Хүзүү, нуруу болон чихний ард яагаад батга гардаг вэ?

Нуруу, хүзүү болон чихний ард батга гарах үед хүмүүс төдийлөн ойшоодоггүй. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэйгөөс гадна, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна. Харамсалтай нь бид үүнийг мэддэггүй ажээ. Иймд өнөөдөр бид танд дээрх газруудад батга гарч байгаагийн шалтгаан болон түүнээс ангижрах шалгарсан аргуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та эдгээр аргуудыг туршиж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй. 

Хүзүү, нуруу болон чихний ард яагаад батга гардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нуруу, хүзүү болон чихний ард батга гарч байгаа нь дараах хэд хэдэн шалтгаантай байдаг. Үүнд:

  1. Халдвар
  2. Тосны үрэвсэл /Mastoiditis/
  3. Идээт үрэвсэл /Abscess/
  4. Чих өвчлөх /Otitis media/
  5. Чих, хамар хоолойн үрэвсэл /Lymphadenopathy/
  6. Тослог булчирхайн уйланхай /Sebaceous cysts/
  7. Сорвижсон батга
  8. Өөхний хавдар /Lipoma/

 

1 Нуруу хүзүү болон чихний ард юунаас болж батга гардаг вэ?

1. Халдвар

Бактер болон өвчин үүсгэгч нянгууд нь хүзүү болон нүүрийг хавагнахад хүргэдэг. Үүнд хоолой "стрептокок"-ын нянгаар үрэвсэх болон "Эпштейн-Барр" гэх нэртэй вирусээр халдварлагдах зэргийг дурдаж болно. Дараах өвчнүүдийн үед дээр дурдсан газруудад батга гардаг. Үүнд: 

  • ХДХВ болон ДОХ
  • Улаан бурхан
  • Салхин цэцэг

2. Тосны үрэвсэл \Mastoiditis\

Хэрвээ таны чих үрэвсэж, эмчилгээ авахад хүндрэлтэй байгаа бол, энэ хүнд шатандаа орсныг илтгэх бөгөөд тослогийн үрэвсэл болсон байх нь бий. Улмаар үр дүнд нь чихний ард батга гардаг байна. 

3. Идээт үрэвсэл /Abscess/

Идээт үрэвслийн үед арьс гэмтэж, халдварлагддаг бөгөөд хариуд нь бие организм бактер болон вирусыг биед оруулахгүйн тулд тэмцэл үзүүлдэг аж. Энэ үйл явцын үр дүнд цусны цагаан эс халдварлагдсан хэсгээс ялгардаг. Ингэснээр арьс үрэвсэж, улмаар хүзүү, нуруун дээр батга гарах нь бий. Хүрэхэд өвдөлт их мэдрэгддэг.

4. Чих өвчлөх /Otitis media/​

Чих вирус болон бактераар халдварлагдсан байх бөгөөд үр дүнд бага зэрэг хавагнаж, үрэвслийн улмаас чихэн дээр батга гардаг.

Нуруу хүзүү болон чихний ард юунаас болж батга гардаг вэ?

5. Чих, хамар хоолойн үрэвсэл /Lymphadenopathy/​

Тунгалагийн зангилаанууд өвчилж эхлэх бөгөөд үр дүнд нь хүзүү, гар, аарцаг болон чихний ард батга гардаг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам батга улам томорно. Хэрвээ бага дээр нь эмчлэхгүй бол хавдар үүсгэж мэдэх аюултай байдаг аж.

6. Тослог булчирхайн уйланхай /Sebaceous cysts/​

Толгой, хүзүү болон биеийн ихэнх хэсгүүдэд батга гардаг. Бамбай булчирхай өвчилсөнтэй холбоотой байх нь бий. Хүрэхэд төдийлөн өвддөггүй. 

7. Сорвижсон батга

Зарим тохиолдолд батга гарч буй нь арьсны уутанцар битүүрснээс үүдэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, үхэжсэн арьс уутанцрыг битүүлж, улмаар арьс амгалж чадахгүй байснаас болж, батга гардаг байна. Хамгийн хэцүү нь энэ төрлийн батга сорви болж үлддэг.

8. Өөхний хавдар /Lipoma/​

Өөхний хавдраас болж, арьсны давхарга хооронд том хэмжээтэй батга гардаг байна. Гэвч эрүүл мэндэд тийм ч аюултай биш юм. 

2 Хэрхэн ангижрах вэ?

Нуруу, хүзүү болон чихний ард гарсан батгыг үгүй хийж, дахин гаргахгүй байхын тулд дараах аргуудыг туршаад үзээрэй. Үүнд:

1. Алимны цагаан цуу

Алимны цагаан цуу нь "цууны хүчил" агуулдаг учраас батга гарахаас сэргийлдэг. Энэ нь үрэвслийг үгүй хийж, арьсыг нянгаас хамгаалах аж. Иймд та батга гарсан хэсэг дээрээ цагаан цуунаасаа түрхэж, цэвэр боолтоор бооход л болно. Энэ аргыг 7 хоногийн турш өдөрт 1 удаа туршиж үзээрэй.

2. Зөгийн бал

Зөгийн бал, гадил болон улаан буудайг хооронд нь сайтар хольж, түүнээсээ батга гарсан хэсэгтээ түрхэж, хонуулаарай. Маргааш өглөө нь та бодит үр дүнг харах болно.

3. Хужиртай давс

Үрэвссэн арьсыг хужиртай давсаар эмчилж болдог. Үүний тулд ваннаараа халуун ус дүүргэж, дээрээс нь бага зэрэг хужиртай давс хийгээд, орж хэвтээрэй. Батгыг үгүй хийж, хаванг арилгах ач тустай юм.

Хэрхэн ангижрах вэ?

4. Зуун настын ургамал

Зуун настын ургамлын шүүсийг батга гарсан хэсэгтээ түрхээд, батганаас ангижраарай.

5. Багваахай цэцэг /Dandelion/

1 цайны халбага багваахай цэцгийн нил цэцэг /viola/-тэй хольж нунтаглаад, түүнийгээ 5 минутын турш усанд хийж буцалгана. Бэлэн болсон уух зүйлээ 10 өдрийн турш, өдөр бүр 4 аягыг уугаарай. Хэрвээ үүсвэл дээрх орцуудаар "чийгшүүлэгч" хийж, батга гарсан хэсэгтээ түрхсэн ч болох аж. 

6. Сүү

Сүү нь батгыг арилгах найрлагатай. Хэрэглэсэн цайны хандыг сүүнд дүрж, батга гарсан хэсгүүд дээрээ тавьж болно. Цөөн хэдэн удаа тавьсны дараа үр дүн нь танд мэдрэгдэнэ.

7. Тосон туулга /Castor oil/

Батга ямар ч хэмжээтэй гарсан бай, тосон туулга ашиглаж, ангижраарай. Тосон туулганаас гарандаа авч, батга гарсан хэсэгтээ түрхэхэд л болно.

Та дээрх аргуудыг туршиж үзсэнийхээ дараа мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай. Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()