Яагаад Америкт суралцах ёстой вэ?

Өдгөө хүмүүсийг түрийвчээр нь бус толгойгоор нь дүгнэдэг цаг ирээд байгаа билээ. Хүн бүр л хамгийн дээд боловсролыг олж аван, ирээдүйдээ бодит хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна. Гэхдээ манай улсын боловсролын түвшин гадны орнуудтай харьцуулахад тэртээ хол "хаягдах" тул эх орондоо боловсрол эзэмшихээс илүүтэй гадны орнуудыг зорин, тархиа цэнэглэх нь элбэг болжээ. Ялангуяа дэлхийд үнэлэгдсэн АНУ-ын сургалтын чанар өндөр гэж үздэг. Тэгвэл та бүхэндээ яагаад Америкт суралцах хэрэгтэй болох шалтгаануудыг хүргэе.

Яагаад Америкт суралцах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Давуу тал

1. Сургалтын чанар

Дэлхийн хамгийн өндөр, чанартай боловсролыг АНУ танд санал болгодог. Орчин цагийн бүхий л шинэ техник технологийг ашиглаж, голчлон практикт суурилан, боловсрол олгодог байна. Тиймдээ ч АНУ-д боловсрол эзэмшсэн, гэхдээ бүр хичээж, суралцсан бол таны өмнө амжилтын үүд хаалга нээлттэй байна гэсэн үг.

2. Гэрэлт ирээдүй

Та АНУ-д дээд боловсрол эзэмшиж, дипломоо гардаж авсан байхад таны ирээдүй гэрэлтэж эхэлнэ. Хаана ч очсон гэсэн дээгүүр албан тушаалд томилогдон, цаашдаа улан өсөн дэвших боломжтой. Гэхдээ Америкт боловсрол эзэмшсэн хүн бүр амжилтад хүрнэ гэсэн үг биш бөгөөд хамгийн гол нь таны хичээл зүтгэл, сийрэг толгой чухал үүрэг гүйцэтгэнэ.

3. Уян хатан байдал

Америкийн боловсролын систем өөрөө их уян хатан чанартай. Та өөрийн сонирхсон ямар ч мэргэжлээр суралцах боломжтой бөгөөд бүхий л боломж таны өмнө нээлттэй байдаг. Тэр ч бүү хэл хоёр мэргэжлээр ч давхар суралцах боломжтой байдаг аж. Зааварлагч нар танд тусалж, бүгдийг тайлбарлаж, зааж өгөх тул санаа зовох зүйлгүй юм.

4. Дэлхий нийтийн соёл, иргэншил

АНУ-д гадны оюутнууд маш ихээр суралцдаг. Тиймдээ ч та зөвхөн Америк биш дэлхийн нийтийн тухай өргөн мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой. Тэр хэрээрээ гадна, дотны олон найз нөхөдтэй болж, дэлхий нийтийн соёл урлаг, уламжлал, үүх түүхийн талаар ч багагүй мэдлэгтэй болдог юм. Мэдээж үүнийгээ дагаад таны хэлний түвшин ч гайхалтайгаар сайжирна.

5. Насан туршийн баталгаа

Ийнхүү Америкт боловсрол эзэмшин, нутагтаа ирснээр энэ нь таны насан туршийн баталгаа болж өгнө. Сургууль болон улсын нэр хүнд таныг хаа ч газардуулахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Мөн сургуультайгаа байнга холбоотой байж, харилцан ашигтай хамтран ажилладаг хүмүүс ч цөөнгүй бий.

6. Юм үзэж нүд тайлна

Мэдээж хилийн дээс алхаж, юм үзэж нүд тайлна гэдэг амьдралдаа заавал хийх ёстой алхмуудын нэг билээ. Ялангуяа дэлхийн техник технологи, шинэ бүхний эх сурвалж болсон АНУ-д очсоноор таны ертөнцийг харах үзэл баримтлал өөрчлөгдөж ч мэднэ. Үзэж харах зүйлс дуусашгүй их төдийгүй тэнд очсон тохиолдолд уйдна гэж бодохын ч хэрэггүй.

7. Санхүүгийн туслалцаа авах боломжтой

Та аль улсын хэн гэгч байх нь хамаагүй тухайн сургуулийн сурагч мөн л бол санхүүгийн тусламж хүртэн, зээлээр суралцах боломжтой. Гэхдээ голчлон санхүүгийн гачигдалтай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгодог тул бага зэрэг ярвигтай байж мэдэх юм. Ингэхийн тулд мэдээж та өргөдөл болон бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой.

Сөрөг тал

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр давуу тал байхад сул тал ч гэж байна. Ингээд та бүхэндээ Америкт суралцахад ажиглагддаг сул талуудыг дурдая.

1. Төлбөр болон амжиргааны түвшин өндөр

Тус улсын их сургуулийн сургалтын төлбөр болон амжиргааны түвшин нь бусад орнуудыг бодвол харьцангуй өндөр байдаг. Энэ нь оюутнуудын толгойны өвчин болж, суралцах эрч хүчийг нь бууруулах тохиолдол ч бий. Гэхдээ нэгэнт л сурна гээд зориод ирсэн бол хамгийн сайнаараа суралцаж, хэнээс ч дутахааргүй боловсрол эзэмших хэрэгтэй.

 

2. Тэтгэлэг өгдөггүй

АНУ-ын их сургуулиуд гадаадын оюутнуудад барагтаа л бол тэтгэлэг олгодоггүй юм. Иймд та мянга сайн сурч, хичээлээ гэсэн хэн ч үүнийг үнэлэхгүй бөгөөд гарал угсаагаар тань ялгаварлах нь гачлантай. Гэхдээ 100% биш, тал хувийн, дээрээс нь хэлний бэлтгэлийн төлбөрөө төлөөд, олон улсад зөвшөөрөгдсөн хэлний шалгалтандаа чамлахааргүй өндөр оноо авч чадвал ядаж сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж болох юм. 

3. Цагийн ажил

Дээр дурдсанчлан амжиргааны түвшин өндөр тул ихэнхи оюутнууд цагийн ажил хийж, өдөр хоногоо залгуулдаг. Хичээлийнхээ хажуугаар ажиллаж, мөнгө олдог бөгөөд хоёр идэхгүй, хоосон хонохгүй явах оюутан, залуус зөндөө. Ямартай ч зорьсон зорилгодоо хүрэхээр хичээж яваа тэднээр бахархахгүй байхын аргагүй.

4. Гэрээ санана

Хүний нутаг л болсон хойно ганцаардах, гэрээ санах тохиолдол бишгүй л гарна. Ялангуяа хүнд хэцүү зүйл тохиолдох, ирээд удаагүй бол шөнө болгон дэрээ норгох бол энүүхэнд. Харин тухайн үед та энд яах гэж ирлээ, юуны тулд эцэг эх, найз нөхдөө орхин байж хүний нутгийг зорьсон гэдгээ дахин нэг бодож, бүү шантраарай.

5. Цоо шинэ хүн болно

Таныг хувь хүний зан чанарын болон дасан зохицохын хувьд ч өөрчлөгдөхийг тухайн улс орон, тойрон хүрээлэх хүмүүс шаардана. Америкчууд их нээлттэй хүмүүс байдаг тул хамт байсаар байгаад та ч бас тэдэн шиг болж хувирдаг. Гэхдээ аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандаарай. 

6. Гэмт хэргийн золиос болж мэднэ

Америк нь гэмт хэргийн гаралт ихтэй гэдгээрээ дэлхий нийтэд алдартай. Тиймдээ ч таны аюулгүй байдал хутганы ирэн дээр л байна гэсэн үг. Үргэлж сонор сэрэмжийг дээд цэгт гаргаж явахгүй бол ямар ч асуудалд орооцолдож мэднэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()