Л.Эрдэнэцэнгэл: Байртай болно гэж огт санасангүй

2016-05-16, 10:10
4,997

Юнител группээс дөрөв дэх удаагаа санаачлан хэрэгжүүлж буй “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн гурав дахь тохиролоор  байр болон гар утасны эзэн болсон хэрэглэгчдэд өнгөрсөн Баасан гаригт Юнител группын удирдлагууд шагналыг гардуулан өгсөн юм.

Л.Эрдэнэцэнгэл: Байртай болно гэж огт санасангүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Юнител групп хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрч, хэрэглэгчдээ урамшуулах олон олон бүтээгдэхүүн, урамшуулал зарладгийн дотор “5 БАЙР ХӨТӨЛБӨР” нь онцгой байр суурь эзлэх билээ. “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийг анх санаачлан хэрэгжүүлснээс хойш өдгөө 18 Юнителийн хэрэглэгч байртай болоод байгаа юм.

Ингээд хамгийн отгон байрны эзэн буюу хөтөлбөрийн гурав дахь тохирлоор Зайсанд байрлах “Дөл хотхон”-д нэг өрөө байртай болсон Л.Эрдэнэцэнгэлийн ярилцлагыг хүргэе.

С: Юуны өмнө танд баяр хүргэе. Байртай болсноо хэзээ яаж мэдсэн бэ? Хэр их догдолж баярласан бол?

Э: Би шууд нэвтрүүлгийн тохирлыг үзэж чадаагүй л дээ. Гадуур явж байгаад гэртээ ирээд хүнтэй утсаар ярьж байлаа. Утсаар ярьж байх хооронд маш олон, янз бүрийн дугаараас давхар дуудлага ирээд байсан. Тэгээд гайхаад нэг дугаарыг нь аваад ярьсан чинь: “Танд байртай болсонд баяр хүргэе”  гэсэн. Би дотроо юун байр яриад байгаа юм бол доо, дугаар андуурсан юм байна даа гэж бодсон. Тэгээд итгэхгүй “Та юунд баяр хүргээд байгаа юм бэ? Юу яриад байгаа билээ?” гэж асуухад: “Та Боловсрол суваг телевиз үзээгүй юм уу. Та байртай боллоо шүү дээ” гэж хэлсэн. Маш олон хүн над руу ингэж ярьсан. Тэр үед л их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Баярлах, балмагдах зэрэгцээд л. Дээр нь нэг л итгэж өгөхгүй байсан. Тэгээд ээж дээрээ гүйж ороод “Би байртай болчихлоо” гэж хэлэхэд ээж маань ч гэсэн тухайн үедээ гайхаад итгээгүй. Дараа нь Юнителийн фейсбүүк рүү орж үзэж байж л итгэсэн дээ. Тийм үед үнэхээр их баярладаг юм байна лээ. Тэр орой 9 цагаас эхлээд шөнийн 1 цаг өнгөртөл тасралтгүй хүмүүс ярьж баяр хүргэж байсан. Маргааш өглөө нь 6 цагаас эхлээд хүмүүс залгаад л баяр хүргээд байсан. Тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй байна.

С: Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу? Гэрийнхэн нь мэдээж баярласан байх?

Э: Тэгэлгүй яахав. Их баярласан. Би нөхөр, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр бид хоёр 2-уулаа барилгын компанид ажилладаг. Том хүүхэд маань энэ жил 10-р анги, дунд охин маань 1-р ангийн сурагч, бага охин маань 4 настай. Бид дөрөв Нарангийн голд дүүгийнхээ хашаанд гэр бариад амьдардаг. Нөхөр бид хоёр Өвөрхангай аймгийн хүмүүс л дээ. Анх 2007 онд гэр бүл болоод тэндээ амьдарч байгаад 2 жилийн өмнөөс Улаанбаатар хотод амьдарч байна. Манайх байранд амьдарч үзээгүй айл. Хөдөө ч тэр, хотод ч тэр гэрт амьдарч байсан л даа. Нөхөр бид хоёр байртай болъё гэхээсээ илүү өөрсдийн гэсэн хашаа байшинтай болчих юм сан гэж боддог байлаа. Гэтэл нэг л өдөр нэгж аваад Зайсанд байртай болно гэж хэн санахав дээ. Үнэхээр их баяртай байгаа. Энэ дашрамд бидэнд ийм сайхан боломж олгож, байртай болгосон Юнител группын хамт олонд маш их баярлалаа гэж хэлье.

С: Өөрт тань байр авчирсан энэ дугаараа бариад хэр удаж байгаа вэ?

Э: Би энэ дугаараа аваад  жил гаран л болж байна. Дугаараа авснаасаа хойш байнга Dopin-оор цэнэглэдэг.

С: Өнөөдөр /5-р сарын 13/ байрныхаа түлхүүрийг гардаж авлаа. Хэзээ байрандаа нүүж очих вэ?

Э: Өдөр судар харж байгаад ойрын хугацаанд сайн өдөр л нүүж очино доо. Энэ дашрамд уншигчиддаа хандаж хэлэхэд, “5 БАЙР ХӨТӨЛБӨР” үнэхээр үнэн зөв, шударга болдог юм байна шүү. Та бүхэнд байртай болох боломж бий шүү гэж хэлмээр байна.

С: Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын амьдралд аз жаргал хүсье.

Э: Баярлалаа.

“5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн гурав дахь тохирлоор дараах хүмүүс гар утасны эзэд болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()