1
Гоёл чимэглэл
Бүсгүй хүн бүр гоёл чимэглэл, тэр дундаа маш чамин аксессуарт дуртай байдаг. Энэ нь тэднийг тодотгох бас нэгэн чухал зүйл юм. Эрчүүдийн хувьд ч гэсэн бүсгүйчүүдийн харц булаам гоёлд татагдаж, "Үзэсгэлэнтэй" гэсэн үнэлгээг өгдөг. Тиймээс ч бүсгүйчүүд болзоонд явахдаа өнгөлөг, гоёмсог зүүлт, бугуйвч, ээмэг зэргийг зүүх нь элбэг. Түүнчлэн хэрвээ бүсгүй та гоёл чимэглэлд төдийлөн анхаарал хандуулдаггүй бол хувцас, үс засалтандаа тохирсон зүүлт, ээмэг, бугуйвчийг зүүж байгаарай.
2
Өндөр өсгийт
Эмэгтэй хүнийг эмэгтэйлэг, халуухан, дур булаам харагдуулдаг чухал зүйлсийн нэг бол өндөр өсгийтэй гутал билээ. Өнөө үед өнгө загвараасаа шалтгаалаад маш олон төрлийн өндөр өсгийтүүд худалдаалагдах болсон. Ямар ч эр хүн өндөр өсгийт өмссөн сайхан бүсгүйгээс харцаа салгаж чаддаггүй. Өндөр өсгийт нь бүсгүйчүүдийн хөлийг урт, нарийхан, өгзгийг нь тонтгор, харин биеийг нь цэгцтэй гуалиг харагдуулдаг. Өөрт тохирсон өсгийтэй дэгжин гутлыг өмсөх нь таны өөртөө итгэх итгэлийг илүүтэй бадраадаг юм.
3
Бүүдгэр гэрэл
Бүсгүйчүүд яагаад бүүдгэр гэрэлтэй орчинг илүүд үздэгийг мэдэх үү? Романтик орчинг бүрдүүлэхдээ ч гол нь биш, бүүдгэр үед нүүрний өө сэв сайн далдлагдаж, бүсгүйчүүд илүү үзэсгэлэнтэй харагддаг юм шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүд өөрсдөө болзооны газар сонгохдоо бүдэг гэрэлтэй орчинг сонгосон байгаа бол та гайхах хэрэггүй.
4
Биеийн өнгө
Эр хүн бүрийн бүсгүйчүүдийг таашаах, харах мэдрэмж нь өөр байдаг. Зарим нь Солонгос, Япон, Хятад бүсгүйчүүдийн адил цагаан, цэвэрхэн арьсанд дуртай бол, Европ, Америк бүсгүйчүүдийнх шиг чийрэг бор өнгөнд дурлах нь ч бий. Цагаан, өөгүй цэвэрхэн арьс нь ихэвчлэн илүү хүүхэд шиг, өхөөрдөм мэдрэмжийг төрүүлж, бор шаргал арьс нь халуухан, дур булаам мэдрэмжийг төрүүлдэг байна. Тиймээс бүсгүйчүүд арьсаа жигд борлуулах, наранд шарах сонирхолтой байдаг.
5
Тачаангуй дотуур хувцас
Дотуур хувцас бол бүсгүйчүүдийг илүү дур булаам, гайхалтай харагдуулахад чухал нөлөөг үзүүлдэг. Ялангуяа торгомсог, торон оруулга, татуургатай байхад эрчүүд амиа тавьж өгөхөөс буцахгүй. Хамгийн гол нь бүсгүйн биед таарсан, эвтэйхэн байх нь чухал билээ.
6
Шаргал үс
Барууны орнуудад бүсгүйчүүдийг шаргал, долгионтой үстэй байхад эрчүүд илүү дуртай байдаг бол, Азийн орнуудад бараан, хүрэн бор үсийг илүүтэй таашаадаг. Энэ нь тэдний царайны ерөнхий төрхөнд ч нийтлэг зохицдог юм. Тиймдээ ч зарим бүсгүйчүүд төрөлхийн хүрэн бор үсээ, цайвар шаргал болгон будуулах нь элбэг. Гэхдээ үсний өнгө, нүдний хоёр ижил өнгөтэй байх нь илүү зохимжтой учир, үсээ хэт цайвар болгохгүй байхыг хүсье.
7
Нарны шил
Зун цаг айлчлан ирж, охид бүсгүйчүүд саравчтай малгай, нарны шилээрээ гангарах цаг дөхжээ. Өөрийн нүүрний хэлбэр, царай төрхөөсөө шалтгаалаад шилээ зөв сонгон зүүх нь тухайн хүнийг маш донжтой, загварлаг харагдуулдаг. Хамгийн гол нь шил зүүхдээ хөмсгөө тодруулан, хэлбэрээ зөв гаргах нь таныг улам үзэсгэлэнтэй харагдуулна.
8
Хөхний даруулга
Хөхний даруулга, дотуур хувцас хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Хөхөвчийг эмэгтэйчүүд өдөр тутамдаа зүүдэг бол дотуур хувцсыг шаардлагатай тохиолдолд л өмсдөг. Зөв хэмжээтэй, биед эвтэйхэн загварлаг хөхөвч, бүсгүйчүүдийг илүү дур булаам, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Харин эрчүүдийн хувьд хөхний даруулга нь бүсгүйчүүдийн хөхийг гоё харагдуулдаг, шаардлагагүй бол хатуулга, даруулгагүй, торон байхад илүү дуртай ажээ.
9
Үсний засалт
Үс сайхан бол зүс сайхан гэдэг бол амьдрал дээр батлагдсан туйлын үнэн юм. Үсээ хэрхэн зассанаас хамаараад таны нас, царайны ерөнхий төрх, тэр ч бүү хэл биеийн галбир хүртэл өөрчлөгдөж харагддаг. Ялангуяа бүсгүйчүүдийн урт сайхан, эрүүл үс эрчүүдийн анхаарлыг эрхгүй татдаг. Харин богино үс тэднийг улам өхөөрдөм, аль эсвэл бүр хүчирхэг, биеэ даасан мэт харагдуулдаг гэж үздэг аж.
10
Ариун цэвэр
Хичнээн сайхан гоо үзэсгэлэн байгаад, хувийн ариун цэвэр орхигдвол тухайн эмэгтэй хүссэн залуугийнхаа зүрх сэтгэлийг эзэмдэх нь юу л бол. Эр хүн юун түрүүнд бүсгүй хүнийг маш сайхан үнэртэй, дур булаам инээмсэглэдэг байхад дурладаг. Тиймээс ч элдэв таагүй үнэр, биеийн илүүдэл үс зэрэг нь эрчүүдэд таагүй сэтгэгдлийг төрүүлдэг байна.
11
Найзуудын төлөвлөгөө
Бүсгүй хүн хайртай залуу эсвэл, таалагдсан эрээ өөрийн болгох, татахын тулд шаардлагатай бүхнийг туршиж үзэхэд бэлэн хүмүүс юм. Тиймдээ ч үнэхээр өөрт нь таалагдсан бол юу ч хийхэд бэлэн гэсэн үг юм. Энэ бүхнийг хийхэд тэдэнд галзуу сайн найзууд хэрэгтэй шүү дээ. Магадгүй та ч гэсэн хайртай бүсгүйнхээ "арганд" ийнхүү орж байсныг ч үгүйсгэхгүй юм.
12
Хувцаслалт
Эмэгтэй хүн бүр цаанаасаа ялдам, хайр татам өр зөөлөн хүмүүс байдаг. Харин загварлаг, сайхан хувцсыг өмссөнөөр, илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй болдог юм.
13
Нүүр будалт
Сүүлийн үед нүүр будалт урлаг болтлоо хөгжөөд байна. Эмэгтэй хүн сайхан нүүр будалт хийсэн үедээ өөртөө маш их итгэлтэй болж, өөрийн эрхгүй бусдыг байлдан дагуулж, хатан хаан мэт л аашилдаг. Эрчүүд голдуу өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд л талтай байдаг юм.
14
Сайхан харилцаа
Зарим эрчүүд бүсгүй хүнийг их зантай, биеэ тоосон гэх мэтээр таагүй ханддаг. Харин эсрэгээрээ маш чөлөөтэй, биеэ даасан хөгжилтэй зан нь эрчүүдийг соронзон адил татдаг. Учир нь тэдгээр бүсгүйчүүдтэй ярилцаж, хамтдаа байхад үнэхээр амар сайхан болоод тэр шүү дээ.