Алдартай брэндүүдийн жинсний үйлдвэр байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулжээ

Бид бараг өдөр бүр хүн төрөлхтөн байгальд ямар их хор учруулж буй талаар мэдээлэл авдаг болсон. Аж үйлдвэрийн хаягдал, озоны давхаргыг цоолдог хий, хуванцар, батерей гэх мэт зүйлс ямар их хор хөнөөлтэй болохыг хүн бүр мэддэг. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон жинс хүртэл байгаль дэлхийг сүйрэлд хүргэж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр сануулах нь ихэссэн ч үүнийг төдийлөн ноцтой асуудалд тооцохгүй байсаар өдгөө аймшигт үр дагавруудыг мэдэрч эхлээд байгаа билээ. Энэ талаар байгаль орчин, ундны устай холбоотой асуудалд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг Water Witness International (WWI) байгууллагынхан анхааруулга хийсэн байна.

Алдартай брэндүүдийн жинсний үйлдвэр байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Water Witness International (WWI) Африкт үйл ажиллагаа явуулж буй дэлхийд алдартай брэндүүдийн үйлдвэрийн байгальд учруулсан хохирлыг тодорхойлохын тулд Лесото, Танзани улсын бохирдсон голын усанд шинжилгээ хийсэн байна. 

Шинжилгээнд жинсний үйлдвэрүүдээс гарсан болов уу гэмээр цэнхэр будагтай холилдон урсах Танзани улсын Мсимбази голоос дээж авч үзэхэд 12 устөрөгчийн ион буюу рН агуулагдаж байна гэх аймшигтай хариу гарсан байна. Өөрөөр хэлбэл энэ голд ус биш, 11-13 рН агуулсан цайруулагч бодис урсаж байна гэсэн үг юм. 

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй хохирол зөвхөн энэ голоор дуусахгүй. Дээрх улсуудын иргэд голын усыг газар тариаланд ашигладаг тул иргэд химийн бодист хордох эрсдэл тун ойртоод байгааг WWI -аас онцлон анхааруулжээ.

Үүний гол буруутан гэх H&M, ASOS, Inditex's Zara зэрэг дэлхийд алдартай хувцас загварын 50 гаруй брэндийг жагсааж, дорвитой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүртэл "аргацаасаар" байгааг нь буруутгасан байлаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()