Балт шоргоолжнууд

2012-10-07, 17:50
21,388
Бид зөгийг л зөгийн бал гаргадаг хэмээн ойлгодог. Тэгвэл Австралид нэгэн өвөрмөц шоргоолж байдаг бөгөөд энэхүү шоргоолж бал гаргадаг байна. Балт гэгдэх эдгээр шоргоолжнууд Австралийн уугуул иргэдийн амттан болдог байна. Харин эдгээр шоргоолжнуудыг талаар Британийн хөдөлмөрч судлаачдын хоёр жилийн турш хийсэн судалгааны үр дүнгээс илүү тодорхой мэдэж авах болно. Судлаачид шоргоолжны талаар баримтат кино хийсэн аж.
Балт шоргоолжнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Английн амьтан судлаач Жонн Браун Аризоны цөлд олон жил ажиллажээ. Тэрээр балт шоргоолжны (Myrmecocystus mimicus) талаар судалж Би-би-Си (BBC)-д баримтат кино хийж өгсөн байна. Кино "Empire of the desert ants» нэртэйгээр гарчээ.



2. Дэлхий дээр таван төрлийн балт шоргоож байдаг бөгөөд бүгд цөлд амьдардаг юм байна. Балт шоргоолжтой Өмнөд Америк, Африк болон Австралийн цөлд таарч болно. Хоол болон усны дутагдлаас амьд гарахын тулд тэд хоол хүнсээ хадгалах арга олсон байна. Шоргоолжнуудыг ажилчин, цэргүүд болон хаанууд хэмээн ангилдаг аж. Харин балт шоргоолжнуудын хувьд хэвлийндээ бал хадгалдаг тусгай ажилч шоргоолжнууд байдаг гэнэ. Хэрвээ цөлд хоол элбэг байвал бусад шоргоолжнууд эдгээр ажилчин шоргоолжинд илүү хоол өгдөг байна. Үүний үр дүнд тэдний хэвлий маш том болж яг л зөгийн балаар дүүрэн сав мэт болдог. Заримдаа гэдэс нь дүүрсэн шорголж усан үзэмний чинээ хэмжээтэй болдог байна.



3. Бал агуулсан шоргоолжнууд үргэлж тусдаа газар байдаг бөгөөд шаардлагатай үед бал гаргаж бусад шоргоолжнуудаа хооллодог байна. Шоргоолжны бал бас муугүй амттай учраас нутгийн ард иргэд амттан болгож хэрэглэдэг байна. Харин шоргоолжны балыг идэхдээ гэдэстэй нь цуг иддэг гэнэ.



4. Эдгээр шоргоолжнууд дунджаар 30 жил амьдардаг. Жонн Браун кино бүтээхийн тулд хоёр жилийн турш зураг авалт хийсэн бөгөөд энэхүү кинондоо шоргоолжны бүхий л амьдралыг багтаахыг хичээсэн байна. Чанартай зураг авалт хийхийн тулд тэрээр жинхэнэ шоргоолжны үүрний зураг авахаас гадна хиймэл шоргоолжны үүр хийж тэндээ хэд хэдэн шоргоолжнуудыг байрлуулсан байна.



5. Жонн Браун хэлэхдээ: "Хэрвээ би шоргоолжнуудын зургийг тэдний амьдардаг газар авах гэж шийдсэн бол бүтэн өдрийн турш халуун наранд шарагдаж шоргоолжнуудыг ямар нэг үйлдэл хийхийг нь хүлээж суух хэрэг гарах байсан” -хэмээжээ.



6. Зураг авалт хийж байсан газар их осолтой газар бөгөөд энд хар тамхины өвс ургадаг байжээ. Гэсэн хэдий ч зураг авалтын багийнхан ажлаа хийж чадсан юм. “Хэдийгээр уур амьсгал нь тийм ч гоё биш боловч байгаль нь үнэхээр сайхан учраас би эргэн очиж, дахин ямар нэг киноны зураг авалтыг хиймээр байна” -гэж Жонн Браун хэлжээ.



7. Зураг авалтыг хийж байх үеэрээ Жонн Браун цаг уурын байдалд анхаарлаа их хандуулж байсан учир нь шоргоолж нарт цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлдөг талаар мэдэхийг хүсчээ. Түүнийг гэртээ ирэхэд цаг уур огцом өөрчлөгдвөл Жонн шоргоолжтой талбай руу буцаж зураг авалтаа хийдэг байсан байна. Түүний эхнэр нэг удаа: "Жонны амьдралыг цаг агаар болон шоргоолж удирддаг болсон” -хэмээн тоглоом болгон хэлж байжээ.



8. Кино зураг авалтын үеэр хэрэглэж байсан багаж.



9. Шоргоолжны үүрний нэг өрөө.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()