Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?

Гар тань хэт хөлөрснөөс болж хэн нэгэнтэй гар барихаас ичиж зовж явдаг юм биш биз? Хөл тань хөлөрч гутал, оймсноос эвгүй үнэр гарч байна уу? Суга хэт их хөлөрснөөс болж эвгүй үнэртэн, хүмүүс таниас зайгаа барьж бай шиг санагддаг уу? Тэгвэл цагаа олсон хэрэгтэй мэдээллийг бид бэлтгэлээ. Хөлрөлтийн асуудлаасаа болж өөртөө итгэх итгэлээ алдан, хэн нэгэнтэй харилцаа үүсгэхээс эмээж явдаг хүмүүст энэхүү асуудлаасаа ангижрах аргуудыг танилцуулъя.

Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?

1 Хөлс дарагч ашигла

Үүнийг хөлөрсөн сугандаа ашиглавал зүйтэй. Байнга ашиглах тохиолдолд эвгүй үнэр ч, хөлрөх нь ч багасах болно. 

Хөлс дарагч ашигла

2 Тайлбарыг нь ажигла

Гэхдээ та эхлээд тайлбарыг нь уншаад нэг үзээрэй. Эмнэл зүйн найрлагатай (clinical strength) хэмээн бичигтэй байвал энэ нь илүү үр дүнг, түргэн хугацаанд үзүүлэх тустай юм. 

Тайлбарыг нь ажигла

3 Хэрэглэх заавар

Өглөө бүр нэг удаа болон унтахаасаа өмнө нэг удаа түрхэж хэвшээрэй. Гэхдээ хөлс дарагчийг түрхэхдээ сугаа хуурай байлгах ёстой буюу шүршүүрт орсны дараа хэрэглэх ёстой байдаг.

Хэрэглэх заавар

4 Хөлөндөө ч цацаж болно

Хөлс дарагчийг зөвхөн сугандаа ч биш бусад хөлрөлт ихтэй газрууддаа хэрэглэж болдгоороо онцлогтой. Түрхлэгийг бол зөвхөн сугандаа түрхэх ч цацлагыг хөл, гарандаа аль алинд нь цацаж ашиглах боломжтой. 

Хөлөндөө ч цацаж болно

5 Хувцасны материалаа зөв сонгох

Хөвөн даавуун материалтай хувцас нь таны биетэй наалдахгүй байж, хөлрөхөөс сэргийлдэг аж. Харин эсрэгээрээ нийлэг материалтай хувцас өмсөх нь таны биеийг маш амархан хөлөргөж, хөлстэй биед наалдан, эвгүй үнэр гаргадаг байна.

Хувцасны материалаа зөв сонгох

6 Зөв өнгийн хувцас сонгох

Цайвар өнгийн буюу цагаан, ягаан, цэнхэр зэрэг өнгийн хувцас өмссөн тохиолдолд таны хөлөрсөн хэсэг хувцасны цаанаас нэвтэрч, хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Харин хар бараан өнгийн хувцаснууд нь таны асуудлыг далдалж өгнө.

Зөв өнгийн хувцас сонгох

7 Агаар нэвтэрдэг гутал сонго

Хөл тань хөлөрч, эвгүй үнэр гардаг бол агаар нэвтэрдэг гутал, пүүзийг сонгоорой. Ингэснээр таны хөлөнд агаар салхи мэдрэгдэн хөлрөлт мэдэгдэхүйц багасна. Мөн оймсоо байнга сольж, гэртээ хөл нүцгэн явахыг зөвлөе.

Агаар нэвтэрдэг гутал сонго

8 Нөөц хувцас авч явж бай

Нөөц хувцас буюу илүү майк, цамц зэргийг гарч болох эрсдэлээс сэргийлэн байнга цүнхэлж явахад гэмгүй. Таны суга хөлрөн, цамц тань толботой болсон байвал үүнийг харсан хүмүүст сайхан санагдахгүй нь лавтай. Иймд сольж өмсөх хувцсыг боломжтой бол байнга авч явах хэрэгтэй шүү.

Нөөц хувцас авч явж бай

9 Халуун ногоотой хүнснээс татгалз

Халуун ногоотой амтлагч, халуун чинжүү, түүнчлэн сонгино, сармис зэрэг хурц үнэр амттай хүнс хэрэглэх нь хөлрөлтийг улам ихэсгэж, хөлсийг үнэртэй болгодог муу талтай. Иймд аль болох давс, болон сул чанартай хоол хүнсийг хэрэглэж байвал зохимжтой.

Халуун ногоотой хүнснээс татгалз

10 Жингээ хас

Илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүсийг бодвол хөлрөх магадлал өндөр байдаг. Жоохон алхахад л хөлөрч, хамаг бие нь чийг даадаг. Жингээ хассанаар хөлрөх тань ч мөн багасахыг анхаар.

Жингээ хас

11 Усанд орох

Хөлрөлт ихтэй хүмүүсийн хувьд өдөрт ганц бус 2 удаа шүршүүрт орох нь зохистой. Ингэхдээ үнэр дарагчтай саван ашиглах ёстой бөгөөд энэ нь эвгүй үнэр гаргагч бактерийг үндсээр нь устгадаг байна. Мөн гадуур явахдаа үргэлж нойтон салфетка авч яваарай. Хэрэв таны суга, гар зэрэг тань хөлрөөд байвал түргэн арга хэмжээ авахад тус болох юм.

Усанд орох

12 Каффейн агуулсан шар айрагнаас татгалз

Хөлрөлт үүсэхэд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйлсийн нэг нь шар айраг юм. Хэрэв та үүнийг тогтмол хэрэглэдэг бол багасгахыг зөвлөе. Түүнчлэн энэ жагсаалтанд кофе болон энергийн ундаа ч багтана.

Каффейн агуулсан шар айрагнаас татгалз

13 Сэргийлэх бэлдмэл

Үүнийг та гэртээ бэлтгэн хэрэглэх боломжтой. 4 хоолны халбага сэйж навчыг 500 мл усанд хийж буцалгана. Ингээд 5 минут болсны дараа бүлээнээр нь ууж хэрэглэнэ. Мөн 5 халбага сэйж навч, 1 халбага бамбай өвс, адууны сүүл ургамал нэг халбагыг холин 250 мл усанд 5 минут буцалгаад ууна. Эдгээр нь хөлрөлтөөс сэргийлэхээс гадна багасгахад чухал үр нөлөө үзүүлдэг байна.

Сэргийлэх бэлдмэл

14 Ургамлын хольцоор гар, хөлөө угаах

Царс модны холтос, хушганы навч, алаг навч зэргээс тав таван халбагыг 2 литр усанд 5 минут буцалгана. Үүнийхээ дараа 1 литр хүйтэн усыг нэмж, гар болон хөлөө угаагаарай.

Ургамлын хольцоор гар, хөлөө угаах

15 Шөнө хөлрөхөөс сэргийлэх ургамлын бэлдмэл

Сэйж болон хушганы навчнаас 3 ширхгийг халгай, гүзээлзгэний навч 2 ширхгийг 250 мл буцалсан усанд хийж, орондоо орохоосоо өмнө уугаарай.

Шөнө хөлрөхөөс сэргийлэх ургамлын бэлдмэл

16 Алжаал тайлах бэлдмэл

Лимон, гааны навч, ногоон гоньдны үр зэргийг нийлүүлэн буцалсан усанд хийж ууна. Үүнийг унтахынхаа өмнө уувал тайван амардаг. Шөнийн бүтэн нойр нь хөлрөлтийг бууруулдаг аж.

Алжаал тайлах бэлдмэл

17 Ургамлын тос ваннтай усандаа хийх

Та усанд орохдоо бага зэрэг сарнай, лаванда эсвэл жүржийн тос хийж хэвшээрэй. Энэ нь таны биеийг зөөлрүүлж, сайхан үнэртэй болгож, хөлрөлтийн асуудлаас ангижрахад томоохон тус хүргэх юм.

Ургамлын тос ваннтай усандаа хийх

18 Гар, хөлөндөө тос түрхэх

Шимтэглэй цэцэг, цайны мод болон наргил модны тос зэргийг гар, хөлөндөө түрхэж өгөөрэй. Эдгээр нь эвгүй үнэр дарах, мөн хөлрөхийг бууруулдаг байна.

Гар, хөлөндөө тос түрхэх

19 Эмнэлгийн тусламж авах

Хэрэв та тус аргуудыг хэрэглэн, асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол эмчид хандвал тохиромжтой. Шинжилгээ өгч юунаас үүдэн ийм байдалд хүрснээ шинжлүүлж, тогтоолгох хэрэгтэй. Тэгж байж тохирсон зөв эмчилгээг хийлгэж, хурдан үр дүнд хүрнэ шүү дээ. 

Эмнэлгийн тусламж авах

20 Физик эмчилгээ, ботокс эмчилгээ

Ботокс эмчилгээний үр дүн нь 6-9 сар байдаг буюу хөлрөлтөөс сэргийлэх хугацаа нь 9 сар байдаг. Харин физик эмчилгээ нь 4-6 долоо хоног үр дүнгээ барьдаг тул байнга хийлгэх шаардлагатай байдаг.

Физик эмчилгээ, ботокс эмчилгээ

21 Хөлрөхөөс сэргийлэх эм хэрэглэх

Спортын тамирчид болон биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс тус эмийг хэрэглэхийг хориглодог байна. Учир нь иймэрхүү эмнүүд хөлрөх үйл явцыг багасгадаг хэдий ч биеийн хүчийг сулруулдаг муу нөлөөтэй. Харин энгийн хүмүүсийн тухайд энэ нь хор нөлөө багатай тул хэрэглэхэд гэмгүй. Гэхдээ эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай. 

Хөлрөхөөс сэргийлэх эм хэрэглэх

22 Хагалгаа хийлгэх

Тус хагалгааг зөвхөн суганд хийж, хөлсний булчирхайг авдаг байна. Учир нь хөлсний булчирхай нь суганы арьсан доор 5 мм орчмын гүнд байдаг бол бусад биеийн хэсгүүдэд хэт гүнд оршдог юм. Ийм хагалгаа хийлгэсэн тохиолдолд хөлрөлтийн асуудал бүр мөсөн шийдэгдлээ гэсэн үг. 

Хагалгаа хийлгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()