“Samsung Hello” хөтөлбөр эхэллээ

2013-08-19, 19:23
6,499
Монголын мэдээлэл холбооны Юнител групп, Дэлхийн шилдэг брэнд Samsung компани хамтран намар цагийг тохиолдуулан “Samsung Hello” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ. Хамтын ажиллагааны зорилго нь хүн бүрийн амьдралд ухаалаг гар утсыг нэвтрүүлэх юм. Цахим ертөнц хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүн бүхэн хүссэн газраасаа хүссэн мэдээллээ ухаалаг гар утсаараа дамжуулан илүү хялбар аргаар олж,  өдөр тутмын төлөвлөгөөт ажлуудаа богино хугацаанд амжуулах нь энэхүү хөтөлбөрийн гол онцлог.
“Samsung Hello”  хөтөлбөр эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
“Samsung Hello” хөтөлбөрийн хүрээнд Юнителийн урьдчилсан болон дараа төлбөрт хэрэглэгчдээс гадна шинэ хэрэглэгч болсон хүмүүс ямар ч  урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр  Samsung компанийн сүүлийн үеийн 6 төрлийн гар утаснаас сонголтоо хийн  1 жилийн хугацаатай лизингийн нөхцлөөр авах боломжтой болж байгаа юм.

Орчин үеийн хүн бүрийн амьдралын ухаалаг хэв маягийг бүрдүүлж буй Samsung компанийн ухаалаг гар утаснууд Юнителийн нэг сая гаруй хэрэглэгч бүрийн гарт очиход ийнхүү илүү хялбар, илүү боломжтой боллоо.

Энэхүү хөтөлбөр ирэх 9-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.