Анжелина Жолигийн гайхалтай амьдрал

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, сайн үйлсийн элч гэх мэт олон тодотголыг зүүсэн нэрт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie)-гийн амьдралын талаар өгүүлэхээр бэлтгэлээ. Тний амьдрал баяр гуниг, бартаа саад, зовлон жаргал ээлжлэн тохиосоор өдгөөг хүрчээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Анжелина Жолигийн гайхалтай амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Камбожоор зочилсон нь

2015 оны 9-р сарын 17-нд жүжигчин бүсгүй Камбож улсаар зочилж, тус улсын ерөнхий сайд Хун Сен (Hun Sen)-тэй уулзсан байдаг. Тэрээр уулзалтын үеэр Камбожийн хүний эрхийн нэрт зүтгэлтэн Лун Он (Loung Un)-ы бичсэн "First They Killed My Father" гэх номноос сэдэвлэн өөрийн бартаат хүүхэд насны талаар кино хийж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Тус кино нь 2016 оны сүүлчээр дэлгэцнээ гарах аж. 

Камбожоор зочилсон нь

2 Үзэл бодлоо илэрхийлэв

Жоли Нью-Йорк хотноо байрладаг НҮБ-ын төв байранд зохион байгуулагдсан Сирийн дүрвэгчдийн талаарх хуралд өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. 2015 оны 4-р сарын 24-нд болж өнгөрсөн тус хуралд тэрээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элчээр оролцсон билээ.  

Үзэл бодлоо илэрхийлэв

3

Түүний хэлж байгаа үгс бүр нь олныг алмайруулж байсан бөгөөд хүн бүр түүнийг жүжигчин бус улс төрч гэх нүдээр харж, биширч байсан гэдэг. 

4 Өндгөвчөө авахуулсан

2015 оны 3-р сард хийлгэсэн шинжилгээгээр Анжелена Жолид өндгөвчний хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн байдаг юм. Иймд тэрээр нэн даруй өндгөвч болон фаллопиевын гуурсаа авхуулж, гарч болох эрсдлээс өөрийгөө сэргийлсэн билээ. Учир нь тус төрлийн хорт хавдраас болж түүний ээж, эмээ нар нь нас барсан байдаг тул тэрээр энэхүү аймшигт явдлыг давтахыг хүсээгүй юм. Мэдээж түүний энэхүү үйлдэл дэлхий нийтийг алмайруулж байсан билээ. 

Өндгөвчөө авахуулсан

5 Сайн хань

Жүжигчин Брэд Питт (Brad Pitt) болон Анжелина Жоли нар хамт амьдраад олон жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Харин түүний нөхөр тун ч халамжтай нэгэн гэдгийг энэ хугацаанд дэлхий нийт таньж амжлаа. Эхнэрийнхээ ар талыг бат хамгаалж, хийж байгаа зүйлсэд нь харамгүй сэтгэлээр тусалж, дэмжиж явдаг билээ. Хосууд 7 жил хамт байсны эцэст 2014 оны 8-р сард гэрлэсэн билээ. 

Сайн хань

6 Шило Новел Жоли Питт (Shiloh Nouvel Jolie-Pitt)

Өдгөө арван настай хосуудын бяцхан охин 2 настай байхаасаа л эрэгтэй хүүхэд мэт хувцаслаж эхэлсэн байдаг. Жил ирэх тусам тэрээр өөрийгөө яг л эрэгтэй мэтээр мэдэрч, аяглах болсон төдийгүй "Жонн" гэж дуудахыг хүртэл хүссэн байдаг. Хосууд түүний бодлыг хүндэтгэж байгаа бөгөөд нэг хэсэгтээ түр харзнахаар шийдсэн гэдэг билээ. 

Шило Новел Жоли Питт (Shiloh Nouvel Jolie-Pitt)

7 Хөхний булчирхайгаа авахуулсан

2013 оны 2-р сард тэрээр өөрийгөө хөхний хорт хавдар тусах магадлал 87 хувьтай байгаа гэдгээ олж мэдэн хоёр хөхний булчирхайгаа авхуулахаар зориг шулуудсан байдаг. Харин хөхний булчирхайгаа авхуулсны дараа түүний хөхний хорт хавдар тусах магадлал 5 хувь болж багасчээ. Энэ нь олон бүсгүйчүүдэд нөлөөлж, урам зориг өгсөн байдаг юм. 

Хөхний булчирхайгаа авахуулсан

8 Өргөмөл хүүхдүүд

Тэрээр 2002 онд Камбож улсаас өөрийн анхны хүүхэд болох Маддокс (Maddox)-ийг, 2005 оны 7-р сард Этиоп улсаас Захара (Zahara)-г тус тус өргөж авсан байдаг билээ. Харин 2006 онд жүжигчин бүсгүй өөрийн анхны хүүхэд болох Шило (Shilo)-г төрүүлсэн бол 2007 оны 3-р сард Вьетнам улсаас Пакс (Pax)-ийг өргөж авсан юм. Мөн 2008 оны 7-р сард тэрээр Нокс (Knox) болон Вивьен (Vivienne) ихрүүдээ хүүхдээ төрүүлсэн аж. Ийн 6 хүүхэдтэй өнөр өтгөн айлын 3 нь өргөмөл бөгөөд тэднийг Брэд Питт өөрийн нэр дээр бүртгүүлж авсан байдаг юм. 

Өргөмөл хүүхдүүд

9 НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан элчин сайд Анжелина Жоли

Анжелина Жоли 2001 оны 8-р сарын 27-нд өнгөрсөн хугацаанд олон сая долларыг тус байгууллагад хандив, туслалцаа үзүүлсэн гэх үндэслэлээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан элчин сайд болсон билээ. Үүнээс хойш тэрээр өөрийн бүх итгэл сэтгэлээ зориулан, 30 гаруй оронд өөрийн анхаарал халамжаа мэдрүүлэн, арга хэмжээ авч ажиллажээ. 

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан элчин сайд Анжелина Жоли

10 Анжелина Жолигийн ээж

8 жилийн турш хорт хавдартайгаа тэмцсэн Жолигийн ээж Маршелин Бертран (Marcheline Bertrand) 2007 оны 1-р сард 56 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр хөхний болон өндгөвчний хорт хавдартай байсан бөгөөд Жоли ээжийгээ аварч үлдэхээр бүхий л боломжит аргыг ашигласан боловч аварч чадаагүй гэдэг. Тэдний генед энэхүү өвчлөл байдаг төдийгүй эмээ нь ч мөн тус хорт хавдраар залуудаа нас барсан байна. 

Анжелина Жолигийн ээж

11 Хайрын гурвалжин

2005 оны эхээр жүжигчин бүсгүй Брэд Питт болон жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston) нарыг салгасан хэмээн буруутгагдаж, нэлээдгүй хэл ам, шүүмжлэлд өртөөд байсан билээ. Анжелина, Брэд нар анх 2005 онд "Mr. and Mrs. Smith" кинонд хамтран тоглохдоо бие биедээ сэтгэл алдарсан бөгөөд 2006 оны 1-р сард Брэд болон Женнифер нарыг салсны дараахан өөрсдийн харилцаагаа олон нийтэд ил болгож байсан юм. 

Хайрын гурвалжин

12 Шивээс

Тэрээр биен дээрээ шивээс хийлгэх тун ч дуртай нэгэн юм. Тэрээр 17 настай байхаасаа эхлэн шивээс хийлгэж эхэлсэн бөгөөд өөрт тохиолдсон гайхалтай зүйлс, хүүхдүүдийнхээ төрсөн өдөр зэргийг бие дээрээ шивүүлсэн аж. Харин түүний хамгийн том шивээс нь 30 см урттай, архирч буй барын шивээс юм. Тэрээр үүнийг 2004 онд хийлгэсэн байдаг. 

Шивээс

13 Сайн санааны элч

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан элчин сайдаар томилогдоод удаа ч үгүй байсан Жоли сайн санааны элч гэх цолыг хүртсэн юм. Учир нь тэрээр дайнд нэрвэгдсэн олон мянган хүний нөхцөл байдлыг өөрийн нүдээр харж ирэн, дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагад танилцуулсан байна. Тэд үүн дээр анхаарлаа төвлөрүүлж, тэдэнд тусалж болох аргуудыг хайж байсан бөгөөд Жоли байгууллагад хувийн зүгээсээ 1 сая доллар хандивлаж, хэрэгтэй зүйлсээр ханган, дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад туслах болсон юм. Үүнээс хойш тэрээр 30 оронд 40 гаруй үйл ажиллагаа явуулсан билээ. 

Сайн санааны элч

14 Хагалгааны дараах Жоли

Тэрээр хагалгаанд орж, өндгөвчөө авхуулсны дараахан "Academy Awards" болон "Golden Globe" наадамд оролцоогүй боловч 2015 оны 3-р сарын 28-нд өөрийн охид болон Захара, Шило нарыг дагуулан "Nickelodeon Kids Choice Awards"-д хүрэлцэн ирсэн юм. Хүмүүс түүнийг харахаар маш их хүлээлт үүсгэж байсан бөгөөд урьдын адил эрч хүчтэй байсанд нь баярлаж, талархаж байсан хүмүүс олон байв. 

Хагалгааны дараах Жоли

15 Халуухан Жоли

Тэр бол бүтээсэн дүр бүрдээ өөрийн халуухан шинж чанарыг уусгаж, зузаан уруул, сайхан бие, гүн цэнхэр нүдээрээ эрчүүдийн харцыг булаадаг нэгэн. Мөн маш олон сэтгүүлийн жагсаалтад секс бэлэг тэмдэг хэмээгдсэн төдийгүй хамгийн халуухан бүсгүй гэх тодотголыг ч хүртдэг билээ. 

Халуухан Жоли

16 Билли Боб Торнтон ( Billy Bob Thornton)

Тэрээр жүжигчин Билли Бобтой ердөө 2 сар болзсоны эцэст 2000 оны 5-р сард гэрлэж, тэр дороо олны анхаарлыг татаж байв. Хосууд 2002 оны 3-р сард анхны хүү болох Мадокс (Maddox)-ыг өргөж авахаа зарласан боловч 3 сарын дараа салж байгаагаа мэдэгдсэн юм.

Билли Боб Торнтон ( Billy Bob Thornton)

17 Түүний ах Жеймс (James)

Жоли бүр багаасаа л төрсөн ах Жеймстэйгээ тун дотно өссөн юм. Харин 2000 онд Оскарын наадмаар Жоли шилдэг туслах дүрийн шагнал хүртэж, баяраа ахтайгаа хуваалцан уруул дээр нь удаан гэгч нь үнсээд авсан билээ. Тэдний энэ үйлдэл нь олны анхаарлыг татаж, тухайн үед багагүй шуугиан тариад амжсан юм. 

Түүний ах Жеймс (James)

18 Ижил хүйстнээ сонирхогч

Үзэсгэлэнт бүсгүй 1996 оны 3-р сард жүжигчин Жонни Ли Миллер (Jonny Lee Miller)-тэй гэрлэсэн боловч тэрээр нөхрөө хууран  "Foxfire" кинонд хамтран тоглосон жүжигчин, загвар өмсөгч бүсгүй Женни Шимизү (Jenny Shimizu)-тэй дотно харилцаатай болсон юм. Тэдний харилцаа жил хэртэй үргэлжилсний эцэст өндөрлөсөн бөгөөд тэрээр 2003 онд өөрийгөө хоёр хүйстнээ сонирхогч гэдгээ зарласан билээ. 

Ижил хүйстнээ сонирхогч

19 Жолигийн аав

Жолигийн аав түүнийг нэг ой ч хүрээгүй байхад нь орхиод явсан гэдэг. Тиймдээ ч эцгээ харалгүй өссөн бүсгүй, аавтайгаа харилцаа тааруу байдаг аж. Жолигийн ээж хорт хавдар туссан цагаас эхлэж тэд аавтайгаа холбогдсон бөгөөд бага багаар харилцдаг болсон байна. Харин сүүлд 2010 онд аав охин хоёрын харилцаа сайжирч, "Жоли аавыгаа уучилсан" гэх мэдээллүүд хаа сайгүй цацагдаж эхлэв. 

Жолигийн аав

20 Хутга цуглуулах хоббитой

Тэрээр 12 настайгаасаа хойш хутга цуглуулж эхэлжээ. Анхны хутгыг нь түүний ээж бэлэглэсэн бөгөөд тэрээр үүнээс хойш хамгийн хурц үзүүртэй хутгыг цуглуулах болсон юм. Тэрээр хутгыг хурц үзүүртэй тул эрс шийдэмгий, өөртөө итгэлтэй байдлыг илтгэдэг хэмээн үздэг аж. Хамгийн сонирхолтой нь, түүний өргөмөл хүү Мадокс ч гэсэн энэ хоббиг нь өвлөн авчээ.

Хутга цуглуулах хоббитой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()