Трансжендер эр трансжендер бүсгүйгээс хүүхэдтэй болж, эсэн мэнд амаржжээ

Британийн 39 настай, хүйсээ солиулсан трансжендер эр, өөр нэгэн трансжендер эмэгтэйн эр бэлгийн эсийн тусламжтайгаар хүүхэдтэй болжээ. Энэ тухай  "Mirror" сэтгүүлд дараах нийтлэл бичигдсэн байна. 

Трансжендер эр трансжендер бүсгүйгээс хүүхэдтэй болж, эсэн мэнд амаржжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Британийн хуримын гэрэл зурагчин Рубен Шарп (Reuben Sharp) 12 жилийн өмнө хүйсээ солиулж эрэгтэй болжээ. Хүйсээ солиулж эрэгтэй болсон эмэгтэй хүний умай болон өндгөвчийг хэвээр үлдээдэг учир жирэмслэх боломж нь хэвээр үлддэг байна. 6 жилийн өмнө тэрээр эрэгтэй даавар тестороныг дэмждэг бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсоож улмаар цахим сүлжээгээр эр бэлгийн эсийн донор олжээ. Хачирхалтай нь уг донор нь эр бэлгийн эстэй транжендер эмэгтэй байсан аж. 

Ийнхүү эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Рубен амжилттай жирэмсэлсэн төдийгүй хүүхдээ ч төрүүлж чаджээ. Одоо түүний Жэйми нэртэй хүүхэд нь 3 сар хүрсэн, эрүүл өсөж байгаа гэнэ. 

Түүний нөхөр нь non-binary буюу өөрийгөө эрэгтэй, эмэгтэй хүйсийн алинд ч хамааруулж тооцдоггүй нэгэн аж. Тэгээд зогсохгүй мөн л нэгэн трансжендер эмч Рубеныг харж хандаж байгааг барууны хэвлэлүүд онцолжээ.

"Бүтэн 6 жил хичээсний эцэст бид хүүхэдтэй болж чадлаа. Эцэст нь би туйлын хүслээ биелүүллээ" гэж амаржаад удаагүй байгаа Рубен хэлжээ. 

Европын холбооны эрдэмтдийн тооцоолсноор Европчууд ойролцоогоор 2600 жилийн дараа гэхэд аажмаар генээ алдаж мөхөж эхлэх бөгөөд үүнээс 1000 жилийн дараа гэхэд тэд бүрэн устаж Франц, Норвегиуд л үлдэх төлөвтэй байгааг өмнө нь "Rambler" портал мэдээлж байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()