Ус бидний өмнөөс “гимнастик” хийдэг

2016-09-06, 10:40
5,209

Гүйж харайж гимнастикаар хичээллэх, спортод хоройсох нь та бидний амьдралыг аз жаргалтайгаар урт удаан болгодог гэдэгтэй маргах хүн үгүй. Харин энэ удаад гимнастикийг бас нэгэн сонирхолтой өнцгөөс харахыг та бүхэнд санал болгоё.

Ус бидний өмнөөс “гимнастик” хийдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ бол ердөө л байгалийн эрдэст ус...

-Хүн өдөрт нэг литр буюу дунджаар 5 аяга ус уухад жилд 2.5 кг жин хасах боломжтой байдаг

-Ютагийн их сургуулийн эрдэмтэд ус их уудаг хүмүүсийн бодисын солилцоо ус бага уудаг хүмүүсийнхээс илүү сайн байдгийг нотолсон. Судалгаанд өдөрт дор хаяж 4 болон 8 аяга ус уудаг  хүмүүүсийг харьцуулан үзэхэд найман аяга ус уудаг хүмүүсийн энергийн хэмжээ, анхаарал төвлөрөлт нь дөрвөн аяга ус уудаг хүмүүсээс хавьгүй илүү байдаг нь ажиглагдсан байдаг.

-Хүний хөгшрөлийг бие хатаж байгаагийн илрэл гэдэг. Мэдээж бид хөгширнө. Гэхдээ хөнгөн шингэн, урт удаан наслахын тулд хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалсан усыг байнга хэргэлснээр цусны бөөмийн саадгүй зорчих орчныг бүрдүүлэхээс гадна хүчилтөрөгчийг чөлөөтэй нэвтрүүлж байдаг. Энэ бол цус өтгөрч, түүнээс шалтгаалах харвалт, даралт гэх мэт маш олон эрсдэл үүсэхээс хамгаалдаг усны “гимнастикийн” ач тус юм.

-Хүн өөрөө байгалийн нэг хэсэг. Тиймээс байгалийн амьд ус нь хүний биеийн нэг хэсэг байх нь эрүүл мэнд, сэтгэл санаа, гоо үзэмжинд тааламжтайгаар нөлөөлөх “гимнастик” болдог. Үүнийг олон мянганы турш хүн төрөлхтөн зөн совин, амьралын хэв маягаараа баталж, орчин үед бол шинжлэх ухаан тогтоочихсон дүгнэлт юм. Үйлдвэржилт, олны хөл, утаа, техникийн орчноос хол онгон дагшин байгалийн сайханд оршдог байгалийн эрдэст ус нь  цасан ширхэг мэт 6 талт талст бүтэцтэй байдаг.  Ус судлалд эргэлт гаргасан японы эрдэмтэн Масарү Эмото хужирт байгалийн эрдэст усыг дэлхийг гайхшруулсан усны бүтцийн туршилтаараа оруулахад цасан ширхэг мэт бүтэцтэйг нь тогтоогдсон байдаг.

-Эрдэсийн дутагдлаас биднийг хамгаалахын тулд  ус “гимнастикаа” хийн эрдэсээ бидний биеийн шаардлагатай хэсэг бүрт зөөвөрлөсөөр байдаг. Усанд тодорхой хэмжээгээр эрдэс бодис агуулагддаг нь бас л бидэнд байгалиас заяасан зохицол. Харамсалтай нь сүүлийн үед үйлдвэрийн аргаар олон давхар шүүлтүүрээр шүүж хүнд ашигтай амьд, эрдэст чанарыг нь алдагдуулсан нэрмэл ус бидний хэрэглээнд ихээр нэвтэрсэн шүү дээ. Зэвэрч хуучирсан шугам хоолой байгаа цагт үүнийг үгүйсгэх бас хэцүү.  Гэвч усанд тодорхой хэмжээгээр зайлшгүй агуулагдах ёстой эрдэсүүдийг байхгүй болгосноор хүн эрдэсийн дутагдалд орж, эргээд түүнийгээ нөхөх шаардлагатай болдог гэдгийг мартаж болохгүй юм.  

Энэ бүхний эцэст дурьдахад 1975 онд дэлхий даяар 105 сая тарган хүн амьдарч байсан гэж тоологдож байсан нь 2015 онд 641 саяд хүрсэн нь биеийн болоод хоол хүнсний “гимнастик”-ийн дутагдалд орсоноос үүдэлтэй гэдгийг дэлхий нийтээрэй мэддэг. Харин бидэнд энэ тоог нэгээр нэмэхгүй байхыг хувь хүн өөрөө шийддэг гэдгийг батлах боломж үргэлж байдаг.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.