Тамхинаас илүү хүний биеийг хордуулдаг зүйлс

Бид тамхины хор уршгийн тухай урьд нь маш олон удаа сонсож байсан шүү дээ. Энэ нь бидний гадаад гоо үзэсгэлэнг гундаагаад зогсохгүй, дотор эрхтнүүдийг өвчлүүлж эхэлдэг. Харин та тамхинаас илүү хортой, биеийг өвтгөдөг зүйлсийн тухай дуулж байсан уу. Бид энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхэндээ тамхинаас илүү биеийг хордуулдаг 7 зуршлын тухай танилцуулах болно.

Тамхинаас илүү хүний биеийг хордуулдаг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Залхуурал

Хөдөлгөөний дутагдал нь маш олон өвчний эх суурь, үндэс болж байдаг. Үүнийг өвчин хэмээн тайлбарлах боломжгүй ч, залхуурал даамжирах нь таныг зүрх судасны өвчин, цаашлаад илүүдэл жинтэй болгодог юм. Хамгийн гол нь бодисын солилцоог удаашруулж, цусан дахь сахарын хэмжээг ч мөн нэмэгдүүлнэ. Эдгээр нь таны биеийг илэрхий муутгах  бөгөөд сэтгэл санаанд ч мөн дам нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталжээ. Иймд аль болох хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэж, стресс уур бухимдлаас хол байгаарай.

Залхуурал

2 Хоолны дэглэм

Хэдийгээр та эрүүл хооллохыг эрмэлзэж, зарим үед эмчийн заавар зөвлөгөөгүйгээр олон хоног мацаг барьдаг байхыг үгүйсгэхгүй. Мөн илүүдэл жин, стресс бухимдлаас хол байж, өөрийгөө хэт зовоох хүнд хоолны дэглэм баримталдаг бол яг одооноос энэ хэв маягаа зогсоох хэрэгтэй. Тухайн хүнд тохирсон зөв хоолны дэглэм нь таныг эсрэгээрээ эрч хүчээр дүүргэж, амьдралын баяр баясгаланг нэмэгдүүлдэг. Гэтэл тухайн дэглэм, хэв маягаар амьдралаа гээд бие махбодь илэрхий сулбайж, өвчинд мэдрэмтгий, стресс бухимдалд өртөмтгий болж байвал энэ маягаар удаан амьдрах нь тамхи татахаас ч илүү хортой байж мэднэ.

Хоолны дэглэм

3 Наранд биеэ хэт шарах

Ялангуяа барууны орны охид бүсгүйчүүд гэлтгүй залуус хүртэл биеэ наранд ээж, борлуулах сонирхолтой байдаг. Энэ нь тэднийхээр дур булаам байдлыг бий болгох бөгөөд давхар чийрэгжүүлнэ хэмээн боддогтой нь холбоотой. Гэвч аливаа зүйлийн тунг хэтрүүлбэл сайнаасаа ч илүү сөрөг дагаврыг биед авчрахыг үгүйсгэхгүй билээ. Хэрэв наранд биеэ шарахаар бол зайлшгүй зориулалтын тосыг биедээ жигд нимгэн тараан түрхэж, зохих горим хугацаагаар хийх хэрэгтэй. Эс бөгөөс нарнаас авах витамин Д хэт ихдсэнээс, та үе мөчний өвчин, хөхний хавдар, астма, зүрхний өвчин, арьсны хавдартай болохыг үгүйсгэхгүй.

Наранд биеэ хэт шарах

4 Хэт ачаалалтай ажиллах

Мэдээж бид ажиллаж байж л ар гэрийн амьдрал ахуйгаа зохицуулж, санхүүгийн асуудлаа төвөггүй шийдэж чадна. Гэвч эрүүл мэндээрээ хохирч олсон мөнгө эргээд хормын дотор урсаад гардаг гэдгийг бүү мартаарай. Та өдөрт 6-8 цагийг л ажиллахад зориулж, үлдсэн цаг хугацаагаа гэр бүлийнхэнтэйгээ халуун дотноор зориулах хэрэгтэй. Эс бөгөөс ажлын хэт ачаалалтай байдал нь таныг нойргүйдлийн өвчтэй болгож, цаашлаад олон өвчний эх үндэс суурь нь болохыг таашгүй билээ. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг үг байдаг шүү дээ...

Хэт ачаалалтай ажиллах

5 Түргэн хоол

Бид дээр дурдсан хэсэгт хоолны дэглэм, мацаг барих тухай дурдсан бол энэ удаа буруу хооллолт тэр дундаа хүмүүсийг хамгийн их хамруулаад байгаа түргэн хоолны тухай ярилцах болно. Мэдээж хааяа хайртай гэр бүлийнхэн, ажлын хамт олонтойгоо түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух нь сайхан ч, энэ давтамж ихэссэнээр та өөрийн хүсээгүй олон төрлийн өвчинтэйгөө золгох болно. Энэ тохиолдолд турах тухай бодсоны ч хэрэггүй юм. Түргэн хоол, хөдөлгөөний дутагдал хосолсноор та илүүдэл жин, сахарын өвчин гэх мэт зүйлсээр шаналах болно.

Түргэн хоол

6 Сөрөг бодол

Амьдралыг үргэлж сөргөөр хардаг хүмүүс эрүүл хэв маяг, сайхан амьдралын тухай мартах хэрэгтэй. Учир нь тэд амьдралд нь тулгарсан бяцхан бэрхшээлийг уул овоо мэт хүндээр тусган авч, түүнээсээ шаналж стресстэх нь бий. Энэ үед тэдэнд стрессийн гормон ихээр ялгарч, зүрх судсанд асар их ачааллыг өгдөг байна. Иймд та өөрт тулгарсан саад бэрхшээл бүрээ боломжгүй зүйл мэтээр төсөөлөлгүй, харин түүний оронд өөрийгөө нээн харуулах боломж хэмээн хараарай. Ингэснээр амьдрал илүү хялбар болж ч мэдэх юм.

Сөрөг бодол

7 Ганцаардал

Судлаачдын үзэж байгаагаар ганцаардал нь тамхинаас ч илүү хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Хэт их ганцаардал нь таны аз жаргалын гормоныг үгүй хийдэг бөгөөд ингэснээр бие илэрхий сульдаж, сэтгэл санаа ч тогтворгүй бол эхэлдэг. Хэт ганцаардал нь цаашлаад таны амьд явах хүслийг мохоож, олон таагүй зүйлсийг бодогдуулдаг аж.

Ганцаардал

Та өөрт байдаг хорт зуршлынхаа эсрэг ямар арга хэмжээ авдаг вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()