Танд атаархдаг эмэгтэйн 7 шинж

Хэрвээ таны найз эсвэл ажлын хамтрагч тань атаархуу нэгэн бол энэ нь танд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Мэдээж атаархаж байгаа хүн үүнийгээ төдийлөн ил гаргахгүй. Тэр тантай зүгээр л бусадтай харьцаж байгаа мэт эсвэл бүр илүү таатай харьцах болно. Ингээд танд муу санаж, танд атаархдаг хүнийг хэрхэн таних талаар зөвлөгөөг хүргэе. Сөрөг энерги таны амьдралын чанар, сэтгэл зүйлд муугаар нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй бөгөөд энэ төрлийн хүмүүсээс зайгаа барих нь өөрийгөө хамгаалах хамгийн шилдэг арга байх болно.

Танд атаархдаг эмэгтэйн 7 шинж

1. Нууц биеийн хэлэмж

Ерөнхийдөө атаархаж буй хүн өөрийн энэ байдлыг төдийлөн ил гаргахгүй бөгөөд нүүрний хувирлаар тогтоох боломжгүй. Ажлын хамтрагч тань таны аз жаргалтай, таатай мэдээллийг нүүр дүүрэн инээмсэглэлтэйгээр сонсож байгаа мэт танд санагдаж байна уу? Түүнийг анхааралтай ажиглаад үзээрэй.

Магадгүй тэр гараа элгэндээ тэвэрсэн, хөлөө ачсан эсвэл гарынхаа алгыг нуусан байж болох юм. Хуурамч инээмсэглэл, жимийсэн уруул, хүйтэн нүдний харц зэрэг ажиглагдаж байна уу. Үүнээс гадна тэр таныг ярьж байх үед тайван бус байж ямар нэг зүйл оролдох, ширээгээ тогших, гараа атгах гэх мэт үйл хөдлөл хийж байвал тэр танд атаархаж буй нь дохио.

2. Асуудал тулгарах үед баярлах

Та найздаа албан тушаал ахисан эсвэл найз залуугаасаа гэрлэх санал авсан талаараа аз жаргалтайгаар ярихад тэр үл тоосон байдалтай хандаж байна уу? Харин ямар нэгэн өөрт тохиолдсон асуудлын талаар ярихад тэр бүх зүйлийг нарийн асууж, сонирхож болох юм. Хэдийгээр энэ байдал тэр танд санаа нь зовж байгаа мэт санагдах ч таны азгүйдлийн талаар илүү дэлгэрэнгүй сонссоноор баярлаж байх магадлалтай.

3. Тоглоом нь шоглоом болох

Хөгжилтэй байх нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ тэр таны алхалт, гадаад төрх, биеийн галбир, хувцаслалт болон ойр дотны хүмүүст тань энгийн л санагдах муу талыг олны өмнө дурдаж, таныг тоглоом шоглоомын бай болгож байна уу.

Найзынхаа эсвэл ажлын хамтрагчийнхаа сул талыг олны өмнө дэлгэх нь атаархлаа илэрхийлж буй хэрэг бөгөөд ингэснээр өөрийнхөө давуу талыг бусдад харуулахыг зорьж байгаа юм.

4. Таныг дуурайх

Мэдээж танд атаархдаг хүн тантай яг ижил хувцас өмсөж, ижил үсний засалт хийнэ гэж байхгүй.  Гэхдээ л тэр таны ихэнх зүйлийг дуурайна. Жишээлбэл: таны цүнхтэй ижил цүнх авах, таны уруулын будагтай ижил уруулын будаг авах, тантай ижил загварын гар утас авах гэх мэт. Бүр зарим тохиолдолд таны зан чанар, биеэ авч яваа байдал, ярианы өнгийг дуурайх ч магадлалтай.

5. Үнэнийг нүүрэн дээр нь хэлэх

Би үнэнийг зөвхөн нүүрэн дээр нь хэлдэг гэх үгийг тэр өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж тодорхойлж болох юм. Гэвч олон хүмүүсийн өмнө таныг магтах эсвэл муулах нь танд тийм ч таатай санагдахгүй л болов уу. Таны алдаа дутагдал, азгүйдлийн талаар хэлснээр атаархуу хүмүүс аз жаргалыг мэдэрч, өөрийгөө өндрөөр үнэлдэг байна. Харин танд бол ямар ч ашиггүй.

6. Хуурамч магтаал

Мэдээж тэр ууртай, атаархагч мэт харагдахыг хүсэхгүй. Таны гадаад төрхөд орсон жижигхэн өөрчлөлт эсвэл худалдаж авсан шинэ даашинз тань шууд л түүний нүдэнд тусах бөгөөд тэр тухайн зүйл танд ямар их зохисон болохыг хэлнэ. Хуурамч магтаалыг жинхэнэ магтаалаас хэрхэн ялгах вэ? Хуурамч магтаалын үед тэр танд тогтмол хэлдэг нэг үгээ л хэлэх болно.

Үүнээс гадна таны хажууд “Ямар гайхалтай даашинз вэ” гэж хэлэх ч бусдад “Ийм ч хувцас өмсөх гэж дээ” хэмээн хэлэх магадлалтай. 

7. Хуурамч халамж

Танд чин сэтгэлээсээ атаархаж байгаа хүний хамгийн аюултай тал нь хамгийн сайн найз мэт жүжиглэх явдал юм. Учир нь тэр таны аз жаргалтай, гунигтай бүхий л мөчүүдэд хажууд чинь байж гуниглах үед тайтгаруулж, нулимсыг тань арчиж байдаг шүү дээ. Үүнээс гадна ямар нэг зүйл шинээр турших гэж байхад тэр танд болгоомжлох хэрэгтэйг сануулдаг. Жишээлбэл: чи бүтэлгүйтвэл сэтгэл зүй чинь маш ихээр хохирно шүү дээ гэх мэт анхаарал тавьж байгаа юм шиг харагдана.

Үнэхээр таныг аливаа азгүйдэл, сөрөг зүйлээс хамгаалах гэж байгаа халамж мэт санагдаж байгаа биз? Гэтэл үнэн хэрэгтээ тэр таны амьдралд тохиолдож буй хар зураасанд ихээр баярладаг бөгөөд харин амжилт гаргасан тохиолдолд гуниглаж, атаархал нь төрдөг учир аль болох л амжилтаас таныг холдуулах гэж оролддог. Тэр өөрийгөө танаас илүү байх ёстой гэдэгт итгэлтэй байдаг.

Хэрвээ таны эргэн тойронд энэ төрлийн хүмүүс байгаа бол зайгаа барьж, халамжаас нь татгалзах хэрэгтэй. Таны амжилтад чин үнэнчээр бахархдаг хүмүүстэй хамт байгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()