Хүүхдээ эрүүл, дархлаатай болгохын тулд юу хийх ёстой вэ?

Хүүхэд хүмүүжүүлэх амаргүй ажил. Хайр ихэдвэл хүүхэд улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш, эрхийн тэнэг нэгэн болдог. Харин багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, хэрцгий балмад болох талтай. Жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээр их ур ухаан, хичээл зүтгэл шаарддаг. Тиймээс та бүхэнд сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан, хүүхдээ хэрхэн эрүүл өсгөх дараах таван аргыг танилцуулж байна.

Хүүхдээ эрүүл, дархлаатай болгохын тулд юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дур мэдэж эм өгч болохгүй

Хүүхэд тань өвдсөн тохиолдолд эмчийн жоргүйгээр эм өгөхийг хориглоно. Таны найз эсвэл хамаатны хүүхэд ижил өвчин тусаад эдгэрсэн байлаа ч та эмчид хандалгүй дур мэдэн эм өгвөл өвчтэй хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр. Харин жин тавих, ус ширгээх зэрэг уламжлалт аргыг хэрэглэх нь аюулгүйн дээр илүү үр дүнтэй. 

Дур мэдэж эм өгч болохгүй

2 Вакцинд заавал хамруул

Сүүлийн үед вакциныг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй гарч ирсэн нь эцэг эхчүүдийг төөрөлдүүлэх болсон. Гэвч өнгөрсөн зуунд олон мянган хүүхэд улаан бурхан, татран, сахуугийн улмаас нас барж байсныг санах хэрэгтэй. Мөн өнөөдрийг хүртэл сүрьеэ дэлхий дахины толгойн өвчин байсан хэвээр байна. Эцэг эхчүүд нөхцөл байдлыг ойлголгүй хүүхдэдээ вакцин хийлгэхээс татгалзсанаас болж орчин үед устсан байх ёстой өвчинд олон хүүхэд нэрвэгдсээр байгаа юм.

Вакцинд заавал хамруул

3 Өвчний шинж тэмдгийг зөв цээжил

Байнга анхаарал халамж тавьдаг хүүхдүүд ч өвчин тусдаг. Энэ бол жирийн үзэгдэл. Ингэж байж дархлаа тогтдог. Гэхдээ эцэг эхчүүд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай хамгийн түгээмэл өвчний шинж тэмдгийг мэддэг байх ёстой.

  • Уушгины хатгалгаа: Амьсгалахад хүндрэлтэй, хоолны дуршилгүй болох, бие сулрах, халуурах (сүүлийн байранд илэрч болно).
  • Гэдэсний халдвар: Хоолонд дургүй болох, бие сулрах, дөрвөн мөчний мэдрэл сулрах, халуурах, бөөлжих, гүйлгэх, ханиалгах.
  • Бронхит: Халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, ханиалгах, бие сулрах, хоолны дуршил буурах, толгой өвдөх, цээжээр хатгуулах хөлрөх.

Гэхдээ хамгийн гол нь яарч сандралгүй шийдвэр гаргах явдал гэдгийг бүү мартаарай.

Өвчний шинж тэмдгийг зөв цээжил

4 Тоглох, амрах цагийг нь зөв зохицуул

Хүүхдийг эрүүл чийрэг өсгөе гэвэл тоглох болон амрах цагийг нь зөв зохицуулж эрүүл орчин бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд:

  • Эхээс мэндэлснийх нь дараа хүүхдийг зургаан сараас доошгүй хугацаанд хөхөөр хоолло.
  • Гэртээ тааламжтай орчин бүрдүүл (агаарын температур - +22 С-аас хэтрэхгүй, чийгшил - 50% -аас багагүй)
  • Хүүхдээ өдөрт наймаас багагүй цаг унтуулж гурван цагаас багагүй хугацаанд тоглуул.

Тоглох, амрах цагийг нь зөв зохицуул

5 Тэвчээртэй бай

Зарим хүүхэд нярай байхдаа өвчин тусамтгай байдаг. Харин тэдний ихэнх нь томрох тусам дархлаа нь сайжирч үеийнхнээсээ илүү чийрэг болдог талтай. 

Тэвчээртэй бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()