Америк зурагчны Монгол орноор аялсан тэмдэглэл

Америк гэрэл зурагчин Тайлор Вейдманн (Taylor Weidmann) Монгол орноор аялсан аяллын фото тэмдэглэлийг орчуулан хүргэж байгааг таалан болгооно уу. Тэрээр эдгээр зургуудаа "Устаж буй нүүдэлчдийн соёл" хэмээн нэрийдэж, олон нийтэд хүргэсэн байна.

Америк зурагчны Монгол орноор аялсан тэмдэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Их хэмжээний цас орсны дараа, гэрийн эзэн нарны зай хураагуур дээр тогтсон цасыг буулгаж байна. Тэд үүгээр утсаа цэнэглэж, телевизээ үзэн, гэрэл асаадаг.

2

Малчин айлын өнгө төрх...

3

Нутгийн иргэд, удахгүй болох баяр Наадамд бэлдэн, унаач хүүхдээ дасгалжуулж байна. Монголчууд үндэснийхээ баяраар морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, нум сум харваа гэсэн 3 төрлөөр өөрсдийн хүч, ухааныг сорьдог.

4

Говийн айл хувцсаа угаахаар угаалгын машиндаа ус хийж байна. Харин ямаа түүнээс нь ууж харагдана.

5

Шинэхэн төрсөн бяцхан хургыг угжиж байгаа гэрийн эзэгтэй.

6

Нутгийн эрчүүд шинэ шөл бэлдэхээр хонь гаргаж байна. 

7

Баяр Наадмын үеэр хүч бяраа сорьж буй Халхын эрчүүд

8

Уур амьсгалын тогтворгүй байдлаас болж ихэнх нутгаар ган гачиг болсоор болсон байна.

9

Малчин эр, өвлийн шуурганд туугдан одсон малаа эргүүлэхээр шуурга сөрөн явна.

10

2010 оны зуднаар үхсэн малын үлдэгдэл яснууд

11

Налайхын нүүрс олборлох уурхай.

12

Хэдийгээр аминд халтай, маш эрсдэлтэй ч гэсэн эрчүүд гэр бүл, ахуй амьдралаа авч явахын тулд уурхайд ажилладаг.

13

Хууль бусаар алт олборлогчид.

14

Улаанбаатар хот нь агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. 

15

Хогийн цэг дээрх ажилчид.

16

Монголчуудын нийт хүн амын 70 хувь нь гэр хороолол дүүрэгт амьдардаг. 

17

Тиймээс тэд ард иргэдээ орон сууцжуулах үүднээс 100 мянган айлын шинэ орон сууцыг барихаар шийджээ.

18

Монгол нь Азийн хамгийн залуу иргэдтэй улсын нэг юм.

19

Нийт хүн амын ихэнхи хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байдаг.

20

Монгол машин барина гэдэг маш хэцүү. Учир нь замын түгжрэл, дүрэм зөрчигчид их.

21

Улаанбаатар хотын гудамж...

22

Нийслэл хотын төв хэсэг...

23

24 цагийн жижиг хүнсний дэлгүүр.

24

Нэгэн лам хуучны ОХУ-ын барилгын өмнүүр алхаж явна. Монгол улс нь буддын шашинтай билээ.

25

2006 оны байдлаас нийт эрчүүдийн 22 хувь нь архинд донтож, хэт хамааралтай болсон гэх судалгаа гарчээ.

26

Улаанбаатар хотыг тольдон харах нь...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()