Нэмэлт ажил

2012-12-26, 01:31
29,273
Америкийн алдарт хөнгөн атлетикийн тамирчин Сьюзи Хамилтон (Susie Hamilton) саяхан өөрийгөө биеэ үнэлэгчийн ажил хийж байсан гэдгээ олон нийтийн өмнө зарласан байна. Тэрээр “Би хохирогч биш” хэмээн хэлсэн байжээ. Сьюзи биеэ үнэлэгч байхдаа Келли хэмээх нэрийн дор ажиллаж байжээ. Тэрээр нэг цагийн үйлчилгээ үзүүлэхдээ 600 долларын цалин авдаг байна. Хамилтон биеэ үнэлэгчээр ажилласан шалтгаан нь ямар нэгэн мөнгөний асуудлаас үүсээгүй бөгөөд тэрээр уйтгараа гаргаж, ажлынхаа алжаалыг тайлах, амьдралд нь тулгарсан хүнд хэцүү үеийг давах зорилгоор хийдэг байжээ. 2011 онд тэрээр энэхүү ажлыг хийж эхэлсэн бөгөөд түр зуур л хийнэ гэж бодож байсан ч сонирхолтой санагдсан учраас үргэлжлүүлэн ажиллаж байсан гэнэ.
Нэмэлт ажил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

44 настай Сьюзи Лос-Анжелосын болон Чикагогийн томоохон буудлуудад Келли хэмээн нэрийн дор дуудлагын эмэгтэйн ажлыг хийж байсан хэмээн “New York Post” зарласан байна.



Түүний энэхүү ажлыг үйлчлүүлэгчдийн нэгэн мэдэж олон нийтэд тарааснаар түүний ажил төгсгөл болжээ. 12 сарын эхээр сэтгүүлчид Сьюзиг Лас-Вегасын буудалд байхад нь тагнаж ийнхүү олон нийтийн өмнө ил болгосон байна. Сьюзи ихэд дурамжхан хийж байсан ажлаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд болсон бүхнийг алдаа хэмээн үзэж байгаагаа хэлжээ.





"Би биеэ үнэлэгчээр ажилласнаар амьдралынхаа хүнд хэцүү үеүүдийг даван туулж чадсан. Би маш том алдаа хийсэн боловч та бүхэн намайг ойлгож чадна гэдэгт итгэлгүй байна" -гэж Сьюзи хэлсэн гэнэ.



Сьюзигийн ах нь амиа хорлосны дараа түүний амьдрал ихээхэн доройтсон байна. Сьюзигийн нөхөр нь түүний хийж байгаа ажлыг мэдэж байсан хэдий ч зогсоох зориг нь хүрээгүй аж.

"Хүмүүс намайг ойлгож чадна гэж би бодохгүй байгаа ч ийм ажил хийхэд ноцтой шалтгаан байсан хэмээн тайлбарлажээ. Миний зарим нэг шүтэн бишригчдийн урам хугарсан байж болох юм. Гэсэн хэдий ч би хүнд хэцүү цагт миний хажууд байсан гэр бүлдээ маш их баярлаж байна. Одоо би сайн ээж, сайн эхнэр болж амьдралаа шинээр эхлэх болно"- гэж Twitter дээрээ бичжээ.





Хэдийгээр тэр аль хэдийн 44 нас хүрсэн ч “Хейли Хестоны цуглуулга” хэмээх агентлагийн сайтын эхний 3т байнга шалгардаг байжээ. Келли Ландыгийн талаар бүх зурган дээр түүний нүүрийг далдалдаг байсан бөгөөд одоо бүх зургуудыг нь устгасан байна.

1992, 1996, 2000 оны Олимпод оролцсоноос гадна тэрээр АНУ-ын Оюутны хөнгөн атлетикийн тэмцээнд 9 удаа түрүүлж байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()