Өглөөг эрч хүчтэй угтахад туслах 5 арга

Өглөөг хэрхэн угтсанаас, тухайн өдрийн ажлын бүтээмж, сэтгэл санаа ямар байх нь шалтгаалдаг.  Харин бид ихэвчлэн нойроо харамлан, бухимдаж сэрдэг болохыг нуух юун. Бид өнөөдөр нойрмог хүмүүстээ зориулан өглөөг эрч хүчтэй, сэргэлэн угтах аргуудыг аминчлан дуулгахаар бэлтгэлээ. 

Өглөөг эрч хүчтэй угтахад туслах 5 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Яагаад өглөө эрт сэрэх хэрэгтэй вэ?

  • Өглөө эрт боссоноор та тухайн өдөр илүү их ажлыг амжуулах боломжтой.
  • Өглөөний цагаар тархины үйл ажиллагаа илүү идэвхитэй болж, аливааг тогтоох чадвар сайжирдаг.
  • Та өглөөний цайгаа тухтай уух боломж үүснэ.
  • Эрч хүч, урам зоригоор дүүрэн өдрийг өнгөрүүлж, эерэг энергиэр дүүрэн байх болно. 

 

1 Хангалттай унтаж амрах

Хүн унтаж байхдаа биедээ эрч хүч, энергийг хуримтлуулж, бүх эд эсээ нөхөн сэргээдэг. Тиймээс хангалттай унтаж, амраагүй тохиолдолд эрүүл, өвчингүй байна гэж саналтгүй юм. 

  • Нас биед хүрсэн, эрүүл хүн өдөрт 8 цаг унтах ёстой. 
  • Харин 9-12 цаг унтсанаар, бие сульдаж, эрч хүчгүй болдог талтай.

Харин та ажил ихтэй, дурласан, нойронд муу болсон тохиолдолд өдөрт 6 цаг унтахад хангалттай. Гэхдээ үргэлж бага унтаад байж болохгүйг анхаараарай. Та өдөрт хангалттай цаг унтсанаар өглөөг сэргэг угтаж, нойрмоглохгүй юм. 

Хангалттай унтаж амрах

2 Эрт унтах

Та өглөө эрт босохыг хүсвэл, орой эрт унтаарай. Мөн тухайн өдөр аль болох дасгал хөдөлгөөн их хийснээр орой нь тухтай унтаж, шөнө ойрхон сэрж, таныг зовоохгүй. Мөн орой эрт унтсанаар, та өглөөг ямар ч асуудалгүй сэргэг угтах болно.

Эрт унтах

3 Өдрийн цагаар унтах

Өдрийн цагаар 20-30 минут унтахад бие сэргэж, эрч хүч нэмэгддэг. Ингэснээр орой гэхэд та сэргэг байж чадах бөгөөд бүх зүйлсээ цэгцэлж, ороо цэвэрхэн зассаны дараа унтаарай. Цэвэрхэн зассан, тухлаг орон дээр унтсанаар өглөөг сайхан угтдаг. 

Өдрийн цагаар унтах

4 Сэрүүлгээ хол тавих

Та  хоёр сэрүүлэгтэй цаг худалдан авч, орноосоо хол тус тусад нь тавьж, 5 минутын зайтай сэрүүлгээ тохируулах хэрэгтэй. Харин өглөө сэрүүлэг дуугармагц та хүссэн хүсээгүй орноосоо босч, унтраах гэж явах бөгөөд 5 минутын дараа ахин дуугарах сэрүүлэг нь, таны сэргэж ядаж байсан нойрыг үргээж,  бүрэн гүйцэт сэрээх болно. 

Сэрүүлгээ хол тавих

5 Орой бүр хийдэг зуршилтай болох

Та орой бүр орондоо орохоос өмнө хийдэг ямар нэгэн зуршилтай болоорой. Тухайн зүйлийг хийх нь тархинд унтах цаг боллоо хэмээх дохиог өгөх юм. Жишээлбэл та орондоо орохоос өмнө 20 минут гүйж эсвэл ном уншиж болно. Энэ нь таны сэтгэл санааг тайвшруулж, тархин дахь бодлыг цэгцлэн, унтахад бэлтгэх аж. 

Орой бүр хийдэг зуршилтай болох

Анхааруулга:

Та өглөө эрт босох гэж өөрийгөө хэт хүчилж болохгүй. Өмнө нь босдог байсан цагаа бага багаар урагшлуулж, өөртөө дасгаж, өөрчлөлтийг авчрах хэрэгтэй. Бага багаар босох цагаа эрт болгосноор, аяндаа бие тань дасч, асуудалгүй босдог болно. 

Та эдгээр аргуудыг хэрэглэж, өглөөг эрч хүчтэй, сэргэг угтаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()