Таны арьсыг дотроос нь гэрэлтүүлэх, коллагенаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Коллаген гэдэг нь хүний бие организм дотроосоо ялгаруулдаг уураг боловч нас ахихын хэрээр буурсаар байдаг. Бие дэх коллагены төвшин хангалттай хэмжээнд байснаар хөгшрөлтийг удаашруулж, эрүүл залуу, толигор арьстай байхад тустай. Коллагеныг гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна хоол хүнснээс авах боломжтой бөгөөд мал амьтны яс, арьс, булчингийн мах зэрэгт их хэмжээгээр агуулагддаг. Ингээд коллагены өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг мэдэж авцгаая. 

Таны арьсыг дотроос нь гэрэлтүүлэх, коллагенаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Коллагеныг юунаас авч болох вэ?

"Botanical Online"-ы судалгаагаар коллагеныг шингэн хэлбэрээр ууж хэрэглэх нь бие организмд илүү сайн шингэдэг болох нь тогтоогджээ. Тиймээс амьтны яс, мөгөөрс, аварга загасны загалмай, хайрс, булчинд байх коллагеныг бидний бие организм илүү сайн хүлээж авах болно. Малын гаралтай коллаген нь гахайн шийр болон арьс, загасны желатин, ясны шөлөнд агуулагдсан байдаг. Хэдийгээр маханд коллаген агуулагддаг ч дээр дурдсан бүтээгдэхүүнээс бага байдаг аж.

Коллагеныг юунаас авч болох вэ?

1 Желатин

Олон хүмүүс желатины үүсэл гарлыг мэддэггүй бөгөөд энэ нь гахайн яс болон мөгөөрсөнд байдаг. Үнэн хэрэгтээ желатин дахь коллагены агууламж 90 хувь гэнэ. Тиймээс та малын гаралтай уураг ихээр агуулсан желатиныг сонгож хэрэглээрэй.

Желатин

2 Өндөг

Өндгөнд агуулагдах их хэмжээний уураг нь коллаген ялгарахад тустай.

Өндөг

3 Ногоон навчит ногоо

Бууцай, брокколи гэх мэт ногоо нь фолийн хүчлээр баялаг байдаг бөгөөд энэ нь уураг ялгарахад тусалдаг байна. Уураг хангалттай байх нь коллаген ялгарахад нөлөөлнө.

Ногоон навчит ногоо

4 Бэрсүүт жимс

Грейпфрут, апельсин, нимбэг болон бусад бэрсүүт жимс нь С амин дэмээр баялаг байдаг учир коллаген ялгарахад сайнаар нөлөөлнө. Ихэнх үрчлээний эсрэг бүтээгдэхүүнд С амин дэм агуулагдсан байдаг. 

Бэрсүүт жимс

5 Зэс агуулсан бүтээгдэхүүн

Зэс нь коллаген үүсэхэд тусалдаг. Тиймээс та зэс агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд үүнд дайвар бүтээгдэхүүн, элэг, далайн гаралтай бүтээгдэхүүн, хавч, самар, шош зэрэг багтана. 

Зэс агуулсан бүтээгдэхүүн

6 Хүхэр агуулсан бүтээгдэхүүн

Хүхэр нь коллаген үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сонгино, сармис, тахианы мах, цай, наргил модны самар, улаан лууван болон папайя зэрэгт агуулагддаг. 

Хүхэр агуулсан бүтээгдэхүүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()