Фитнест явахгүйгээр турах шалгарсан аргууд

Хоолны дэглэм барьж, турна гэдэг тийм ч амар зүйл биш юм. Охид бүсгүйчүүд маань турах гэж төрөл бүрийн арга хэрэглэж, өөрийгөө зовоодог бөгөөд үүнийхээ үр дүнг үзэж чадалгүй шантрах нь бий. Тэгвэл бид та бүхэндээ фитнест явахгүйгээр турах шалгарсан аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. Энэ нь таны биеийг эрүүлжүүлэн тураахын зэрэгцээ аз жаргалыг бэлэглэх болно. 

Фитнест явахгүйгээр турах шалгарсан аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чавгатай цай

Чавгаа угааж цэвэрлээд, 2 литр усанд хийж, орхиорой. Үүнийгээ хөргөгчинд хадгалж, 7 хоногийн дараа шүүж, амтат шүүсийг нь ууж болно. 

  • Өглөө бүр нэг стаканыг ууна.

Энэхүү шүүс нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, жинг хурдацтай бууруулах болно. Чавганд агуулагдах А витамин, кали, магни болон төмөр нь биеийн галбираа хадгалахад онцгой тустай билээ. Та өдөрт 1-ээс илүү аягыг ууж болохгүй. 

Чавгатай цай

2 Шанцай болон зөгийн балны шүүс

Та нэг аяга бүлээн усанд, 1 хоолны халбага зөгийн бал, 0.5 хоолны халбага шанцай хийж, сайтар хутгаарай. 

  • Өглөө бүр нэг стаканыг ууна.

Шанцай нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж, хоол боловсруулах системийг дэмждэг төдийгүй цусны эргэлтийг сайжруулдаг билээ. Харин та шанцайны шүүсээ сахарын оронд зөгийн балаар амт оруулж уугаарай. 

Шанцай болон зөгийн балны шүүс

3 Улаан буудайн соёоны ундаа

1 литрийн багтаамжтай шилэн савны 1/4-нд улаан буудайн соёо хийгээрэй. Харин саваа дүүртэл ус хийх бөгөөд 2 хоногийн дараа соёогоо шүүж аван, ундаагаа уух боломжтой.

  • Нарны шууд тусгалаас хол тавьж хадгална.
  • Хоол идэхээс өмнө, 150 мл-ийг ууна.
  • Таны ундаа бага зэрэг хүчиллэг амттай болсон байна.

Энэхүү ундаа нь цусны эргэлтийг сайжруулж, хоол боловсруулах системийг дэмжихийн зэрэгцээ биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. 

Улаан буудайн соёоны ундаа

4 Нимбэг болон цагаан гаатай ундаа

Та нэг аяга усанд тал нимбэгний шүүс, 1/2 халбага үрсэн цагаан гаа хийж, хутгаарай.

  •  Өглөө нэг аягыг ууна.

Цагаан гаа нь бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулж, хавагнахыг болиулдаг тул турахад онцгой нөлөөтэй. Харин нимбэг нь бөөрний үйл ажиллагааг тэнцвэржүүлж, хоол боловсруулах системийг дэмждэг билээ. 

Нимбэг болон цагаан гаатай ундаа

5 Багваахай цэцгийн цай

1 литрийн багтаамжтай саванд, навчгүй багваахай цэцгийг дүүргэж хийгээрэй. Үүн дээрээ буцалсан ус, 2-3 халбага зөгийн бал хийгээд, хөргөгчинд 4 цаг байлгана. Дараа нь шүүж авах хэрэгтэй.

  • Та үүнийг цайны оронд ууж байгаарай.

Багваахай цэцгийн цай нь таны дотоод эрхтнүүдийг цэвэрлэж, эрүүлжүүлэх болно. Ингэснээр турахад илүү дөхөм болох аж. 

Багваахай цэцгийн цай

6 Ханборгоцойн шүүс

Ханборгоцойг хальсалж, хэрчээд шүүс шахагчинд хийхэд хангалттай.

  • Хэрэгтэй гэж үзвэл бага хэмжээний усыг шүүс шахагчид нэмж хийж болно.
  • Хүссэн хэмжээгээр ууна.

Витамин С-ээр баялаг ханборгоцойн шүүс нь таны биеэс ашиггүй бодисууд, шингэнийг гадагшлуулж, тураана. 

Ханборгоцойн шүүс

7 Амттай ус

Та 2 литр усанд, 1 нимбэгний шүүс, хэрчсэн өргөст хэмх, 2-3 зүсэм цагаан гаа, 10 ширхэг гааны навч хийж, хутгаарай. Үүнийгээ хөргөгчинд 15 цаг хадгалсны дараа ууна.

  • Өдөрт 8 аягыг уух бөгөөд 4 өдөр дарааллаж уугаарай.
  • Мөн таны өдөрт авах калори 1,400-аас хэтэрч болохгүй.

Жингээ хасахыг хүсч байгаа хүмүүст хамгийн тохирох ундаа бол яахын аргагүй энэхүү амтат ус юм. Энэ нь бие хавагнахыг болиулж, илүүдэл өөх тосыг шатаах болно. 

Амттай ус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()