Хамгийн хачирхалтай үйлчилгээ үзүүлдэг зочид буудлууд

2015-08-29, 00:18
164,048

Зочид буудалд унтах, амрах болон өглөөний хоолны үйлчилгээг авахаас гадна олон төрлийн үйлчилгээг авч болдгийг та мэдэх үү? Ингээд бид та бүхэндээ улс орнуудыг зочид буудлуудын хамгийн хачирхалтай үйлчилгээнүүдийг хүргэж байна.

Хамгийн хачирхалтай үйлчилгээ үзүүлдэг зочид буудлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Уйлах өрөө
Японы "Mitsui Garden Yotsuya" зочид буудалд энэ оны 3 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал “уйлах өрөө” хэмээх үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Уйлахад нь тус болохын тулд сэтгэл хөдөлгөсөн кино, ном зэргийг бэлдэж өгдөг гэнэ. Ингээд сэтгэлээ сэргэтэл уйлсны дараа нүдний усан маск болон халуун жин санал болгодог ажээ. Уйлах өрөөнд зөвхөн ганцаараа уйлж болох бөгөөд өрөөний үнэ нь ¥10.000 буюу 128.964 төгрөг юм байна.



2. Загасан хамтрагч
Британийн "Happy Guests Lodge" буудалд ганцаараа байхыг хүсдэггүй хүмүүст зориулан алтан загасыг £5 буюу 12.603 төгрөгөөр түрээслэдэг байна. Буудлын эзэн болох Жефф Райли хэлэхдээ: "Энэ үйлчилгээ маш их газар авч байгаа бөгөөд манай загаснууд дэлхий даяар алдартай болсон” хэмээн хэлжээ. Тус буудалд буудаллаж буй хүмүүс гэрээсээ олон хоногоор аялаж байгаа, эсвэл ажил хэргийн уулзалттай хүмүүс байдаг учир ганцаардаж байвал загас түрээслэх боломжтой гэнэ.



3. Гуйлгачин өрөө
Шведийн Гетеборг хотод "Faktum" хэмээх буудал байдаг бөгөөд энд та өөрийгөө орон гэргүй мэт төсөөлж болох юм. 100 швед крон буюу 20.000 төгрөгөөр та цэцэрлэгт хүрэлээнд, гүүрний доор, цаасны үйлдвэр зэрэгт хонож болно. Байрлахдаа унтлагын мешок, гар аргаар хийсэн майхан, урт сандал, картон, сонин зэрэг зүйлүүд дээр унтах юм байна. Энэ аргаар тус буудал Гетерборг хотын 3400 орчим гэр оронгүй иргэдэд туслах, анхаарал хандуулах зорилготой байгаа гэнэ. Мөн түрээсний мөнгө нь гэр оронгүй хүмүүсийг хамгаалах үйл ажиллагаанд зориулагдах юм байна.



4. Гүн нойр
Берлины "Swissotel" буудалд  Deep Sleep хэмээх үйлчилгээг санал болгодог бөгөөд энэ нь нойргүйдлийг эмчлэх, депресснээс гаргах, турах багц үйлчилгээ болдог байна. Энэхүү үйлчилгээг Германы мэргэжилтэнүүд эрүүл нойрны талаар шинжлэх ухааны үндэслэлээр гаргасан ажээ. Үүнд: Өглөөний хурц гэрлийн эмчилгээ 30 мин, эрч хүчийн ургамалын цай, үнэрт эмчилгээ, өдрийн эмчилгээ, оройны эмчилгээ болох агаар амьсгалах, лавандагийн үнэрт эмчилгээ, тайвшруулах ургамлын цайны эмчилгээ багтдаг байна. Унтахдаа дуут дэрэн дээр унтах бөгөөд тайвшруулах хөгжмийн ая явдаг ажээ. Үнийн хувьд нэг өдрийн €199 юм байна.



5. Секс-меню
Канадын "Drake Hotel"-д олон төрлийн таатай үйлчилгээ байдаг бөгөөд сарнайн дэлбээ, шоколад, дарс зэргээс гадна секс тоглоомны сонголттой байдаг гэнэ. “Аз жаргалын меню” хэмээх багцанд олон төрлийн секс тоглоомнууд багтдаг бөгөөд нэг удаагийн тоглоом нь $8 - $600-ын үнэтэй ажээ.



6. Үнэртэй усны бар
Берлины "Ritz Сarlton" хэмээх зочид буудалд дэлхийн хамгийн анхны үнэрт усны бар нээгдсэн байна. Үйлчлүүлэгчид Германд алдартай Арнд Хейссений хийсэн коктейлийг амтлаж болох ажээ. Коктейлууд Giorgio Armani, Yves Saint Laurent, Guerlain  болон бусад дэлхийд алдартай үнэртэй усны үнэртэй бөгөөд нэг хундага нь €11–14 үнэтэй юм байна.



7. Алдсан боломжийн зуслан
"AKA Central Park" буудал нь насанд хүрэгчдийн зуслантай ажээ. Live It хэмээх хөтөлбөрт хамрагдсанаар та буудалд амьдарч өмнө нь зав гараагүй, боломжгүй байсан зүйлсийг суралцах боломжтой. Үүнд: танго бүжиглэж сурах, шоколадаар амттан хийх, урлагийн сургалт, театр, циркийн урлаг, серфинг, морь унах, гэрэл зураг дарж сурах гэх мэт зүйлс багтдаг байна. Мөн залуужуулах үйлчилгээ, гадаад төрхийг танигдахын аргагүй өөрчлөх гэх мэт үйлчилгээнүүдийг мөн санал болгодог гэнэ.



8. Салалтын үйлчилгээ.
Голландын "Carlton Ambassador" буудалд салалтын үйлчилгээ зохион байгуулдаг байна. Хосууд баасан гаригийн орой буудалд ирж амралтын өдрөө өнгөрүүлэх бөгөөд DivorceHotel компанийхан хуулийн бүхий л үйлчилгээг хийж өгдөг ажээ. Хүүхдээ хэн харах, эд хөрөнгөө хэрхэн хуваалцах гээд л...

Ингээд хосууд буудлаас явахдаа бүх асуудлыг шийдэж, аз жаргалтайгаар салдаг байна. Энэ үйлчилгээний үүсгэн байгуулагч Жим Хэлфенс үйлчилгээгээ дэлхий даяар өргөжүүлэх зорилготой байгаа гэнэ. АНУ-д энэ үйлчилгээ 5000 долларын үнэтэй байдаг ажээ.



9. Арслантай зугаалах
Өмнөд Африкийн буудлуудад олон сонирхолтой зүйлс бий. "Protea Hotel Ranch Resort" хэмээх зочид буудал нэгэн сонирхолтой зугаалгыг санал болгодог байна. Жуулчид 15 жилийн турш ажилласан хөтөчийн хамтаар арслантай зугаалдаг ажээ. Гэхдээ энэ амьтныг аюултай гэдгийг мартаж болохгүй бөгөөд Танзаньд гэхэд жилд 70 хүн арслангаас болж амиа алддаг байна. 



10. Амар амгаланд очих
Никарагуа дахь "Mukul Beach, Golf & Spa" буудалд та тайвширч, өөрийн аураг цэвэрлэх, амар амгаланг мэдрэх, нүүрний цэгэн массаж хийлгэх, өвсөнд биеэ ороох болон уламжлалт “гурван нүдэт массаж” зэргийг хийлгэж болно. Бүх үйлчилгээг нэг дор сонгож болох бөгөөд энэ нь “Нирван эрүүлжүүлэлт” гэсэн нэртэй юм байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()