Та үүнийг мэдэх үү?

Дэлхий ертөнц судалж дуусашгүй их нууц, биширч дуусашгүй гайхамшиг, харж ханамгүй үзэсгэлэнт зүйлсийг өөртөө агуулж байдаг билээ. Бидний төдийлөн анзаардаггүй зүйлсэд насаараа судлаад ч барамгүй асар их нууц байдаг бөгөөд үүнийг бүтнээр нь судалж, мэднэ гэдэг бүтэшгүй зүйл. Харин өнөөдөр бид та бүхний мэдлэгийн хүрээг бага ч атугай тэлэхээр "Та үүнийг мэдэх үү?" нийтлэлийнхээ шинэ дугаарыг хүргэж байна. 

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дайны уршиг

Дайн дажинг хүсдэг хүн гэж нэгээхэн ч үгүй. Харамсалтай нь улс орнуудын үл ойлголцол, шунал хүсэл, уур бухимдал болоод газар нутгаа тэлэх гэсэн хүсэл нь хоорондоо зөрчилдөж улмаар дайн эхлэх нөхцөл бүрддэг. Харин дайнд хэн хамгийн их хохирдог вэ? Мэдээж энгийн ард иргэд. Жишээлбэл Дэлхийн II дайны уршгаар нийт 60 сая гаруй хүн амиа алдсан байдаг бол 21-р зуунд гарсан мөргөлдөөн, дайн зэргээс үүдэн хэдийн 100 сая гаруй хүн нас эцэслэжээ. Харин болж өнгөрсөн бүхий л дайны эцэст тооцоолол гаргахад 1 тэрбум гаруй хүн амиа алдсан аж.

Дайны уршиг

2 Хараагүй хүмүүс зүүдэлдэг үү?

2014 онд Дани улсын судалгааны багийнхан хараагүй болон эгэл жирийн хүмүүсийн нойр, зүүдийг судалж үзсэн байна. Гэтэл хараагүй хүмүүсийн зүүдний 25 хувь, энгийн хүмүүсийн зүүдний 6 хувь нь хар дарсан зүүд байдаг аж. Мөн төрөлхийн хараагүй хүмүүс нь олдмол хараагүй болсон хүмүүсээс илүү их хар дарж зүүдэлдэг гэх дүгнэлт гарсан байна.

Хараагүй хүмүүс зүүдэлдэг үү?

3 Хийжүүлсэн ундаа

Өдгөө дэлхий нийтээр хийжүүлсэн ундаа тэр дундаа кока колаг хэрэглэх нь ихсэж байгаа билээ. Харин үүнийг хамгийн ихээр хэрэглэдэг улс бол АНУ юм. Тэд үүнийг шар айрагнаас илүүтэй хэрэглэдэг бөгөөд байнгын хэрэглэгчид нь 30-аас доош насныхан байдаг аж. Угтаа бол шар айраг нь хийжүүлсэн ундаанаас хор хөнөөл багатай байдаг юм. Тэд дунджаар жилд 600 сав кола уудаг байна. 

Хийжүүлсэн ундаа

4 Галт уулын дэлбэрэлт

Дэлхий үүсэхээс авахуулаад бүхий л эринд галт уулын дэлбэрэлт болсоор ирсэн. Өдгөө манай дэлхийд 1500 гаруй төрлийн галт уул байдаг бөгөөд тэдний аль нь ч гэнэт сэрж мэднэ. Харин 70,000 жилийн өмнө 1000 жил оршин тогтносон "Тоба" галт уул дэлбэрч 10,000 гаруй хүний амийг аван одож байсан гэдэг.

Галт уулын дэлбэрэлт

5 Ядуурал

Хаа саагүй эдийн засгийн хямрал нүүрлэж, улс орон бүрийн ядуурлын хувь, хэмжээ өссөөр байна. Харин дэлхийн нийт хүн амын тал буюу 3 тэрбум хүн ядууралд автсан байгаа юм. Тэрбум гаруй хүн өдөрт 2 доллараар амьдарч, харин үлдсэн хүмүүс нь ердөө ганц доллараар өдрийг залгуулж байна. Хамгийн аймшигтай нь эдгээр ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн 1 тэрбум гаруй нь хүүхдүүд байгаа бөгөөд өдөр бүр 22,000 хүн өвчин, зовлон, өлсгөлөнгөөс болж амиа алддаг гэх мэдээлэл бий. 

Ядуурал

6 Сүнсэнд итгэгчид

Хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол яахын аргагүй сүнс, хий үзэгдэл. Бид сүнс гэж байдаг, байдаггүй гэхчлэн талцан маргалдсаар олон мянган жилийг үдлээ. Харин нийт хүн амын 42 хувь нь сүнс байдаг гэдэгт итгэдэг бол 24 хувь шулам, чөтгөрт итгэдэг байна. 

Сүнсэнд итгэгчид

7 Хог хаягдал

Бидний эдэлж хэрэглэсэн бүхэн сүүлд хог болдог жамтай. Мэдээж бид өдөрт маш их хэмжээний хог хаяж, үйлдэрлэж байгаа. Нэг хүн дунджаар өдөрт 1.9 кг, жилд 693.5 кг хог хаядаг байна. Харин дэлхийн нийт хүн амыг нэгтгэн үзвэл жилд 4,854,500,000 тонн хог хаядаг аж.

Хог хаягдал

8 Хүн л халуун ногоонд дуртай

Хүн төрөлхтөн эрт дээр цагаас л халуун ногоонд дурласаар ирсэн. Нэгэнт л халуун ногоотой хоол идээд сурчихсан бол түүнээс татгалзана гэдэг тун бэрх. Учир нь тус халуун ногоо нь тархинд мэдээлэл хүргэж, бусад хүнсний амтыг алдагдуулдаг байна. Харин хүнээс өөр амьд амьтан халуун ногоо идсэн ч тархинд нь ямар ч өөрчлөлт гардаггүй ажээ. 

Хүн л халуун ногоонд дуртай

9 Бичиг үсэг тайлагдсан байдал

Сүүлийн үеийн залуус, хүүхдүүд дунд бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй хүн гэж ховор. Хэдий тийм боловч дэлхий дээр бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс маш олон байна. Насанд хүрэгсдийн 84 хувь нь уншиж бичиж чаддаг бөгөөд 775 сая хүн ямар нэгэн байдлаар бичиг үсэг сураагүй байдаг аж. Мөн тэдний ихэнхи нь эмэгтэй хүмүүс байдаг. Учир нь улс орон бүрийн ёс заншил, уламжлалаас хамаарч өөр өөр байх боловч ихэнхи улс эрчүүдийг хар бор ажил хийлгэж, харин эмэгтэйчүүдийн боловсролд түлхүү анхаардаг юм. 

Бичиг үсэг тайлагдсан байдал

10 Зүрхний шигдээс

Хүн төрөлхтний заналт дайсан, хамгийн аймшигт алуурчин бол зүрхний шигдээс юм. Үүнээс болж сая сая хүмүүс амиа алдсаар байна. Иймд судлаачид зүрхний шигдээс болон үүгээр өвчлөгсөд, амиа алдагсдын талаар судалгаа хийж үзэн, нэгэн хачирхалтай зүйлийг олж илрүүлжээ. Учир нь зүрхний шигдээсийн ихэнхи тохиолдлууд даваа гарагт болж өнгөрсөн байдаг аж. Тэд үүнийг тайлбарлахдаа тухайн хүн амралтын өдрүүдэд тухтай амарч байсан боловч ажлын өдөр ирмэгц огцом стресстэж, ачаалал даах чадвар нь багассаны улмаас тайван байдал нь уур бухимдалтай харшилдан ийм байдалд хүрдэг гэнэ. 

Зүрхний шигдээс

11 Байгаль дэлхий

Дэлхийн дулаарал, агаарын бохирдол, байгалийн гамшигт үзэгдэл, хүн төрөлхтний зохисгүй үйлдэл зэргээс үүдэн байгаль орчны аюулгүй байдал алдагдаж, өнгө төрхөө гундааж байгаа юм. Өдөрт л гэхэд дэлхий даяар 100 гаруй төрлийн модод устаж үгүй болж байгаа бөгөөд судлаачид энэ байдлаараа эрчимтэй явсаар 2050 он гэхэд дэлхийн нийт ан амьтан, ургамлын тэн хагас нь устаж үгүй болно хэмээн анхааруулж байна. Хамгийн аймшигтай нь дэлхийг ийнхүү мөхлийн ирмэгт аваачиж байгаа хүчин зүйл нь бид өөрсдөө юм.  

Байгаль дэлхий

12 Олон нийтийн сүлжээ

Өдгөө олон нийтийн сүлжээнд бүртгэлгүй, ашигладаггүй хүн гэж бараг л үгүй. Тэдгээрийн ноён оргил гэгддэг "Фэйсбүүк" нь 1.2 тэрбум хэрэглэгчтэй билээ. Харин өдөр бүр тус сүлжээнд бүртгэлтэй хүмүүсийн 10,000 гаруй хүн нь нас барж байдаг. Ингэснээр одоогийн байдлаар 30 сая гаруй нас барсан хүний фэйсбүүк хаяг хөвөрсөөр яваа аж. 

Олон нийтийн сүлжээ

13 Шашны хүчирхийлэл

Олон нийтийн шашны үзэл суртал зөрчилдсөний улмаас шашны хүчирхийлэл үүсч, энэ нь бүр эрчээ аваад байгаа юм. Өөрийн шүтдэг шашныг бусдад тулган, хүчирхийлж, олон хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах явдал маш ихээр гарсаар байна. Мөн Ислам шашинт террорист бүлэглэлүүдийн хэрээс хэтэрсэн явдлууд газар авч, хүн төрөлхтний айдас, заналт дайсан болоод байгаа билээ.

Шашны хүчирхийлэл

14 Шумуул бол аймшигт алуурчин

Нисдэг жижиг биет шавьж нарын цөөхөн хэд нь л хүнд үхэж болохуйц хохирол учруулдаг юм. Тэдний нэг нь шумуул. Шумуул нь өөртөө хортой нян тээж, хүмүүст үхэлд хүргэхүйц өвчин тараадаг. Жилд л гэхэд 600,000 хүн чичрэг өвчнөөс болж амиа алддаг бөгөөд энэхүү өвчин халдварлах болсон шалтгаан нь шумуул байсан юм. Мөн одоогоор 200 сая хүн энэхүү өвчнөөс болж зовж шаналсаар байгаа билээ. Сонирхуулахад шумуулнаас болж амиа алдсан хүмүүс махчин амьтдаас болж амиа алдсан хүмүүсээс хавьгүй олон байдаг гэнэ. 

Шумуул бол аймшигт алуурчин

15 Гар утас

Сүүлийн 20 жилд гар утас хурдацтай хөгжиж, хүн бүрийн дотны анд болжээ. Нийт хүн амын 6 тэрбум орчим нь өөрийн гэсэн гар утастай байдаг. Хамгийн гол нь гар утсаа тогтмол ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй боловч тэд үүнээсээ огтхон ч айдаггүй юм. 

Гар утас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()