Сармисны ашиг тус

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сармис нь аливаа өвчнийг анагаах, гоо сайхан, тэр бүү хэл тураах үйлчилгээтэйг та мэдэх үү? Мөн сармисны тусламжтай унаж буй үсийг ургуулж, эрүүлжүүлдэг. Ингээд та бүхэндээ сармисыг хэрхэн ашиглах, өөр сонирхолтой мэдээллийг танилцуулж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Сармисны ашиг тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Батгыг эмчилдэг

Сармис нь батга үүсгэгч нянг устгаж, батгыг хатаан эмчлэх гайхалтай үйлчилгээг үзүүлдэг байна. Сармисаа хутгаар хэрчиж, батгатай хэсгээ үрж өгөөрэй. Ингэснээр батга түргэн хугацаанд, сорвигүй эдгэх болно.

Батгыг эмчилдэг

2 Амин дэмээр хангах болно

Сармисанд бидний биед зайлшгүй шаардлагатай антиоксидант бодисууд ихээр агуулагддаг байна. Тиймээс эрүүл мэнд, гоо сайханд өндөр тустай юм. Хоол хүнсэндээ сармисыг түгээмэл хэрэглэж байхыг зөвлөе.

Амин дэмээр хангах болно

3 Цус төлжүүлдэг

Хэрвээ та цус багадалтын улмаас маш их шаналж, биед зовиур илэрч байгаа бол, сармисыг хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай. Учир нь сармис цус төлжүүлж, биеийг сэргэг, эрүүл болгодог юм. 

Цус төлжүүлдэг

4 Ханиад, томууг эмчилнэ

Та магадгүй энэ талаар зөндөө дуулсан болов уу. Сармис нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, ханиад томуутай эрчимтэй тэмцдэг. Тиймээс ч хаврын хэцүү ханиадыг сармисаар ангаадаг учиртай.

Ханиад, томууг эмчилнэ

5 Хавдрын эрсдлийг бууруулдаг

Сармис нь хорт хавдрын эрсдлийг бууруулж, түүнээс урьдчилан сэргийлэхэд өндөр тустай юм. Бүх насны хүмүүст тохиромжтой бөгөөд ямар нэгэн гаж, сөрөг нөлөөгүй аж. 

Хавдрын эрсдлийг бууруулдаг

6 Илчлэг багатай учир тураах үйлчилгээг үзүүлдэг

Сармисны ид шид үүгээр дуусахгүй юм. Учир нь охид бүсгүйчүүдийн эртний танилын нэг билээ. Эрт үед сармисыг тураах зорилгоор түгээмэл хэрэглэж байжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Илчлэг багатай учир тураах үйлчилгээг үзүүлдэг

7 Цусан дахь сахарын түвшинг багасгана

Чихрийн шижин өвчтэй хүмүүст маш тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн юм. Учир нь энэ нь цусан дахь сахарын түвшинг бууруулж, биед сайнаар нөлөөлдөг.

Цусан дахь сахарын түвшинг багасгана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()