Дэлхий гэнэтийн бэлгээр дүүрэн гэдгийг батлах баримтууд

Дэлхийг судалж дуусна, бүхнийг нээж илрүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл. Учир нь манай гариг үргэлж биднийг шинэ содон зүйлсээрээ гайхшруулж байдаг. Өнөөдөр та бүхэндээ энэ агуу том ертөнцийн тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Дэлхий гэнэтийн бэлгээр дүүрэн гэдгийг батлах баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Халимны дуу жазз хөгжим шиг сонсогддог

Калифорнийн их сургуулийн судлаачид хүний ярианаас авахуулаад аянгын нүргээн хүртэлх янз бүрийн дуу чимээг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ халимны хэл жазз хөгжимтэй ижил бүтэцтэй болохыг онцолсон байна. Харин аянгын нүргээн нь сонгодог симфонитой төстэй байсан гэнэ.

Халимны дуу жазз хөгжим шиг сонсогддог

2 Эмэгтэй хүний биеийн хамгийн анхаарал татдаг хэсэг бол нуруу

Европын эрдэмтдийн баг эмэгтэй хүний биеийн хамгийн анхаарал татдаг буюу халуухан хэсэг бол өгзөг биш нуруу болохыг тогтоожээ. Туршилтын үеэр эрчүүдэд эмэгтэй хүний 3D моделийг үзүүлэхэд тэдний нүд хамгийн түрүүнд өгзөг биш нуруун дээр тусч байсан аж.

Эмэгтэй хүний биеийн хамгийн анхаарал татдаг хэсэг бол нуруу

3 Ясыг "полиэтилен"-ээр хийж болно

Оросын эрдэмтэд яс, холбоос эд, булчингийн протез хийж болох бат бөх, аюулгүй материал гаргаж авчээ. Итгэхэд хэцүү ч гэлээ, энгийн гялгар уут хийдэг полиэтиленээр хамгийн сайн хиймэл эд эрхтнийг хийж болно. 

Ясыг "полиэтилен"-ээр хийж болно

4 Шувууд ангаахайгаа асарч байхдаа, дараагийн төрөлтөө төлөвлөдөг

Эрдэмтэд, хүн шиг моногами амьдралтай шувууд дээр судалгаа хийж, шувуудыг үр төлөө асарч байхдаа ирээдүйд гаргах үр төлөө төлөвлөж байдгийг тогтоожээ. Учир нь ангаахайнууд өсч том болоод үүрээ орхихын цагт "үр хүүхэд"-гүй ганцаардахгүйн тулд дараагийн ангаахайгаа төлөвлөдөг байна. Үүгээр ч зогсохгүй шувууд бизнес харилцааны талаар багагүй мэдлэгтэй гэнэ.    

Шувууд ангаахайгаа асарч байхдаа, дараагийн төрөлтөө төлөвлөдөг

5 Нисдэг мотоцикль, нисдэг автомашин

Дубайн цагдаа нар албандаа хэдийн "Хилэнц-3" /Scorpion-3/ хэмээх нисдэг мотоцикль ашиглаад эхэлсэн. Үүний дараагийн алхам нь нисдэг автомашин байх бөгөөд түүгээр ирээдүйд замын түгжрэл гэгч зүйлийг үгүй хийх аж.

Нисдэг мотоцикль, нисдэг автомашин

6 Загас сэтгэл хөдлөлтэй

Олон улсын эрдэмтдийн баг загас нь орчны хүчин зүйлд хариу үйлдэл үзүүлдэг болохыг баталсан байна. Судалгаа шинжилгээний үеэр эрдэмтэд загасны дааврын түвшинг хэмжиж, тэд ч бас стрессдэж бухимддаг болохыг нь илрүүлжээ.

Загас сэтгэл хөдлөлтэй

7 Орчин үеийн шинжлэх ухааныг бүхэлд нь үгүйсгэсэн асар том гараг олджээ

Орчлон ертөнцийн хамгийн том гараг байж болохоор нэгэн гарагийг эрдэмтэд илрүүлсэн байна. "NGTS-1b" гэж нэрлэсэн энэхүү аварга том хийн гараг нь гарагийн үүслийн онолыг үгүйсгээд байна. Эрдэмтдийн баталсан үүслийн онолоор бол "NGTS-1b" нь байх боломжгүй аж. Үүнээс болж шинжлэх ухаанчид орчлон ертөнцийн талаарх онолоо бүр эхнээс нь бичих шаардлагатай болоод байгаа юм.

Орчин үеийн шинжлэх ухааныг бүхэлд нь үгүйсгэсэн асар том гараг олджээ

8 Дэлбэрэлтэд тэсвэртэй хувцас

Оросын эрдэмтэд жинхэнэ супер баатрын хувцас бүтээжээ. Уг хувцсыг өмссөнөөр ямар нэгэн айдасгүйгээр минажуулсан талбайгаар алхаж болно. Итгэхгүй бол турьхан охинд өмсгөөд алхуулж буй туршилтын бичлэгийг интернэтээс үзээрэй.

Дэлбэрэлтэд тэсвэртэй хувцас

9 Хүний шүлс шарх эдгээдэг

Чилийн эрдэмтэд хүний шүлсэн дэх "Peptide histatin-1" хэмээх бодис шархыг хурдан эдгээхэд тусалдаг болохыг баталжээ. Тиймээс энэ бодисыг анагаах ухаанд ашиглахаар болсон төдийгүй тун удахгүй бид шүлсний тосыг худалдаж аван, шархандаа түрхэх гэнэ шүү.

Хүний шүлс шарх эдгээдэг

10 Мөнхийн залуу байх нууцыг олжээ

Нью-Йорк дахь Альберт Эйнштейний нэрэмжит анагаах ухааны коллежийн эрдэмтэд хүний хувьслын явц буюу хөгшрөлтийн процессыг судалжээ. Лабораторид хулгана дээр хийсэн туршилтаар хөгшрөлт нь өнчин тархинаас болдгийг тогтоосон байна. Энэ нь маш том дэвшил юм. Яагаад гэвэл урьд нь хүнийг залуужуулахын тулд биен дэх бүх үүдэл эсийг нь шинэчлэх шаардлагатай гэж үзэж байсан бол, шинэ судалгаагаар зөвхөн өнчин тархийг нь шинэчилснээр л хүн залуужуулах боломжтойг тогтоосон билээ. 

Мөнхийн залуу байх нууцыг олжээ

11 Мод ургамал мэдэрдэг

Мод ургамал нь амьд организм ч, амьд амьтан шиг аливаа зүйлийг мэдэрдэггүй гэж бид ойлгодог байсан. Тэгвэл мод ургамал ч юмсыг мэдэрч чаддаг болохыг Европын эрдэмтэд баталсан байна. Тэд модыг амьтны шүлсээс айж байгааг илрүүлсэн бөгөөд моднууд буга ирж шөргөөхөд "танин" хэмээгч бодис ялгаруулж эхэлдэг гэнэ. "Танин" нь өсөлтийн дааварт ордог чухал бодис ба үүгээр моднууд өөрсдийгөө эмчилдэг байна.  

Мод ургамал мэдэрдэг

12 Тархины аль хэсгээ давамгайлдаг болохыг мэдэж болно

Хүний уураг тархи баруун, зүүн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Тэгвэл хүмүүсийн 99 хувьд энэ хоёр тархины аль нэг хэсэг нь нөгөөхөөсөө илүү үүрэгтэй ажилладаг байна. Харин энэ хоёр тархи буюу баруун, зүүн тархиныхаа алийг давамгайлж ажилладаг болохыг мэдэхийг хүсвэл зурагт үзүүлсэн шиг гараа нийлүүлэн бариарай.

Ингэхэд таны зүүн гарын эрхийн хуруу дээрээ гарч байвал зүүн тархи илүү ажилладаг гэсэн үг. Харин баруун гарын эрхий хуруу дээрээ гарвал баруун тархи зүүнээсээ илүү ажилладаг гэсэн үг юм байна. Гурав дахь зураг шиг барьвал таны хоёр тархиа хоёулаа адилхан ажилладаг гэсэн үг аж. Ийм хүмүүс хүн төрөлхтний ердөө 1 хувь байдаг.

Баруун тархи нь илүү ажилладаг хүмүүс мөрөөдөмтгий, төсөөлөн бодох чадвар ихтэй байх бол, зүүн тархи нь илүү ажилладаг хүмүүс аливааг цээжлэх, логик сэтгэлгээ өндөртэй төдийгүй гүйлгээ ухаан сайтай байх аж. 

Тархины аль хэсгээ давамгайлдаг болохыг мэдэж болно

Та өөрийн мэддэг дэлхий ертөнцийн тухай сонирхолтой баримтуудаа бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()