Шар айраг шиг үнэртдэг голыг Хавай арлаас илрүүлжээ

Хавай арлын Вайпио хэмээх хөндийд яг шар айраг шиг үнэртдэг гол урсаж байгааг нутгийн иргэд илрүүлжээ. Үүний дагуу албаны хүмүүс шалгалт явуулсан байна. Тэгтэл ч үнэхээр голын ус нь 1.2 хувийн спиртийн агууламжтай болох нь тогтоогджээ. 

Шар айраг шиг үнэртдэг голыг Хавай арлаас илрүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цаашлаад байгалийн цэнгэг ус 0.4 хувийн элсэн чихрийн агууламжтай байсан нь сэжиг төрүүлэв. 

АНУ-ын зам тээврийн яамнаас бүрэн хэмжээний шалгалт хийсний дараа "Paradise Beverages" хэмээх компанийн үйлдвэрт хадгалагдаж байсан их хэмжээний шар айраг асгарч голыг бохирдуулсан болох нь илэрчээ. 

Тус компанийн удирдлага эхэндээ олон нийтээс хүлцэл өчөөд яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй байна хэмээн мэдэгдсэн байна. 

Харин Хавайн эрүүл мэнд, тээврийн хэлтэс хамтран ажилласны хүчинд тус үйлдвэрийн муу усны хоолой гол руу цутгаж байгааг тогтоосон аж. 

Ямартай ч мужийн захиргаанаас тус компанийн эсрэг зарга үүсгээд байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()