Зун идэхэд тохиромжтой илчлэг багатай амтат салатууд

Зуны цагт бид аль болох хөнгөн хооллохыг хичээж, жингээ хадгалахыг хүсдэг. Харин та нар шарсан халуун өдрүүдэд, ямар хоол хийж идэхээ мэдэхгүй байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ зун идэхэд тохиромжтой, амтлаг хэрнээ, илчлэг багатай салатуудыг хэрхэн хийх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрээс сонгож хийж, гэр бүлийнхнээ дайлаарай. 

Зун идэхэд тохиромжтой илчлэг багатай амтат салатууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бууцай, авокадотой цезарь салат

Бэлтгэх хугацаа: 15 минут

Калор: 180 ккал

Орц:

  • Талх - 2 зүсэм
  • Оливын тос - 1 хоолны халбага
  • Итали амтлагч - 1/4 цайны халбага
  • Чанасан өндөг - 1 ширхэг
  • Авокадо - 1 ширхэг
  • Бүлээн ус - 2 хоолны халбага
  • Моцералла бяслаг (үрсэн) - 2 хоолны халбага 
  • Улаан дарс - 2 цайны халбага
  • Хэрчсэн сармис - 1 цайны халбага
  • Гич - 1/4 цайны халбага
  • Давс - 1 цайны халбага
  • Хар перец - 1 цайны халбага
  • Бууцай - 6 аяга

Хийх арга:

  • Оливын тосоо халааж, талхаа шараарай. Үүнийгээ Итали амтлагчаар амталж, жижиг дөрвөлжин хэлбэртэй болгож хэрчээрэй. 
  • Чанасан өндгөө хальсалж, шарыг нь ялгаж аваад, зөвхөн цагааныг нь хэрчиж бэлтгэнэ.
  • Ялгаж авсан өндөгний шар болон авокадо жимсээ хамтад нь сэрээгээр нухаж орхино. Ингээд ус, бяслаг, улаан дарс, сармис, гич, давс, хар перец, авокадо, хэрчсэн өндөг, талх, бууцайгаа хольж, хутгаад л таны салат бэлэн болох аж. 

Бууцай, авокадотой цезарь салат

2 Хүрэн манжингийн салат

Бэлтгэх хугацаа: 5 минут

Калор: 210 ккал

Орц:

  • Салатны навч - 2 аяга
  • Бэрсүүт жүрж - 1 ширхэг
  • Лаазалсан хүрэн манжин - 1 аяга
  • Бүйлсэн самар - 2 хоолны халбага

Хийх арга:

  • Салатны навчаа угааж бэлтгэнэ. 
  • Бэрсүүт жүржээ хальсалж, хэрчинэ.
  • Хүрэн манжингаа шүүстэй нь том аяганд хийх бөгөөд дээр нь хэрчсэн жүрж, хэрчсэн бүйлсэн самар болон салатны навчаа хийж, хутгаарай.

Хүрэн манжингийн салат

3 Жимс, бууцайтай салат

Бэлтгэх хугацаа: 15 минут

Калор: 376 ккал

Орц:

  • Бууцай - 3 аяга
  • Усан үзэм - 3/4 аяга
  • Хэрчсэн гүзээлзгэнэ - 1/2 аяга
  • Нэрс - 1/2 аяга
  • Хэрчсэн хушги - 1/4 аяга
  • Үрсэн "горгонзола" бяслаг - 1/4 аяга
  • Оливын тос - 2 хоолны халбага
  • Нимбэгний шүүс - 1.5 хоолны халбага
  • Зөгийн бал - 1 цайны халбага
  • Хар перец, давс - чимх

Хийх арга:

  • Бүх жимс болон бяслагаа хамтад нь том саванд хийгээрэй.
  • Үүн дээрээ амтлагчуудаа нэмж, хутгана.
  • Ингээд л таны салат бэлэн болох аж.

Жимс, бууцайтай салат

4 Тоор жимс, стейктэй салат

Бэлтгэх хугацаа: 15 минут

Калор: 447 ккал

Орц:

  • Амталгаа
  • Канолын тос - 1/4 аяга
  • Бальзамын уксус (balsamic vinegar) - 1.5 хоолны халбага
  • Кокоа нунтаг - 2 цайны халбага
  • Зөгийн бал - 1 хоолны халбага
  • Гич - 2 цайны халбага
  • Нунтаг чили - 1/4 цайны халбага
  • Салат
  • Стейкний мах - 450 гр
  • Давс - 1/4 цайны халбага
  • Хар перец - 1/2 цайны халбага
  • Тоор жимс - 3 ширхэг
  • Канолын тос - 1 цайны халбага
  • Бууцай - 6 аяга
  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Амтат улаан чинжүү - 1 ширхэг
  • Гааны навч - 1/4 аяга

Хийх арга:

  • Урьдчилаад гриллээ халаана
  • Канолын тос, уксус, кокоа, зөгийн бал, гич, нунтаг чилигээ хольж, бэлтгээрэй. 
  • Стейкний махаа давс, перецээр амталж, грилл дээр шарна. Нэг талыг нь 6-8 минут шарах бөгөөд хоёр тал нь борлоод ирмэгц гаргана. Махаа 5 минут амраасны дараа нарийн хэрчээрэй.
  • Дараа нь грилл дээрээ голоор нь хувааж хэрчсэн тоороо 3 минут шарна. Үүнийгээ мөн л жижиглэж хэрчих хэрэгтэй. 
  • Бууцайгаа 4 хэсэгт тавганд тэнцүү хувааж, дээр нь мах, тоор, өргөст хэмх, амтат чинжүү, гаагаа хувааж тавиарай. Үүнийгээ өмнө бэлтгэсэн амтлагчаараа амтална. 

Тоор жимс, стейктэй салат

5 Тахианы махан салат

Бэлтгэх хугацаа: 20 минут

Калор: 436 ккал

Орц:

  • Амталгаа
  • Оливын тос - 1/3 аяга
  • Базилик - 2/3 аяга
  • Улаан дарс - 2 хоолны халбага
  • Давс - 1/4 цайны халбага
  • Хар перец - 1/4 цайны халбага
  • Салат
  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Чанаж, хэрчсэн тахианы мах - 4 аяга
  • Тоор - 2 ширхэг
  • Үрлэн помидор - 1 аяга
  • Амтат шар чинжүү - 1 ширхэг
  • Ягаан сонгино - 1/2 аяга
  • Дөрвөлжилж хэрчсэн талх - 2 аяга
  • Фета бяслаг - 1 аяга
  • Ногоо (Baby green) - 6 аяга

Хийх арга:

  • Амтлагчуудаа бүгдийг нь хольж, хутгана.
  • Салатаа бэлтгэхдээ, өргөст хэмхээ хальсалж, урт нарийн болгож хэрчиж, саванд хийгээрэй. Үүн дээрээ хэрчсэн тахианы мах, хэрчсэн тоор, үрлэн помидор, амтат чинжүү, сонгино, талх, болон бяслагаа хийж, хутгана.
  • Ногоогоо 6 тавганд хувааж тавих бөгөөд таваг тус бүр дээр салатаа хувааж таваглана. 

Тахианы махан салат

6 Ази тахианы махан салат

Бэлтгэх хугацаа: 7 минут

Калор: 389 ккал

Орц:

  • Салатны навч - 2 аяга
  • Чанасан тахианы цээж мах - 100 гр
  • Чанасан бор будаа - 1/2 аяга
  • Мандирин - 1/4 аяга
  • Гүнжид, цагаан гаатай салат амтлагч - 2 хоолны халбага
  • Хэрчсэн бүйлсэн самар - 2 хоолны халбага

Хийх арга:

  • Салатны навч, хэрчсэн тахианы мах, бор будаа, мандарин, бүйлсэн самар зэргээ хольж, амтлагчаа хийн хутгаарай.

Ази тахианы махан салат

7 Улаан лооль, оливтой салат

Бэлтгэх хугацаа: 25 минут

Калор: 141 ккал

Орц:

  • Аругула ногоо (arugula) - 6 аяга
  • Бальзамын уксус (balsamic vinegar) - 3 хоолны халбага
  • Ногоон шош - 200 гр
  • Оливын тос - 1 хоолны халбага
  • Ягаан сонгино - 1 ширхэг
  • Олив - 1/4 аяга
  • Улаан лооль - 6 ширхэг
  • Гангын навч - 3/4 цайны халбага
  • Давс - 1/4 цайны халбага
  • Хар перец - 1/4 цайны халбага
  • Пармезан бяслаг - 1/4 аяга

Хийх арга:

  • Аругула ногоог саванд хийж цааш тавиарай.
  • Жижиг саванд уксусаа хийж, бага зэрэг халааж, 1 минут байлгана. 
  • Том саванд ус хийж, халаах бөгөөд дотор нь ногоон шошоо хийж чанаж, болмогц нь гаргаарай.
  • Хайруулын тавгандаа оливын тосоо хийж, хэрчсэн сонгино, оливоо 4 минут хуурна.
  • Дээр нь ногоон шош, хэрчсэн улаан лооль, гангаа хуурч, давс, перецээр амтлаарай.
  • Бэлэн болсон салат дээрээ аругулаг нэмж, үрсэн Пармезан бяслагаа цацаж, уксусаар амтална. 

Улаан лооль, оливтой салат

8 Үхрийн махан салат

Бэлтгэх хугацаа: 15 минут

Калор: 170 ккал

Орц:

  • Үхрийн гол мах - 340 гр
  • Салатны навч - 4 аяга
  • Гааны навч - 1 аяга
  • Хэрчсэн ягаан сонгино - 1/4 аяга
  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Лайм жимс - 2 ширхэг
  • Соё соус - 1 хоолны халбага
  • Нунтаг халуун чинжүү - 1/8 цайны халбага
  • Элсэн чихэр - 1/2 цайны халбага
  • Ус - 1 хоолны халбага

Хийх арга:

  • Урьдчилаад гриллээ халаана. Үүн дээрээ махаа шарж, бэлтгээрэй.
  • Жижиг аяганд салатны навч, гаа, сонгино, хэрчсэн өргөст хэмхээ хийж цааш тавиарай. Өөр нэг аяганд лайм жимсний шүүс, соё соус, нунтаг чинжүү, элсэн чихэр, усаа хийж хутгаарай. 
  • Ингээд хэрчсэн мах, ногоонуудаа нэгтгэж, бэлтгэсэн амтлагчаар амтлахад хангалттай. 

Үхрийн махан салат

9 Гоймонгийн салат

Бэлтгэх хугацаа: 20 минут

Калор: 436 ккал

Орц:

  • Мушгиа гоймон - 1.5 аяга
  • Лайм жимсний шүүс - 1 хоолны халбага
  • Хэрчсэн ногоон сонгино - 2 цайны халбага
  • Оливын тос - 1.5 хоолны халбага
  • Зөгийн бал - 1/2 цайны халбага
  • Нунтаг халуун чинжүү - 1 цайны халбага
  • Далайн давс 
  • Лаазалсан туна - 1 сав
  • Үрлэн помидор - 1 аяга
  • Хөлдөөсөн ногоон вандуй - 1 аяга
  • Хэрчсэн базилик - 2 хоолны халбага

Хийх арга:

  • Гоймонгоо чанаж, бэлтгээрэй.
  • Лайм жимсний шүүс, ногоон сонгино, оливын тос, зөгийн бал, халуун чинжүү, давс зэргээ нэгтгэж, хутгана.
  • Туна, хэрчсэн улаан лооль, вандуй, базилик болон чанасан гоймонгоо хольж, бэлтгэсэн амтлагчаар амтлаарай.

Гоймонгийн салат

10 Алимны салат

Бэлтгэх хугацаа: 10 минут

Калор: 232 ккал

Орц:

  • Оливын тос - 2 хоолны халбага
  • Нэрмэл цагаан цуу - 3 хоолны халбага
  • Гич - 2 хоолны халбага
  • Нимбэгний шүүс - 1 цайны халбага
  • Салатны навч - 250 гр
  • Давс
  • Хар перец
  • Алим - 3 ширхэг
  • Цэнхэр бяслаг - 60 гр
  • Хушги - 1/3 аяга
  • Наранцэцгийн үр - 1 хоолны халбага

Хийх арга: 

  • Жижиг аяганд тос, цагаан цуу, гич, нимбэгний шүүсээ хийж холино.
  • Салатны навчаа давс, перецээр амталж, 6 тавганд хувааж тавиарай.
  • Таваг тус бүр дээр ижил хэмжээний хэрчсэн алим, цэнхэр бяслаг, хушги, наранцэцгийн үрийг тавих бөгөөд эдгээрийг бэлтгэсэн амтлагчаар амтлаарай. 

Алимны салат

Та сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()