Сүнс гэж үнэхээр байдаг уу?

Олон зуун жилийн турш хүн төрөлхтөн сүнс байдаг, байдаггүй хэмээн 2 тал болон маргалдсаар ирсэн билээ. Харин шинжээчид сүнс гэж байдаг хэмээн баримт нотолгоотой баталснаар хүмүүсийн эцэс төгсгөлгүй маргааныг өндөрлөсөн юм. Гэвч өнөөг хүртэл сүнс, хий үзэгдэл, зэргэлдээ ертөнц гэх зэрэг ойлголтыг мухар сүсэг хэмээн тооцдог нэгэн байхад, үнэн сэтгэлээсээ итгэдэг хүмүүс ч бас байсаар л байна. Иймд та бүхэндээ сүнс, хий үзэгдлийн тухай сонирхолтой баримт, мэдээллүүдийг түүвэрлэн хүргэе.

Сүнс гэж үнэхээр байдаг уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Харанхуйн сүнс

Сүнс нь ихэвчлэн харанхуйд идэвхжиж, зарим тохиолдолд хүний нүдэнд ч харагддаг. Учир нь шөнийн цагаар цахилгааны урсгал татарч, сүнснүүдийн үзэгдэх чадварыг нэмэгдүүлдэг аж.

Харанхуйн сүнс

2 Хүүхэд болон амьтад сүнсийг илүүтэй мэдэрдэг

Нялх болон бага насны хүүхэд, амьтад нь насанд хүрсэн хүнийг бодвол их энергитэй байдаг бөгөөд сүнсийг мэдэрч чаддаг байна. Ихэнхи хүүхдүүд сүнсийг өөрийн төсөөллийн найз хэмээн ойлгож, андуурахдаа тэдэнтэй ярилцаж, заримдаа хий хоосон зүйл харан инээдэг нь ийм учиртай. 

Хүүхэд болон амьтад сүнсийг илүүтэй мэдэрдэг

3 Мухардсан сүнс

Ихэнхи сүнс өөрсдийгөө үхсэн, амьд эсэхийг ялгадаггүй төдийгүй зүүдэлж байна хэмээн ойлгож явдаг аж.

Мухардсан сүнс

4 Унтдаггүй

Цус сорогчид унтдаггүй гэдгийг бид мэднэ. Үүний адилаар сүнс ч мөн унталгүй, амар амгалан болоод дараа төрлөө хайн, хэсүүчилж явдаг аж.

Унтдаггүй

5 Анхаарал татагч

Тэд хүмүүсийн анхаарлыг татах гэж юу ч хийж болно. Хэрэв ганцаар байхад чинь үнэртэй ус үнэртэж, агаарт утаа хөвөн явбал сүнс байгаа гэдгийг танд мэдэгдэхийг хүссэн гэсэн үг юм. Эсвэл заримдаа бүр зүгээр байсан ус буцалгагч гэнэт ажиллаж, зурагтны удирдлага байсан газраасаа хөдөлж байвал "түүнийг" л байна гэж ойлгох хэрэгтэй. 

Анхаарал татагч

6 Бодол уншигч

Сүнс таны бодлыг уншиж, ирээдүйг харж чаддаг. Иймд тэд таны зүүдэнд ирж, ирээдүйн тухай ярилцаж, удахгүй тохиолдож болох муу зүйлсийн талаар сануулах ч тохиолдол бий. 

Бодол уншигч

7 Сүнс таныг алж чадахгүй

Олон кинон дээр сүнс, хий үзэгдэл хүнийг цус нөжтэй нь холин, алж буйгаар дүрсэлдэг. Гэвч бодит амьдрал дээр тэд хүн алдаггүй бөгөөд хэрэв алахаар бол тухайн хүний оюун ухаанд нэвтрэн, биеийг  нь эзэмдэж, нэг ёсондоо өөрийг нь өөрөөр нь алуулдаг байна. Энэ нь бүр тусдаа шинжлэх ухаан болон хөгжсөн бөгөөд зарим шашны хэлэнд үүнийг "чөтгөрийн хорлол" хэмээн нэрлэдэг.  

Сүнс таныг алж чадахгүй

8 Уйдсан сүнс

Тэд уйдсан үедээ хүмүүсийг айлгаж, эд зүйлсийг нурааж эхэлдэг аж. Айж байгаа хүмүүсийг улам ихээр айлгадаг гэсэн яриа ч байдаг. Гэвч бүх зүйл тухайн хүний сэтгэл зүйн байдал, оюун санааны онцлогоос шалтгаалдаг. 

Уйдсан сүнс

9 Муур сүнс хардаг

Бүх амьтад сүнсийг мэдэрдэг боловч ганцхан муур л бодитоор харж чаддаг байна. Хэрэв муур хий хоосон зүйл харан "мяав" хэмээн дуугарч байвал, тэнд сүнс байж болзошгүй гэсэн үг юм.

Муур сүнс хардаг

10 Нөхөрсөг сүнс

Сүнс болгон аймшигтай, хүнийг айлгадаг гэж ойлгох нь буруу юм. Ихэнхи хий үзэгдлүүд дараагийн төрлөө хайж явдаг гэмгүй бөгөөд бага хүүхдийн сүнс жилийн дараа төрлөө олох, эс бөгөөс дээд тэнгэрт оддог байна.

Нөхөрсөг сүнс

11 Сүнстэй сүм

Ихэнхи хий үзэгдлүүд өөрсдийн авсандаа бус сүмд хорогдсон байдаг. 

Сүнстэй сүм

12 Өөрчлөгддөггүй

Амьд үеийн зан ааш, төрх байдал зэрэг нь сүнс болсон ч өөрчлөгддөггүй бөгөөд дурсамж, хайр нь тэр чигээрээ хадгалаастай байдаг гэнэ. 

Өөрчлөгддөггүй

13 Цагаан ордон сүнстэй

АНУ-ын "Цагаан ордон"-д үе үеийн ерөнхийлөгч болон гэр бүлийнхэн нь гэх мэт олон хүмүүс амьдарч байсан бөгөөд тэд нас барсныхаа дараа тэндээ хорогдсон хэмээх яриа байдаг. Ялангуяа ерөнхийлөгч асан Абрахам Линколн (Abraham Lincoln)-ий сүнс тус ордныг хэсүүчилж явсантай таарсан цөөнгүй хүмүүс байдаг ажээ. 

Цагаан ордон сүнстэй

14 Лимоны үнэр

Тэдний үнэрлэх чадвар өндөр байдаг тул хурц үнэртэй буюу лимоны үнэрт дуртай байдаг аж. Хэрэв та сүнс хармаар, мэдэрмээр байвал бие дээгүүрээ лимоны шүүс асгаж туршиж үзэж болно. Түүнчлэн хиншүү хярвасаар чөтгөр, сүнс хооллодог хэмээх яриа ч бий. Тиймээс манай Монголчууд орон гэртээ аль болох хиншүү гаргахыг цээрлэдэг билээ. 

Лимоны үнэр

15 Хөгжилтэй сүнс

Сүнснүүд хүмүүсийг айлгах гэж бус хөгжилдэж, инээхийг хүсэн бага зэрэг дүрсгүйтдэг байна шүү. Хий үзэгдлүүд өөрсдийгөө аймшигтай гэж огт мэддэггүйгээс гадна хүмүүсийг инээж байхыг харах дуртай.

Хөгжилтэй сүнс

16 Гар утас

Англи улсад хийсэн нэгэн судалгаагаар сүнс нь гар утаснаас айдаг хэмээжээ. Учир нь гар утсаар ярих, мессеж бичих зэрэгт цахилгаан долгион үүсдэг бөгөөд үүнээс үүдэн хий үзэгдлүүд устдаг аж.

Гар утас

17 Эйнштэйний дүгнэлт

Дэлхийн суут хүмүүсийн нэг болох Альберт Эйнштэйн (Albert Einstein) сүнс бол бодит хэмээн дүгнэсэн байдаг. Тэрээр хүний бие дэх энерги нь махан биеэ орхин одохдоо сүнс болон хувирдаг хэмээх тайлбарыг үлдээсэн нь сүнсэнд итгэдэггүй олон хүний амыг таглаж орхисон юм. 

Эйнштэйний дүгнэлт

18 Хуй салхи

Хий үзэгдлүүд очихыг хүссэн газар руугаа явж байхдаа хуй салхины дүрээр бидний нүдэнд харагддаг байна.

Хуй салхи

19 Аймшигт сүнс

Осол эсвэл хэн нэгэнд хөнөөгдсөн сүнснүүд чөтгөрийн дүрээр гарч ирдэг аж. Тэд өөрсдийг нь үхэлд хүргэсэн хүмүүст хоргодож, амар заяаг нь үзүүлдэггүй гэнэ.

Аймшигт сүнс

20 Харилцаа

Зарим сүнснүүд амьд хүний биеийг ашиглан, бусадтай харилцах нь ч байдаг аж.

Харилцаа

Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзээрэй

~ Камерт өртсөн сүнсний түүх (1-р хэсэг) ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()