Түүхэн дэх хамгийн аймшигтай хараалууд

2015-08-14, 00:43
129,206

Хууран мэхлэгч, хулгайч нарыг хууль шийтгэж чадахгүй бол яах вэ? Харин энэ асуудлыг эрт үед амьдарч байсан хүмүүс хараалын тусламжтайгаар шийддэг байжээ. Иймээс бид та бүхэндээ түүхэн дэх хамгийн аймшигтай хараалуудыг танилцуулж байна.

Түүхэн дэх хамгийн аймшигтай хараалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Ромын хараагдсан хавтан
Эртний Ромд бусдыг хараахад тун амархан байсан бөгөөд ердөө хатуу гадаргатай мод эсвэл чулуун хавтан хэрэг болох юм байна. Хараалыг хийхдээ хавтан дээр үзэн ядаж буй хүний талаар бичиж цус нь нүдээрээ гараасай зэрэг зүйлсийг бичсэний дараа газарт булах хэрэгтэй ажээ. Гэхдээ зөв газартаа булах ёстой бөгөөд бурхад тухайн хавтанг олох газар булах ёстой гэнэ.



9. Яс чиглүүлэх
Энэ нь Эртний Австраличуудын хараах арга барил бөгөөд үзүүртэй ясны нэг талд үс сүлжиж унжуулна. Дараа нь хараах гэж буй хүн рүү чиглүүлээд барьж зогсдог юм байна.



8. Чөтгөрийн нүд
Хүн тань руу маш муухайгаар удаан ширтээд байвал нэг төрлийн хараалд тооцож болох ажээ. Энэ нь эрт үед яригддаг байсан хэдий ч одоо үед итгэдэг хүмүүс ч байдаг байна. Тус хараал хүний эрүүл мэндээр нь ч хохироож болдог гэнэ. Чөтгөрийн нүд нь ихэвчлэн нялх хүүхдүүдэд нөлөөлдөг хэмээн үздэг ажээ.



7. Уши Но Коку Майри
Энэ нь хараалын хэллэг бөгөөд “Оксын цагаар танайд Шринэ очно” гэсэн үг юм. Оксын цаг нь шөнийн 1 цагаас шөнийн 3 цаг хүртэлхийг хэлдэг юм байна. Дараа нь хараал хүртээх хүн дэрсэн хүүхэлдэй хийж дээр нь хараах гэж буй хүний цус эсвэл бусад хэсгийг тавина. Үүний дараа гэрийнх нь ойролцоо хүүхэлдэйгээ тавьснаар хараал биелдэг ажээ.



6. Нидстэнг
Энэ нь эртний Викингүүдийн хараал бөгөөд 3 метр орчим модон дээр морины гавалын ясыг суулгаж өгөх юм. Хараагдах ёстой хүний гэр лүү гавалын ясыг чиглүүлэн газарт зоосноор үхлийн бурхан Хела ирж, өс хонзонг нь авч өгөх бөгөөд сүнсийг нь шийтгэдэг гэнэ.



5. Хараалтай ном
Эрт үед гар аргаар бичигдсэн ном хүнд хараал болж чаддаг байжээ. Энэ нь Европд их дэлгэрсэн бөгөөд бурханыг дууддаг зан үйл юм байна. Харин доорх ном нь Барселонагийн нэгэн хийдээс олдсон ба түүн дээр “Энэ ном түүний дэргэд очтол олон гарыг дамжин яваг, түүнийг өршөөл гуйлган сөхөртөл нь зовоогооч, түүний анд нөхөд зовон тарчлиг, эцэс сүүлд нь түүнийг тамд үүрд үлдээгээч” хэмээн бичсэн байжээ.



4. Католик хараал
Та хаа нэгтээ газар явж байгаад хэтэрхий хэрцгий, айдас төрүүлэм бичиг олж уншвал хараал гэж ойлгож болно. Жишээ нь “Тэр гэртээ хараагдаг, гадаа байсан ч хараагдаг эсвэл сууж байхдаа хараагдаг, цус яс нь хүртэл хараагдаж ямар ч дуу хоолой гарахааргүй болог”  гэх энэ үгсийг Ромын Католик сүмээс олж болох ажээ.



3. Графитти
Орчин үед ханан дээр элдэв янзын үгсийг олон өнгөөр бичих болсон. Гэхдээ дээхэн үед энийг хараал маягаар ашигладаг байжээ. Өс хонзон санасан хүнийхээ нэрийг сүмийн ханан дээр сийлснээр хараал бий болдог гэж итгэдэг бөгөөд хэд хэдэн нэрнүүд олдож байсан байна.



2. Нкиси Нконди
Конгод "Нкиси" гэх сийлбэр байдаг бөгөөд тэр нь хүч чадлыг сэлбэж хүнийг тэнхрүүлдэг ажээ. Энэ бүхэн тийм ч муухай сонсогдохгүй байх гэхдээ түүнд ах байдаг бөгөөд "Нкиси Нконди" гэх шүтээн нь өс хонзонг авч, буруу зүйл хийсэн хүмүүсийн сүнсийг авч оддог хэмээн үздэг байна. 



1. Египтийн хараал
”Тутанхамун хааны амгалан тайван байдлыг хөндсөн хэн ч байтугай үхэл түүнийг авч одно” гэж ярих нь айдас төрүүлэм бөгөөд египтийн бунхан бүрийн үүдэнд иймэрхүү бичиг хүлээж байдаг байна. Ийнхүү нутгийн иргэд архелогичидийг бунхан ухсаны дараа хараалд өртөнө хэмээн итгэдэг ажээ.
 


 

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()