааж, хүүхдүүдийг нэг нэгээр нь хариуцан авж, мэс ажилбарыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн" хэмээн тархины мэс засалч Грегори Хеуер (Gregory Heuer) дурсан ярьжээ. 

Хамгийн хүнд мэс засал

8 Ажил дээрээ нэг нэгнээ олов

Гэри Нисбит (Gary Nisbit), Рэнди Жоуберт (Randy Joubert) нар гэрийн тавилга хүргэдэг ажил хийдэг байв. Гэри энэ компанидаа 7 жил ажиллаж байхад нь Рэнди шинээр оржээ. Үйлчлүүлэгчид тэднийг төстэй хэмээн хэлдэг байсан бөгөөд сар гаруй хугацааны дараа Гэри Рэндигээс өргөмөл эсэхийг нь асуухад бүх зүйлийн учир тайлагджээ. Рэнди бол Гэригийн хайж байсан төрсөн дүү нь байжээ. Тэд нэг мужид амьдардаг байсан байна. 

Ажил дээрээ нэг нэгнээ олов

9 Өөрийнхөө ихрийг өөрөө тээсэн нь

Энэтхэг улсад амьдардаг нэг залуу өөрийн ихрээ 36 жилийн турш тээж ирсэн талаар "ABC News"-ээс мэдээллэжээ. Түүний гэдэс маш том байсан ч амьсгалах боломжгүй хүртлээ эмчид үзүүлээгүй аж. Яаралтай эмнэлэгт хүргэгдэн очоод, түүнд мэс засал хийхэд, гэдэснээс нь хөл, гар нь бүрэн хөгжсөн, бүр хумс нь ургасан хүүхдийг гаргаж авсан байна. 

"Энэхүү тохиолдол нь маш ховор бөгөөд нэг ураг нөгөөгөө ороосон байдлаас болж хоёр ураг цуг амьгүй болдог. Харин энэ тохиолдолд ийм зүйл болоогүй юм. Тэр нэгнийхээ гэдсэнд боожиж байсан. Би анх удаа гэдсэн доторх хүнтэй гар барьлаа" гэж мэс заслыг үйлдсэн эмч ярьжээ. 

Өөрийнхөө ихрийг өөрөө тээсэн нь

10 Нэг ээжээс төрсөн ч ямар ч холбоогүй

Нэгэн эмэгтэй хүүхэдтэй болохоор эс суулгуулсан байсан ч хэдэн долоо хоногийн дараа өөрөө жирэмсэн болжээ. Уг нь энэ нь боломжгүй боловч ховор тохиолдолд эмэгтэй хүн өндгөн эс боловсруулснаар дахин жирэмслэх боломжтой байдаг байна. Ингээд ихрүүд төрсөн боловч, хоорондоо тэс өөр хүүхдүүд мэндэлжээ.

Нэг ээжээс төрсөн ч ямар ч холбоогүй

11 Хүүхэд хүүхэдтэй болох?

Хүүхэдтэй болсон чинь хүүхэд тань өөрийнхөө дүүг тээгээд жирэмсэн байвал яах вэ? Хонг Конгд ийм тохиолдол гарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ тохиолдол нь 500 мянгад 1 гардаг байна. "Жирэмсний эхэн үед хачирхалтай, ойлгогдхооргүй зүйлс тохиолддог бөгөөд энэ бол түүний тод жишээ юм" хэмээн Фиттсбургийн эмэгтэйчүүдийн эмч Драион Бурк (Draion Burch) ярьжээ. 

Хүүхэд хүүхэдтэй болох?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()