Та үүнийг мэдэх үү?

Эрүүл мэндэд хортой гэдгийг мэдсээр байж, өнөөдөр дэлхий даяар олон сая хүн тамхи татаж байгаа билээ. Зарим хүмүүсийн хувьд өдөр тутмын амьдралдаа зайлшгүй хэрэглэдэг чухал зүйл болсон гэлтэй. Ямартай ч бид та бүхэндээ тамхитай холбоотой таны урьд өмнө нь сонсож байгаагүй баримтуудыг хүргэе гэж бодлоо. Энэхүү мэдээллийг уншаад магадгүй та тамхинаас гарах ч юм билүү.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйчүүдийн нэг болох францын иргэн Жинн Калмент (Jeanne Calment) нь анх 21 настайгаасаа тамхи татаж эхлэсэн бөгөөд 117 насандаа тамхинаас татгалзаж байжээ. Харамсалтай нь тэрээр 5 жилийн дараа буюу 122 насандаа таалал төгссөн байна. Түүний хувьд бараг нэг зууны турш тамхи татсан бөгөөд урьд хожид ийм урт хугацаанд тамхи татсан эмэгтэй хүн байгаагүй ажээ.

2

Тамхи татах нь уушигны хорт хавдраар өвчлөх үндэс болохыг эрдэмтэд батласан байна. Түүнчлэн нэг жилд арьсны хорт хавдраар өвчлөж буй хүмүүсийн тооноос уушигны хорт хавдраар өвчлөж буй хүмүүсийн тоо хамаагүй илүү байгаа ажээ. Америкад уушигны хорт хавдраар өвчлөсөн хүний тоо 400000 хол давсан судалгаа гарсан байна.

3

Бээжин хотын агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд тамхи татсанаас ялгаагүй аюултай нөлөөг үзүүлж байгаа болохыг судлаачид тогтоожээ. Тухайлбал энэхүү агаарын бохирдол нь хүнд өдөр 21 ширхэг тамхи татсаны дайны хор уршгийг авчирч байгаа ажээ. Бээжин хотын тулгамдаж буй асуудал болоод энэхүү агаарын бохирдол нь 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулаад байгаа юм.

4

Эмэгтэй хүмүүсийн хувьд тамхи татах нь олон сөрөг нөлөөтэй байдаг бөгөөд үүний нэг нь тэдний хөх унжих явдал ажээ. Тамхинд агуулагддаг бодис нь хөхөн дэх эластин хэмээх уян хатан шинж чанартай уургыг үгүй хийдэг байна. Ингэснээр арьсыг гоё сайхан, чанга байлгаж чадалгүй унжихад хүргэдэг байна.

5

Дэлхий дээрх олны танил эрхмүүдээс та бидний сайн мэдэх "Харри Поттер" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Дэниел Радклифф (Daniel Racliffe) нь тамхийг өдөрт хэдэн арван ширхэгээр нь татдаг нэгэн гэнэ. Түүнээс гадна "Төмөр Хүн" киноны гол дүрийн жүжигчин Роберт Дауни Жуниор (Robert Downey Jr) нь анх дөнгөж 6 настайдаа марихуан татаж үзсэн ажээ.

6

АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамаг залуудаа хар тамхи хэрэглэдэг байсан талаар та сонсож байсан уу? Тэрээр оюутан байхдаа марихуан татдаг байсан байна.

7

Нэг ширхэг тамхи татах нь таны амьдрах хугацаанаас 11 минутыг хугасладаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн тамхи татаж хэвшсэнээр та амьдрах хугацаанаасаа 7-8 жилийг үгүй хийж байгаа болох нь батлагдсан байна.

8

Түүнчлэн эрдэмтэд бас нэгэн зүйлийг батласан нь хэрвээ та тамхи татахаас 40 наснаас хойш гэнэт зогсоовол таны бие организмд олон сөрөг нөлөө үзүүлэх гэнэ. Учир нь 40 нас хүртлээ нэлээдгүй олон жил тамхи татсан бол таны бие организм тамхинд хэт их дассан байдагтай холбоотой аж. Хэрвээ та тамхинаас гарахыг хүсч байвал 40 хүрэхээсээ өмнө гарахыг эрдэмтэд зөвлөж байна.

9

Түүнчлэн АНУ-д жилд бурхан болж буй нийт хүмүүсийн 50000 гаруй нь тамхинаас болж үхэж байна гэсэн судалгаа гарсан байна. 2016 оны байдлаар бурхан болж буй 5 хүн тутмын нэг нь тамхинаас болж амь насаа алдаж байгаа ажээ.

10

Тамхи татах таргалах, турахтай ямар холбоотойг сайн мэдэхгүй ч, АНУ-ын Нью-Йорк хотод олны нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль дүрэм гарснаас хойш энэ хотын иргэдийн таргалалт 25%-аар нэмэгдсэн гэсэн тоо гарчээ. Түүнчлэн АНУ-д 1980 оноос хойш хэт таргалалттай хүмүүсийн тоо жил ирэх тусам өссөн гэсэн үзүүлэлттэй гарч байгаа юм байна.

11

2000 онд гэхэд л дутуу унтраасан тамхинаас үүдэж гарсан гарз хохирлын нийт хэмжээ 27 тэрбум доллар байжээ. Түүнээс гадна бурхан болсон нийт хүмүүсийн 10% нь тамхины хор уршгаас болж нас нөгчсөн байна.

12

Тамхи татдаг хүмүүсийн 69% нь тамхинаас гарах талаар бодож, хичээдэг хэдий ч, тэдний ердөө 6.2% нь л тамхинаас гарч чаддаг байна. Үүнийг эрдэмтэд "Хүн гэдэг амьтан аливаа зүйл дассан бол түүнээсээ салах гэж маш их зовдог. Улмаар тэр нь зуршил болсон байдаг. Хүн зуршлаа орхино гэдэг бол хамгийн хэцүү зүйл юм" хэмээн тайлбарласан байна.

13

АНУ-д нэг өдөрт 4000 хүүхэд анх удаагаа тамхи татаж үздэг бол, өдөрт 1000 хүүхэд хар тамхинд донтдог болохыг АНУ-ын судлаачид олж тогтоожээ.

14

Нэг улсад тамхи татаж буй хүний тоогоор БНХАУ тэргүүлдэг байна. Нийт тамхи татдаг 300 сая хүн хятадад байдаг ажээ.

 

15

Дэлхий даяар нэг өдөрт нийт 15 тэрбум ширхэг тамхи татагддаг байна. Энэ нь нэг минутанд дунджаар 10 сая ширхэг тамхи татагдаж байна гэсэн үг юм.

16

Хамгийн анхны олны нийтийн газар тамхи татахын хориглосон хууль дүрмийг Адольф Гитлер гаргаж байжээ. Гэвч түүнийг өөрийг нь 28 төрлийн мансууруулах бодис их бага хэмжээгээр хэрэглэдэг байсныг хожим олж мэдсэн байна.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()