Хосуудыг ямар байрлалаар унтдагаар нь шинжье

Сэтгэл судлаач Joao Oliveira хосуудын ямар байрлалаар унтаж байгаагаас дүгнэн тэдний харилцаа хэр бат бөх харилцаатай, хамтдаа байхдаа хэр аз жаргалтай байдгийг судлан гаргажээ. Энэхүү сонирхолтой мэдээг хосууддаа зориулан бэлтгэв.
Хосуудыг ямар байрлалаар унтдагаар нь шинжье
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Гар хөлөө орооцолдуулж унтдаг хосууд
Ингэж унтдаг хосууд сексийн гал халуун дур хүсэлтэйгээс гадна бусдад атаархуу хүмүүс байх нь олонтаа байдаг.



2. Халбага
Ийм төрлийн хосууд нь бие биенээсээ анхаарал халамж, энхрийлэл хүсдэг. Тэд хамтдаа байхдаа аюулгүй байгаа мэт мэдрэмж төрдөг гэнэ. Түүнчлэн тэдний хооронд үл ойлголцол харьцангуй их гардаг ажээ.



3. “Дарангуйлал”
Эмэгтэй нь эрэгтэйнхээ дээр хөлөө гаргаж, тэвэрч унтдаг бол тэд хамгийн сайхан, эв түнжинтэй хосууд. Гэхдээ түүний нөлөө ихэнхидээ давамгайлах хандлагатай байдаг.



4. Ихэнх зайг эзэлж унтдаг бол...
Хэн нэг нь орныхоо ихэнх зайг эзэлж унтдаг бол нөгөө хүндээ төдийлөн анхаарал халамж тавьдаггүй байх магадлалтай. Түүнчлэн гараа толгойныхоо дээр авч унтдаг бол бүхнийг өөрийн хүслээр хийх, захирах сонирхолтой байдаг байна.



5. Тэнцүү зайд унтдаг бол...
Ингэж унтад хосууд бие биедээ хайртай ч, тэдний харилцаанд анхаарал халамж, шинэ, халуухан зүйлс хэрэгтэйн шинж. Дээшээ харж унтдаг бол нөгөө хүндээ халамжгүй, доошоо харж унтдаг бол зөрүүд, нууцлагдмал, дотуур тамиртай хүн байх нь олонтаа. Мөн хосууд хөлөө зөрүүлж унтдаг бол бие биедээ шүүмжлэлтэй ханддаг байх магадлалтай ажээ.



6. Биен дээр нь гараа тавьж унтдаг бол...
Хэрвээ та ингэж унтдаг бол эхнэр/нөхрийнхөө хувийн орон зайг хүндэлдэг, бие биедээ маш их итгэдэг юм байна. Биен дээр нь гараа тавьж унтах нь хайртыгаа ямар ч үед хамгаалахад бэлэн байдгийн шинж юм.



7. Мөрөн дээр нь гараа тавьж унтах...
Мөрөн дээр нь гараа тавьж унтдаг бол түүнийг алдахаас айдгийн шинж гэнэ.



8. Нуруу нуруугаа харуулж унтах
Ингэж унтдаг хосууд бие биеийнхээ хараа хяналтад орох дургуй ч эрүүл харилцаагаа хадгалж үлдэх хүсэлтэй хүмүүс байдаг ажээ.



9. Зайтай унтах
Энэ бол та хоёрын харилцаанд сэв суусны шинж. Хэрвээ биеэрээ наалдсан ч гар нь хол зайтай бол ямар нэгэн хэрүүл маргаан гарсан байж болзошгүй юм.



10. Өөд өөдөөсөө харж унтах
Энэ бол төгс хосуудын шинж юм. Өдөр тутмын жижиг хэрүүл маргаан тэдний харилцаанд хүндээр нөлөөлдөггүй, хайр сэтгэл болон бэлгийн амьдрал нь байнгын гал халуунаараа байдаг хосууд ингэж унтдаг нь нотлогджээ.  



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()