Судасны бөглөрөл үүсгэх эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

Замын хөдөлгөөн гэдэг хотын салшгүй нэг хэсэг, тэгвэл судас нь бидний хувьд яг л замын хөдөлгөөн гэсэн үг. Судас нь бидний нүднээс далд байдаг тул судас бөглөрөх өвчлөлд өртөж байгаагаа хүмүүс тэр болгон мэдэж чаддагүй байна.

Судасны бөглөрөл үүсгэх эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шинж тэмдгүүд

1. Цээж гэнэт өвдөх

Титэм судас эсвэл гол судас бөглөрөх үед архаг зүрхний ишеми явагдах өндөр магадлал үүсдэг. Үүнд гэнэтийн цээжний өвдөлт, нэг талын мөр өвдөх, гар таагүй мэдрэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Гэвч эдгээр зовиурууд ихэвчлэн хэт ядрах, дасгал хөдөлгөөн хийх болон шөнийн цагаар илрэх ч хурдан хугацаанд эргээд хэвийн байдалдаа ордог.

Хэрэв цээжний өвдөлт ойр ойрхон зайтай байх мөн шалтгаангүй ядрах, толгой эргэх, дотор муухайрч бөөлжих шинж тэмдгүүд нь судас бөглөрч байгаагийн шинж.

Шинж тэмдгүүд

2. Арьс болон хумс хэвийн байдлаасаа өөрчлөгдөх

Хөлийн арьсны өнгө өөрчлөгдөх эсвэл хумсны хэвийн бус өөрчлөлт нь цусны хангамж хангалтгүй, тэжээлийн дутагдалд байгаагийн илрэл гэдгийг та мэдэх үү?

Мөн үүнээс гадна хөлийн үс унах, ургалт нь удаашрах, арьс хуурайших, хумс зузаарах зэрэг багтана.

3. Шүлс байнга гоожих

Цусан дахь липидны хэмжээ их, цусны өтгөрөлт өндөр байвал шүлс байнга гоожиж, ялангуяа унтаж байх үед илт мэдрэгддэг байна. Учир нь цусны наалдамхай чанар өндөр үед тархины судас бөглөрснөөр залгих чадвар хэвийн бус болж амнаас шүлс гоождог.

4. Хөл тавхай өвдөж хавагнах

Судас бөглөрснөөр цусны эргэлт хэсэгчлэн хаагддаг. Биеийн доод мөчид удаан хугацаанд цус болон хүчилтөрөгч очихгүй байх нь томоохон өөрчлөлт авчирна. Энэ үед алхах үед хөлөнд зовуурьтай, өвчлөлтэй болж эхэлнэ. Мөн яг л зурагт үзүүлсэн шиг жигд бус хаван үүсгэдэг.

2 Илрүүлэх аргууд

1. Шилбээ барьж үзэх

Хоёр хөлийн шилбийг харьцуулан барьж үзээрэй. Хэрэв аль нэг тал нь илүү өргөн эсвэл бүдүүн байх, дарахад хонхойж байвал хавангаас зайлшгүй. Доод үе мөч хавагнах нь цусны эргэлт хангалтгүйгээс эсвэл биед шингэн хэт их хуримтлагдсанаас үүсдэг.

Илрүүлэх аргууд

2. Хөлдөө хүрч үзэх

Хэрэв хүний ​​хөлийн артерийн судасны цохилт өөрчлөлттэй бол артерийн судсанд асуудал байгааг илтгэж байж болно.

1. Хэрэв баруун, зүүн хөлийн судасны цохилт ялгаатай, өөр хоорондоо адилгүй хэмнэлтэй цохиж байгаа бол ихэвчлэн доод үений артериосклероз (arteriosclerosis) байдаг.

2. Хэрэв хоёр хөлийн судасны цохилт хоёул сул байвал судасны хатуурал явагдаж байж болно.

3 Судас бөглөрөхөд нөлөөлдөг хүнс

1. Хэт их давстай хоол

Давсны хэт их хэрэглээ нь зүрх судасны шалтгаант үхлийн 9.5 хувь, зүрхний титэм судасны өвчлөлийн хувь 10.4 хувь, цусны даралтаас үүсэлтэй үхлийн 21.4 хувь, тархины цус харвалтын 10.7 хувьтай холбоотой байна. Үүнээс гадна хадгалалт удаантай хатаасан хүнс, төрөл бүрийн хоолны амтлагч, хиам зэрэг давс ихээр агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

Судас бөглөрөхөд нөлөөлдөг хүнс

2. Чихрийн хэт их хэрэглээ

Хэрэв та чихрийн хэрэглээ ихтэй бол таны цусан дахь сахар, триглицеридын (хоол хүнснээс авдаг өөхний нэг төрөл) хэмжээ нэмэгдэж харин таны биений сайн холестерины төвшин буурдаг байна. Үүнээс үүдэж цусны өтгөрөлт явагдаж судсанд муугаар нөлөөлдөг.

3.Тосны хэт их хэрэглээ

Шарсан хуурсан хоол амттай ч нөгөө талаараа эрүүл мэндэд маш хортой.

Тосыг өндөр температурт халаасны дараа молекулын бүтэц өөрчлөгддөг. Ийм аргаар үйлдвэрлэсэн тос нь зүрх, тархины судасны өвчин үүсгэдэг. Хэт их шарсан хуурсан хоол хэрэглэх нь триглицеридын хэмжээг нэмэгдүүлж цусны өтгөрөлт явагдана. Энэ нь судасны бөглөрөлийг илүү хурдтай үүсгэдэг.

4. Bubble Tea

Сүүлийн үед залуучуудын дунд Bubble Tea-ны тогтмол хэрэглээ бий болж байгаа. Харин Bubble Tea-ны найрлагад транс тос бүхий хуурай сүү ихээр агуулагддаг. Тиймээс Bubble Tea-ын байнгын хэрэглээ нь цусны судасан дахь бөглөрөл үүсэх бас нэгэн шалтгаан болдог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()