Энэтхэг эрчүүдийн хөтлөлцөн алхах заншлыг гэрэл зурагт буулгасан нь...

Шашны хатуу ёс заншилтай, ижил хүйстэнтэй холбоотой сэдэв цээртэйд тооцогддог оронд эрчүүд хөтлөлцөн алхахыг огт тоодоггүй гэхээр танд сонирхолтой санагдах байх. Тийм ч учраас энэ нь Энэтхэгт аялж явсан Британийн загварын гэрэл зурагчин Винсент Долманы сонирхлыг ихээр татсан бөгөөд тэрээр барууны ямар ч оронд нүд хужирлах энэ үзэгдлийн талаар илүү судалгаа хийж, баримтжуулахаар шийджээ.

Энэтхэг эрчүүдийн хөтлөлцөн алхах заншлыг гэрэл зурагт буулгасан нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр 10-аад жилийн турш жил болгон Энэтхэгт очдог байсан бөгөөд нэг удаа аяллаас буцахынхаа өмнө Мумбай хотод хөтлөлцөн алхаж буй хоёр залуугийн зургийг даржээ. Дараачийн удаа ирэхдээ тэрээр гар гараасаа барьсан илүү олон эрчүүдийг олж, зургийг нь авахаар шийдсэн байна.

Мумбайн далайн эрэг дээр байхдаа Долман бүхий л насны эрчүүд хоорондоо хөтлөлцөн алхаж байгааг анзаарчээ. "Энэ бол ердөө л нөхөрлөлийн илрэл. Энэтхэг эрчүүд юу ч бодолгүйгээр нэг нэгнээ гараас нь хөтөлдөг. Би үүнийг эерэг, сайхан зүйл гэж бодож байна" хэмээн өгүүлжээ.

Хөтлөлцөх нь тэдний харилцах нэгэн арга. Алхангаа хөтлөлцөөд явах нь онцгой итгэлцэл, хүчтэй нөхөрлөл, хүндэтгэл, бүрэн сэтгэл хөдлөлийн дотно байдлыг илэрхийлдэг аж. 

Энэ заншил нь эртнээс улбаатай бөгөөд цор ганц Энэтхэгчүүдийн дунд  бус Пакистан, Арабын зарим орнуудад байдаг ажээ. Үүний талаар мэдээгүй жуулчид уг үзэгдлийг анх удаа хараад ихэд гайхаж "соёлын шоконд" ордог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()