Хар тамхинд донтсон одууд

Олны танил, од байна гэдэг үзэгч, сонсогчдод уран бүтээлээ хүргэхээс гадна зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хэмээх ёс зүйн ойлголтыг давхар агуулдаг атал, өнөө цагт харин ч эсрэгээрээ эргэж байгаа нь бидний нүднээ ил байна. Өөрсдийн амжилт, нэр хүнддээ бардан, буруу замаар будаа тээн, шоу цэнгээн, хар тамхинд ихээр донтсон алдартнуудыг та бүхэндээ танилцуулъя. 

Хар тамхинд донтсон одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Леди Гага (Lady Gaga)

Ямагт бусдаас ялгарч, өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаг гайхалтай дуучин бүсгүй уран бүтээл туурвих, дуу дуулахдаа хар тамхи хэрэглэж урам зориг авч, онгодоо оруулдаг байна. Түүний элдэв хувцаслалт, үйлдэл зэрэг нь хар тамхитай нягт холбоотой байдаг аж. 

Леди Гага (Lady Gaga)

2 Рианна (Rihanna)

Гайхалтай үзэсгэлэн төгс, дуучин бүсгүйг хүн бүхэн нь хайрлаж хүндэлж ирсэн билээ. Харин ямар ч маргаангүйгээр хамгийн ихээр мансууруулах бодис хэрэглэдэг болоод "дэмждэг" алдартан бол Рианна юм. Тэрээр марихуаныг хор гэхээсээ илүүтэй, тайвшрал, амар амгаланг мэдрүүлэгч "эм" хэмээн дүгнэдэг аж. Эмч нар ч мөн тунг нь тааруулан үүнийг эм болгож хэрэглэж болно гэж үзсэн байдаг. Тэр бүү хэл дуучин бүсгүй марихуан хэрэглэхийг өөрийн твиттер хуудсаараа уриалж байсан удаатай шүү.

Рианна (Rihanna)

3 Кэмерон Диаз (Cameron Diaz)

Холливуудын халуухан бүсгүйчүүдийн нэг гэгддэг үзэсгэлэнт бүсгүй олон хөгжилтэй, өхөөрдөм дүрээрээ бидний сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ. Харин тэрээр ахлах сургуульд байхдаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан аж. Энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгч байхдаа дурдаж байсан бөгөөд үүнээсээ огтхон ч санаа зовж, харамсдаггүй байна.

Кэмерон Диаз (Cameron Diaz)

4 Кирстен Данст (Kirsten Dunst)

Олон гайхалтай дүрийг бүтээж, дэлгэцэнд мөнхөрч чадсан жүжигчин бүсгүйг бид "Spiderman" кинонд тоглосноор нь илүүтэй сайн мэддэг билээ. Харин тэрээр нэг хэсэг хар тамхины хэрэгтэй холбогдож, багагүй шуугиан тариад байсан аж. Үнэтэй цүнхээ алдсан жүжигчин бүсгүй цагдаад мэдэгдэж, тэр даруйдаа цүнхээ олсон бөгөөд цагдаа нарт доторх эд зүйлсээ шалгуулахыг хүсээгүй байна. Гэхдээ дүрэм л хойно цагдаа нар үүргээ биелүүлж түүний цүнхийг шалгаж үзэхэд их хэмжээний "марихуан" олдсон юм. Харин тэрээр өөрийн биеийг өмгөөлж, туслах нь түүнийг хорлох гэж зориудаар хийсэн хэмээж, ямартай ч хэргээс мултарч чадсан билээ. 

Кирстен Данст (Kirsten Dunst)

5 Натали Портман (Natalie Portman)

"Хар хун" кинонд тоглосноор дэлхий даяар алдар нэрээ дуурсгасан үзэсгэлэнт жүжигчин Натали Портмэн 2003 онд “Harvard ”-ийн их сургуулийн “Сэтгэл судлал”-ын ангийг төгссөн байна. Өндөр боловсролтой, чадварлаг гэгддэг жүжигчин бүсгүй оюутан байхдаа хар тамхи хэрэглэж, тэр бүү хэл үүндээ донтож явсан ч амьдралын зөв замд орж, өдгөө аз жаргалтай, алдар нэртэй яваа аж. 

Натали Портман (Natalie Portman)

6 Майли Сайрус (Miley Cyrus)

Үргэлж л дэггүй аашилж, бусдын хэл амны бай болж явдаг дуучин Майли ч мөн хар тамхи хэрэглэдэг байх юм. Үүнд нь гайхаад байх зүйл үгүй бөгөөд түүний үргэлж л солиотой мэт аашилдаг нь магадгүй үүнтэй нь холбоотой байж ч мэдэх билээ. 

Майли Сайрус (Miley Cyrus)

7 Женнифер Анистон (Jennifier Aniston)

Жүжигчин бүсгүй "Friends" цувралд тоглож, алдан нэр нь ид мандаж байх үедээ амраг хайрттайгаа ч танилцаж, амьдралын хамгийн сайхан бүхнийг эдэлж байсан юм. Харин тухайн үед тэр ч бас хальтран хар тамхи руу орсон байна. Нэг сорлоо, хоёр сорлоо, нэлээн хэд боллоо гэсээр донтох шахсан аж. Гэвч ухаантай, чадварлаг бүсгүй өөрийн ирээдүйгээ баллахыг хүсээгүй тул балагт зуршлаас эрчимтэй хөндийрсэн байна. 

Женнифер Анистон (Jennifier Aniston)

8 Парис Хилтон (Paris Hilton)

"Хилтон" зочид буудлын өв залгамжлагч, үдэшлэгийн хатан хаан гэгддэг үзэсгэлэнт бүсгүй эмх замбараагүй амьдрал, эгэлгүй дүрсгүй зангаараа алдартай билээ. Харин тэрээр 2010 онд Өмнөд Африк улсад " World Cup" үзэх гэж очоод хил нэвтрэхдээ түр саатуулагдсан байна. Учир нь тэрээр цүнхэндээ их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан аж. 

Парис Хилтон (Paris Hilton)

9 Кристен Стюарт (Kristen Stewart)

Авьяас чадвар нь ундарсан залуухан, халуухан жүжигчин бүсгүйн амьдрал ээдрээ бартаа ихтэй билээ. Хоёр хүйстний сонирхогч, хар тамхи хэрэглэдэг гэхчлэн түүнийг тойрсон асуудлууд мундахгүй. Ямартай ч тэрээр 2008 онд "Twilight" кинонд тоглож байхдаа найзуудынхаа хамтаар хар тамхи хэрэглэж байгаад баригдан, шуугиан тарьж байсан юм. 

Кристен Стюарт (Kristen Stewart)

10 Мадонна (Madonna)

Өдгөө хэдийн 57 нас хүрсэн атлаа мөнхийн залуу, эрч хүчээр дүүрэн байдаг гайхалтай дуучин бүсгүй мөн л дуулиан шуугианы эзэн билээ. Тэрээр марихуан татаж байгаад хэд хэдэн удаа баригдаж байсан боловч шорон орон хэсэлгүй аврагдаж үлдэж байсан удаатай билээ. 

Мадонна (Madonna)

11 Шарлиз Терон (Charlize Theron)

Африк Америк гаралтай холливуудын алдарт жүжигчин бүсгүй авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ хүн бүрийг байлдан дагуулж явсан билээ. Харин тэрээр хар тамхи хэрэглэж, мансуурсан байдалтай байхдаа папарацчидын дуранд өртөж, багагүй шуугиан тарьж байсан юм. 

Шарлиз Терон (Charlize Theron)

12 Меган Фокс (Megan Fox)

Үзэсгэлэн төгс, халуухан жүжигчин бүсгүй өнөө цагийн хамгийн халуухан жүжигчдийн нэгээр нэрлэгддэг билээ. Гэвч тэр ч мөн марихуан хэрэглэдэг бөгөөд ихээр тээвэрлэж яваад цагдаа нарт баригдаж, хэсэг хугацаанд шуугиан дэгдээж, хэл аманд өртөж байсан аж. 

Меган Фокс (Megan Fox)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()