17 настай Филиппин охин загаснаас хүүхэдтэй болжээ!

Орчин үед хүмүүс лус савдаг мэтийн мухар сүсэгт тэр бүр итгэхээ больсон. Гэсэн хэдий ч Филиппиний нэгэн жижиг тосгоны оршин суугчид "үлгэр" шиг нэгэн үйл явдалд итгэхээс өөр аргагүйд хүрчээ. Учир нь 17 настай Кимберли Роблес (Kimberly Robles) нэртэй охин загаснаас хүүхэд олсон гэх цуу яриа дэгдсэнээс энэ бүхэн эхэлсэн юм.

17 настай Филиппин охин загаснаас хүүхэдтэй болжээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сарын өмнөөс Кимберли Роблесын гэдэс хүчтэй хатгуулж өвдсөн бөгөөд гэдэс нь томорч эхэлсэн байна. Гэтэл Кимберли хэзээ ч хүнтэй үерхэж байгаагүй учраас хүнээс жирэмсэн болох ямар ч боломжгүй гэдгээ мэдэж байжээ.

Ингээд тэрбээр ЭХО-д харуултал гэдэс дотор нь загас хэлбэрт дүрс харагдсан байна. Кимберли нутагтаа загасчнаар ажилладаг бөгөөд өдрийн ихэнхийг усанд өнгөрүүлдэг учраас нутгийн иргэд түүнийг загастай нөхцөж хүүхэдтэй болсон гэх цуу яриа тараах болжээ.

Өдгөө түүний загаснаас хүүхэдтэй болсон талаарх цуу яриа Филиппин даяар тархаад байгаа бөгөөд цахим ертөнцөд Кимберли охин нэрд гараад байгаа аж. Харин эмч нар Кимберлиг үнэн хэрэгтээ "киста" буюу өндгөвчний уйланхай өвчтэй болохыг тогтоосон бөгөөд хөөрхий охины гэр бүлийнхэн түүний хагалгаанд зориулан хандив цуглуулж эхэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()