Зурган дээр хэрхэн сайхан гарах вэ?

2015-08-18, 01:46
21,163
Зурган дээр сайхан гарахыг хүсдэггүй хүн гэж байхгүй биз ээ. Гэрэл зурагчин болон зургаа авахуулж буй хүний хоорондын ойлголцол тухайн зургийг амьлуулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл бид та бүхэндээ зурган дээр хэрхэн сайхан гарах талаарх сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
Зурган дээр хэрхэн сайхан гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хамгийн түгээмэл зогсолт бол хажуу тийш харж зогсох юм. Эрүүгээ бага зэрэг доош болгож, мөрөө ялимгүй дээш өргөх хэрэгтэй. 



2. Биеийн хүндийн төвийг нэг хөл дээрээ чиглүүлж S хэлбэрээр зогсох нь таныг дур булаам харагдуулдаг байна.



3. Хоёр гараараа мод эсвэл ямар нэгэн босоо зүйлийг тулж зогсох. Энэ нь хөрөг зурганд илүү тохиромжтой байдаг байна.


4. Хэрвээ сайхан урт үстэй бол үсээ гайхуулах хэрэгтэй.  Толгойгоо хөдөлгөж, үсээ намируулах. Үр дүнд нь та сайхан гэрэл зургийг авахуулах болно.



5. Хаана ч зураг авахуулахад тохиромжтой хамгийн эвтэйхэн байрлал. 



6. Буйдан дээр сууж авахуулах байрлал.



7. Газар сууж байгаа тохиолдолд гэрэл зурагчин бүх талаас нь зургийг нь дарах боломжтой.



8. Энэхүү байрлал нь уран сайхны гэрэл зурагт илүү тохиромжтой бөгөөд гар, толгой, хөлний байрлалаас хамааран төрөл бүрийн сонголттой байж болно.



9. Элгээ тэвэрч зогсох нь ямар нэгэн хаалтыг үүсгэдэг гэж үздэг учир зураг авахуулахдаа энэ төрлийн байрлалаар зогсох хэрэггүй болов уу. Хэдий тийм ч иймэрхүү байрлал нь таныг илүү ажил хэрэгч болгож харагдуулдаг байна.



10. Заавал гараа хэрхэн байрлуулах вэ гэж бодох хэрэггүй. Гараа сул үлдээж ч болно. Хөлний байрлалыг мөн заавал сонгох шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь биеийн хүндийн төв нэг хөл дээрээ байх хэрэгтэй юм.



11. Босоо байрлалд дарж болох шилдэг байрлал бөгөөд эмэгтэйн гарын тал хэсэг халаасан дотор байж болох юм. Энэ нь таныг илүү дэгжин харагдуулах болно.



12. Гараа ар талдаа авах нь маш өвөрмөц байрлал бөгөөд хана түшиж зогсож болно.



13. Ямар нэгэн зүйл дээр сууж болох бөгөөд хаана ч энэ төрлийн гэрэл зургийг даруулах боломжтой.



14. Эмэгтэйлэг байрлал бөгөөд энэ нь таныг үзэсгэлэнтэй харагдуулах болно.



15. Биеийн дээд хэсгээ бага зэрэг өргөж, толгойгоо бага зэрэг тонгойлгоно. Хөлөө өвдгөөрөө нугалж, тавхайгаа зөрүүлнэ. 



16. Энэ байрлалыг таныг ялдам харагдуулах болно.


17. Энэ байрлалын хамгийн чухал нь хөлний тавилт. Хамгийн гол нь өндөр өсгийт өмссөн байх шаардлагатай.



18. Модель өвдгөө нугалаж суух бөгөөд тавхайндаа бараг хүрэхгүй. Мөрөө давуулсан харцаар харна.



19. Хана түшиж зогсох хэрэгтэй бөгөөд ар талаасаа авахуулвал илүү сайхан зураг болох болно.



20. Сууж байгаа зүйлийнхээ түшлэгнээс хөндийрч бага зэрэг урагш тонгойх хэрэгтэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()