1
Гриллдэж шарсан тахианы далавч
Орц:
- Цагаан цуу- аяганы дөрөвний нэг
- Зөгийн бал- аяганы дөрөвний нэг
- Халуун чинжүүний соус- аяганы дөрөвний нэг
- Тахианы далавч- 2 кг
Хийх арга:
Цагаан цуу, зөгийн бал, халуун чинжүүний соус зэргээ нийлүүлж, сайтар хутгаад үүндээ тахианы далавчаа дүрж авах юм. Энэ хооронд гриллээ халааж, далавчаа шарах аж. Мөн та үүнийг шарах шүүгээнд ч хийн шарах боломжтой бөгөөд 350 хэмд, 15-20 минут байлгахад л хангалттай байна шүү.
2
Амтлаг тахиан далавч
Орц:
Соусанд:
- Цөцгийн тос- 1 халбага
- Халуун перец- халбаганы дөрөвний нэг
- Хар перец- халбаганы дөрөвний нэг
- Кошер давс- халбаганы дөрөвний нэг
- Халуун чинжүүний соус- аяганы дөрөвний нэг
Тахианы далавч
- Тахианы далавч- 2,5 кг
- Ургамлын тос- 2 халбага
- Кошер давс- 1 халбага
- Хар перец- тал халбага
Хийх арга:
Урьдчилаад шарах шүүгээгээ 400 хэмд халаагаарай. Соусны орцуудаа нэгтгэж, сайтар хутгаж, цааш тавих аж. Одоо харин далавчаа давс, перец зэргээрээ амталж, шарах шүүгээнд 45-50 минут байлгаарай. Үүнийгээ гаргаад соусандаа дүрж, зөөлөн гал дээр 10-15 минут буцалгаад гаргаарай. Ингээд л таны хоол бэлэн болох юм.
3
Тайланд маягийн тахианы далавч
Орц:
- Тахианы далавч- 2 кг
- Оливын тос- 2-3 халбага
- Давс- тал халбага
- Перец- тал халбага
- Чили соус- тал аяга
- Цагаан цуу- аяганы дөрөвний нэг
- Кокосын сүү- аяганы дөрөвний нэг
- Бор элсэн чихэр- 3 халбага
- Сармис- 3 хумс
- Газрын самрын тос- 1 халбага
- Цагаан гаа- 1 халбага
- Соё соус- тал халбага
- Нимбэг- 1 ширхэг
- Самар- аяганы дөрөвний нэг
- Клинтро- тал аяга
- Ногоон сонгино- 4 багц
Хийх арга:
Тахианы далавчаа давс, перецээр амталж тавиарай. Харин чили соус, цагаан цуу, кокосын сүү, элсэн чихэр, сармис, цагаан гаа, газрын самрын тос, соё соус болон нимбэгний шүүс зэргээ сайтар хутгаж тавих ёстой аж. Хайруулын тавгандаа тосоо хийж, тахианы далавчаа хоёр талаар нь 2-3 минут хуурч гаргаж аваарай. Одоо харин хайруулын тавгандаа урьдчилан бэлтгэсэн соусаа хийн, халаагаад тахианы далавчаа буцаан хийж 25-30 минут чанах юм. Далавчаа болмогц дээрээс нь хэрчсэн клинтро, ногоон сонгино болон самраа цацаж, өнгө үзэмж, амт чанарыг нь нэмэгдүүлж болно.
4
"Momofuku" тахианы далавч
Орц:
- Тахианы далавч- 1.5 кг
- Сармис- 2 хумс
- Хэрчсэн цагаан гаа- 2 халбага
- Хэрчсэн халуун чинжүү- халбаганы дөрөвний нэг
- Цагаан цуу- аяганы дөрөвний нэг
- Соё соус- аяганы дөрөвний нэг
- Ургамлын тос- 2 халбага
- Элсэн чихэр- 1 халбага
- Хар перец
Хийх арга:
Шарах шүүгээгээ 425 хэмд халааж, тавцанг нь тослоод тахианы далавчаа хийж, 20-25 минут шарна. Ингэхдээ хоёр талаар нь эргүүлж байхаа мартуузай. Далавчаа болох хооронд үлдсэн бүх орцоо нийлүүлж, соус болгон бэлтгэж авах аж. Харин товлосон хугацаа болж, далавч бэлэн болоход үүнийг соусандаа дүрж, идээрэй.
5
Пок пок тахианы далавч
Орц:
- Загасны соус- аяганы дөрөвний нэг
- Элсэн чихэр- аяганы дөрөвний нэг
- Сармис- 5 хумс
- Тахианы далавч- 1 кг
- Ургамлын тос- 2 халбага
- Сармис- 3 хумс
- Эрдэнэшишийн цардуул- аяганы гуравны нэг
- Клинтро- 1 халбага
Хийх арга:
Эхлээд шарах шүүгээгээ 350 хэмд халааж орхино. Загасны соусандаа элсэн чихэр, хэрчсэн сармисаа хийж, хутгаад хөргөгчинд 3 цаг байлгаарай. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж, хэрчсэн сармисаа хуурч авах аж. Эрдэнэшишийн цардуулдаа тахианы далавчаа хийн, өнхрүүлээд, соусандаа дүрж, хуурсан сармисны хамтаар шарах шүүгээндээ хийж, 20 минут шарах аж. Үүнийгээ гаргаж клинтро, гаа зэргийг цацаж амтлаарай.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорхи линкээр орж үзээрэй.
~ Тахианы махаар хийж болох хамгийн амттай хоолнууд ~